Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төв талбайд өлсгөлөн зарласнаас хойш долоо хоногийн хугацаа өнгөрчээ. Харин өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг талбай дээр өлсгөсөн зарлаж байгаа гишүүдтэй уулзах үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өлсгөлөнгөө зогсоох байр суурьтай байгаагаа мэдэгдэв.
УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдээлснээр шинээр байгуулагдсан Ажлын хэсэг СЕХ, АТГ, Улсын дээд шүүхийн Тамгын газар зэрэг газрын холбогдох албан тушаалтнууд хууль зөрчсөн эсэх асуудлыг шалгаж тогтоох тодорхой заалтууд гаргасан байна.
| Д.ГАНБАТ: УИХ дахь Ардчилсан намын бүлэг өлсгөлөнгөө зогсоож байна |
|
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |