Биткойн аравдугаар сарын 20-ны өглөө 65 мянган ам.долларт хүрч, дахин нэгэн шинэ дээд амжилт тогтоов. Олон улсад криптовалютыг хүлээн зөвшөөрч, койноор худалдан авалт хийхийг зөвшөөрч, зах зээлийн гүйлгээнээс өөр аргаар ашиглаж эхэлжээ.
Криптовалютыг хамгийн энгийнээр тайлбарлавал биет бус хөрөнгө, интернэтэд хадгалагдаж байдаг “хоосон” мөнгө юм. Одоогийн байдлаар дэлхийд 1300 гаруй койн бий. Гэвч олон улсын зах зээлд гарах криптовалютын ердөө гурван хувь нь шалгардаг бол, үлдсэн 97 хувь нь амжилтгүй байдаг.
.jpg)
Дэлхийн орнуудын олонх нь улсынхаа мөнгөн дэвсгэртийн 10-аас доош хувийг нь бэлэн мөнгө болгож, үлдсэн хувийг нь цахим дансанд хадгалдаг. Гэсэн ч криптовалютыг цахим дансан дахь бодит мөнгөтэй харьцуулах тохиолдол олон гарч байна. Үнэн хэрэгтээ орчин үеийн мөнгөн дэвсгэрт хэмээн нэрлэж байгаа койн бол мэдээллийн систем. Криптовалют худалдан авах болон хөрөнгө оруулах нь итгэлцлээс хамаарна. Тухайн хүн ямарваа нэгэн койныг сонгож өснө гэдэгт нь “бооцоо” тавьж, худалдах авах аж.
Олон улсын дижитал мөнгөний мэргэжилтнүүд нийтэд “Криптовалют худалдаж аваад хувьцаа шиг дарах нь эрсдэлтэй” талаар анхааруулж байгаа юм. Учир нь, олон улсын зах зээл дэх криптовалютын ханш минут, секунд тутамд өөрчлөгдөж байдаг. Тиймээс дижитал мөнгийг ашиглан ашиг, орлого олох гэж байгаа хүн өөрийн худалдан авсан койноо цаг, минут, секунд тутамд эргэлдүүлж байж ашиг олох гэнэ. Харин хувьцаа шиг худалдаж аваад дарах тохиолдолд өөрийн төсөөлсөн шиг ээ ашиг олох боломжгүй болох юм байна.

Криптовалют нь блокчэйн технологид суурилдаг. Блокчэйн нь орчин цагийн биет бус мөнгөн тэмдэгтийн гүйлгээний дижитал дэвтэр. Блокчэйн нь дэлхий дээрх олон тэрбум компьютерт холбогдож, тоон мэдээлэл цуглуулдаг өндөр түвшний систем. Мөн энэ утгаараа ч блокчэйнд халдах “хэцүү гэх үг багадахаар” хэцүү. Олон улсын интернэт халдлагаас хамгаалах газраас “Одоогийн компьютер хангамжаар блокчэйнд халдаж, хакердахын тулд дор хаяж 40 тэрбум жил шаардагдана” хэмээсэн.

Уг мэдээллийг баталгаажуулж дэлхийн томоохон мэдээлэл, технологийн компаниас “Дижитал халдагчид буюу хакеруудын эсрэг блокчэйн төхөөрөмж нь хамгийн үр дүнтэй” гэсэн байна. Одоог хүртэл блокчэйнийг хэн, ямар байгууллага, бүлэг, хаана үүсгэсэн нь тодорхойгүй байдаг бөгөөд блокчэйнд анх 2009 онд нээлттэй эхийн программ болон гарсан Биткойн нь анхны криптовалют болсон. Биткойн анх гарахдаа Япон Улсын нэгэн мэдээлэл, технологийн эрдэмтний нэр дээр гарсан. Харин өнөө цагийн мэдээлэл, технологийн мэргэжилтнүүд блокчэйнийг Биткойныг үүсгэсэн Япон эрдэмтэн бүтээсэн гэж үздэг.

Өнгөрсөн мягмар гараг буюу аравдугаар сарын 19-нд Биткойныг фьючерсийн гэрээгээр дэмжигдсэн анхны биржийн арилжааны санд шууд дамжуулалтаар борлуулжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар криптовалют дундаа ч анхных болж байгаа уг арилжааны худалдаа үр дүнгээ үзүүлж, өчигдөр буюу аравдугаар сарын 20-ны өглөө Биткойны ханш 65 мянган ам.долларт хүрч, шинэ дээд амжилт тогтоон буцаж буурсан. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш эрчимтэй өсөж байгаа Биткойн хэсэг хугацаанд зогсолтод ороод байсан ч аравдугаар сар гарснаас хойш фьючерсийнх нь үнэ дахин сэргэх хандлагатай байгаа юм.

Биткойны үнэ лхагва гарагийн өглөө 64.6 мянган ам.доллароос дээш гарсан. Энэ үед Биткойны фьючерс үнэ Coingecko биржид 64,805 ам.доллар, Coinmarketcap биржид 64,863 ам.доллар, Messari биржид 64,654 ам.доллар байжээ. Харин түүнээс хойш гурван цаг орчмын хугацаанд Биткойн 63,860 ам.доллароор арилжаалагдаж, дахин гурав орчим хувиар өссөн байгаа юм. Мөн Биткойны арилжааны сангийн шууд дамжуулалтын дараа ETC буюу Ethereum койны фьючерс спот үнэ Биткойноос түр хугацаанд 1000 ам.доллароор илүү гарсан байна. Үүнд арилжааны сангийн шууд дамжуулалтын дараа Ethereum койныг 63,855 ам.доллароор худалдаж авсан нь нөлөөлж, Ethereum-ийн зах зээл дэх фьючерс 3.3 хувиар өссөн бол, Биткойны ханш ердөө 1.7 хувиар л өссөн юм.
Олон улсын хэд хэдэн дижитал хөрөнгө судлаач хамтарч, өнгөрсөн есдүгээр сард хамгийн их өсөх боломжтой криптовалютуудыг жагсааж, иргэдэд танилцуулсан. Үүнд:
Дээрх олон улсын дижитал хөрөнгө судлаачдын гаргасан жагсаалтаас харахад Биткойн дахин цаашид хөгжихгүй гэж үзсэн бөгөөд харин араас нь Ethereum өсөх хандлагатай байгааг онцолсон байна. Мөн олон улсын зах зээлд өчигдөр буюу аравдугаар сарын 20-ны байдлаар Banana койн, SHIBA INU койн “өнгөлөх” төлөвтэй байгаа юм.

2019 онд дэлхийн Биткойн олборлолтын дөрөвний гурван хувийг эзлээд байсан БНХАУ-ын банкуудад өнгөрсөн зургадугаар сард АНУ хориг арга хэмжээ авч, БНХАУ-д Биткойн олборлохыг хориглосон. Тэгвэл АНУ-ын Кембрижийн Биткойн Цахилгаан Хэрэглээний Индексийн хийсэн судалгаагаар БНХАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ үр дүнгээ өгч, өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Биткойн олборлолт тэг хувь болтлоо буурсныг судалгааны үр дүн үзүүлсэн билээ. Одоогийн байдлаар дэлхийд Биткойн олборлолтыг
Цар тахлын үеийн өөрөөр “Криптовалютын эрин” гэж нэрлэж байгаа. “Криптовалютын эрин”-д ОХУ нэгдэж, Ерөнхийлөгч Владимир Путин криптовалют, койноор төлбөр төлөх, худалдан авалт хийхийг зөвшөөрсөн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ талаараа “Криптовалютыг мөнгө угаах, цахим гэмт хэргийн эсрэг ашиглахад үр дүнтэй” хэмээн “CNBC” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

2021 оны эхний хагасаас Монгол Улсад криптовалют, койны худалдан авалт эрчимжиж, олон хүн крмптовалютад хөрөнгө оруулж, койн худалдан авч байлаа. Түүнээс хойш Ард койн, Зэс койн, Их койн гарч, олны анхаарлыг татсан. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сарын 25-нд зах зээлд гарсан Монголын IHC буюу Их койн олон улсын криптовалютын зах зээлийн анхны өрсөлдөөндөө шуугиан тарьсан талаар “Crypto Daily” мэдээллийн сайт онцолсон.
.jpg)
Их койн энэ сарын 9-нд АНУ-ын Лас Вегас хотод болсон тулаанд оролцсон хүнд жингийн боксын дэлхийн аварга асан Деонтей Уайлдерыг ивээн тэтгэсэн. Уг ивээн тэтгэлгийн дараа Их койн зарласан 100 тэрбум койны эхний хэсгээ 10 минутын дотор 10 сая ам.доллароор борлуулсан талаар “Businesswire” эдийн засгийн вебсайт мэдээлж байлаа. Их койны хөрөнгө оруулсан боксчин Деонтей Уайлдерын тулааны дараа Их койны зах зээл дэх ханш унах болзошгүй тухай “хардлага” байсан ч, Их койн хэдэн өдрийн өмнө гаднын “APESWAP” биржид хамгийн их борлуулалттай байгаа тав дахь койноор шалгарч, дэлхийн зах зээлд гарч байгаа Banana, Shiba Inu койны араас жагссан байна. Үүнтэй холбоотойгоор гаднын зарим эдийн засгийн мэдээллийн сайт Монголын хэд хэдэн койныг “эрүүл өсөлттэй” байгааг мэдэгдсэн билээ.

Криптовалютад хөрөнгө оруулах, худалдан авалт хийх нь шууд утгаараа “хоосрох” эрсдэлтэй. Мөн эсрэгээрээ саятан ч болох боломжтой. Анх 0.08 ам.доллароор зарагдаж эхэлсэн Биткойн өчигдрийн байдлаар 64 мянган ам.долларын үнэтэй байна. Биткойн өнгөрсөн хоёрдугаар сард 50 мянган ам.долларын үнэ хүрч, хамгийн алдартай автомашин үйлдвэрлэгчдийн нэг болох “Тесла” компани 1.5 тэрбум ам.долларын Биткойн худалдан авсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт, менежментийн “BlackRock” компанийн удирдлагууд “Криптовалют алтыг орлож чадна” гэж мэдээлж байлаа. Найман их наяд ам.долларын хөрөнгө эзэмшдэг “BlackRock” компанийн энэ оны хөрөнгөний зохицуулалтынхаа ихэнх хөрөнгийг Биткойнд төвлөрүүлсэн байгаа юм.
АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын комиссар асан Стэнфордын хуулийн сургуулийн профессор, санхүүгийн системийн шинжээч Жозеф А.Грундфест “Валютын ханш сул орнуудад амьдардаг иргэд дотоод хувьцаа, бонд худалдаж авахаасаа илүүтэй криптовалютад хөрөнгө оруулалт хийвэл илүү үр дүнтэй” хэмээсэн байна. Олон улсын зарим эдийн засагчийн үзэж буйгаар ирээдүйд цаасан мөнгө үгүй болж, бүх валют, гүйлгээ дижитал хэлбэрт шилжих гэнэ.

Эх сурвалж: BBC, Analytics Insight, Crypto News, Bloomberg, Crypto Daily, CNBC, Businesswire, CBECI
| Криптовалют алтыг орлож, цаасан мөнгө “мода”-наас гарах уу |
|
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-08 10:34:28
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-08 10:33:59
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-08 10:33:40
Чөлөөтийн эмэгтэй баг АНУ-ын тэмцээнээс 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2025-11-08 10:30:26
Г.Монголжин жюү жицү-гийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальтан боллоо
2025-11-08 10:00:49
2025-11-08 09:54:43
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-08 09:47:10
Б.Одгэрэл жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-11-08 09:36:03
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2025-11-07 16:52:29
Өсвөрийн хоккейчид Өмнөд Солонгосын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв
2025-11-07 16:06:08
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэй байна
2025-11-07 14:59:03
Суудлын автомашин ачааны галт тэргийг мөргөжээ
2025-11-07 14:47:29
"Монгол ардын суут" түүхэн жүжгийг тоглоно
2025-11-07 14:19:31
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүд сайжирч байна
2025-11-07 14:16:53
УЛААНБААТАР-АРВАЙХЭЭР-БАЯНХОНГОР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД МӨСТӨЛТ ҮҮСЖЭЭ
2025-11-07 14:09:34
Цасан шуурганы улмаас гурван иргэн төөрч, нэг нь амиа алджээ
2025-11-07 13:59:21
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
2025-11-07 13:50:50
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
2025-11-07 13:50:41
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
2025-11-07 13:45:43
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
2025-11-07 13:38:18
А.Аданы "Жизель" балетыг өнөөдрөөс гурван өдөр тоглоно
2025-11-07 12:48:00
18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас орлоо
2025-11-07 12:39:54
Төөрсөн сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
2025-11-07 10:47:07
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Bucharest World Tour” тэмцээн болно
2025-11-07 08:53:30
Э.Батболд пара жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-07 08:45:09
2025-11-07 08:40:35
“Fire”-ийн ДАЛАЙ: Биднийг тайзан дээр гарахаар үзэгчид “Бороо, бороо” гээд хашхирдаг шүү
2025-11-07 07:00:00
САЙД АСАН Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОРЧИМЭГИЙН ХҮҮ О.ТЭМҮҮЛЭНГИЙН “САРУУЛ ӨРГӨӨ КОНСТРАКШН” ХХК “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН 1.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
2025-11-07 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-11-07 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2025-11-07 07:00:00
2025-11-07 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2025-11-07 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |