УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа өнөөдөр танхимаар болон цахим хослуулан хуралджээ. Энэ удаагийн хуралдаанаар:
“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах талаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Солонго, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий УИХ-ын түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон түр хорооны гишүүн Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун нар ирж мэдээлэл танилцууллаа. Мэдээллийн дараа гишүүд дараах байдлаар үг хэлж, асуулт асуусан байна.
Мэдээллээр Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулахтай холбоотойгоор 2009 онд гэрээ хийсэн, 2015 онд далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан зэрэгтэй холбоотойгоор Оюутолгой төслөөс Монгол Улсад орох ашиг буурч, өр хуримтлагдаж байгаа талаар болон одоо гэрээг сайжруулах талаарх түр хороо болон Засгийн газрын байр суурийн талаар танилцуулжээ. Мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн байна
Энэ ажлын хэсэгт гэрээ хэлэлцээр хийх мэргэжлийн хүн орж ажиллаж байгаа юу. Туршлагатай гадаадын зөвлөх компанийн үйлчилгээ авч байгаа юу. Ямар нэг байдлаар авлига авсан өгсөн, авлигатай холбогдсон асуудал байна уу. Байвал гэрээ цуцлагдах боломжтой гэж ойлгож байгаа. Дэлхий дахинд одоогоор 25 сая тонн зэсийн эрэлт байна. Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой цаашид нэмэгдэнэ. Тэгэхээр төслийн үр ашиг өгөөжийг ирээдүйд хүртэх боломжтой. Гэхдээ нөгөө талаас бид хөрөнгө оруулагчидтай нэг завинд хамт суусан гэдгээ ойлгох ёстой. Тиймээс нуухыг авах гээд нүдийг нь сохлох вий. Эрсдэлээ зөв тооцоорой. Та бүхэн гаднын зөвлөх компанийнхаа үйлчилгээг үнэгүй авч байгаа гэсэн. Үнэгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Төлбөрийг нь төлөөд улс орныхоо хүртэх хувийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаарай.
Оюутолгой төсөл хөрөнгө оруулалт биш зүгээр зээлийн гэрээ юм биш үү. Өрмийг нь аваад хусмыг нь өгдөг гэдэг бол Монгол Улсад хусам ч өгөхөөргүй байдал үүсээд байна. Энэ асуудалд бид улс орныхоо эрх ашгийн төлөө улс төржихгүйгээр нэгдэж ажиллах ёстой. Монголчууд өөрсдийгөө ядуу гэж доош хийж явсаар байгаад гаднынхныг давруулсан. Хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, хөрөнгө оруулалтын гэдэг нэрийн доор луйврын гэрээ болсон гэдгийг захын хүн ойлгож байгаа. Тиймээс энэ алдааг засахын төлөө ажлын хэсэг эх оронч байдлаар, түүхэнд үлдэх ажил хийж байгаагаа ухамсарлаж ажиллаарай.
Жижиг хувьцаа эзэмшигч Туркойз Хилл Ресурс эрх ашгаа хамгаалах гээд яваад байхад баялгаа ашиглуулж байгаа Монгол Улс яагаад өөрсдийнхөө төлөө явахгүй байна вэ. Улсынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө явах хэрэгтэй байна. Оюутолгойн гэрээнд асуудал байгааг мэдэж байгаа ч тэдний талаас тавьсан өгөөшийг бид үмхэж аваад, тавьсан мэхэнд нь унаад байх шиг харагдаад байна. Жишээ нь, саяхан иргэн бүртээ 300 мянган төгрөг хуваагаад өгчихлөө. Ер нь цаашид санхүүгийн модель дээр тохирсон зүйл байна уу.
Мега төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө улс орнууд маш их хүч, цаг хугацаа зарцуулж хөрөнгө оруулагч олдог. Мега төслүүд ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд сайн тал олон. Харин Оюутолгой төслийн хувьд засч залруулах зүйл байгаа. Гэрээ анхнаасаа буруу болсон. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хүчин зүйл байдаг ч анхны хөрөнгө оруулалтынхаа дүнг байнга өсгөж байна. ТУЗ-д Монгол Улсаа төлөөлж байгаа хүмүүс дуугардаггүй. Энэ гэрээг цуцалж, болих биш гэрээ сайжруулаад засаад явах ёстой гэсэн байр суурийг би баримталдаг. Баялгийн эзэн нь ийм байдалтай байж болохгүй.
Оюутолгойд Монгол Улсыг төлөөлдөг гурван хүн юу хийдэг юм бэ. Засгийн газрыг мэдээллээр хангаж байсан уу. Хэрвээ хангалттай ажиллаж чаддаггүй юм бол энэ гурван хүнийг солих хэрэгтэй. Оюутолгойгоос Монголчууд 30 жилийн дараа ашиг хүртэнэ гэж байна. Энэ хооронд хамаг алт, зэсийг маань ухаад дуусгачихаар юм байна. Баялгийн эзэн ашиг хүртэж чадахгүй байхад компани хөрөнгө оруулалтаа, зардлаа өсгөөд байгааг юу гэж ойлгох вэ. Түүнээс гадна аж ахуйн нэгжийн хуримтлагдсан алдагдлыг сүүлийн 4 жилээр тооцон шилжүүлж дараах ашгаас нөхөж тооцож болдог татварын хуультай. Гэтэл хуримтлагдсан алдагдал нь 4.3 тэрбум төгрөг, шилжүүлж тооцохоор тэрбум ам.долларын алдагдлыг дараа ашгаасаа төлөх нь. Энэ байдлаар зардлаа нэмээд ашгаа бууруулаад байхаар Монгол тал ашиг авах асуудал бүр хүндэрч байна гэх зэргээр асуудлыг лавлаж, тодруулга хийсний дараа байр сууриа илэрхийлэв.

| Оюутолгойн асуудалд Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавина |
|
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |