УИХ дахь Ардчилсан намын гишүүд өлсгөлөнгөө албан ёсоор зогсоож байгаа тухай Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдэгдсэн.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар
“Бид ард түмнээсээ айсандаа өлсгөлөн зарлаж, шударга үнэний төлөө тэмцсэн. Хурандаа У.Хүрэлсүхийн “Хаан болно” гэсэн санаархалд саад тавьж чадлаа. Та бүхэн маань өөрсдийгөө ч золиослоход бэлэн 13 охин, хөвгүүнтэй ард түмэн шүү” гэв.
Өчигдөр буюу тавдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, дэд ахлагчаар Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна. Ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь хурлаа зохион байгуулж, тодорхой шийдвэр хүрч, танилцуулсан нь УИХ дахь Ажлын хэсэг өлсгөлөнгөө татан буулгахад нөлөөлжээ.
| С.ГАНБААТАР: У.Хүрэлсүхийн “Хаан болно” гэсэн санаархалд саад тавьж чадлаа |
|
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |