Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Ц “согтуу” салаан даргадаа “зодуулж” амиа алдлаа. Тодруулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г согтуурсан үедээ байлдагч Б-г ухаан алдтал нь зодсон. Улмаар байлдагч Б өнгөрсөн Даваа гарагт шилжих шөнө Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хүргэгдэж ирсэн. Эмч нар бүхий л шаардлагатай эмчилгээг хийсэн ч нэгэнт оройтсон байж, тэр өнгөрсөн шөнө амьсгал хураалаа.
Талийгаачийн ээж Б.Баттулгын мэдээлснээр “Тархиндаа цус харваж, маш их цус алдаж, амнаас нь хөөс сахарсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн” гэх. Ямар хатуу дэглэлт, ямар “үнэтэй” агсамнал, ямар аймшигтай харгислал вэ. Цэргийн ангиудын салаан дарга нар аавын хөвгүүдийг цэргийн эрдмээр эр хүн болгож төлөвшүүлэх ёстой болохоос биш “алах” ёсгүй байлтай. Харамсалтай нь тархинд нь цус харватал, амнаас нь хөөс сахартал зодоод амийг нь авчихлаа.
Цэргийн алба хааж, “Жинхэнэ эр хүн болоод ирнэ” хэмээн ээж, аавдаа баруун хацраа үнсүүлээд мордсон Б гэртээ үүрд харихааргүй боллоо. Цэрэгт явах хүслийг нь дэмжиж, “Иргэний үүргээ биелүүлж, эр хүн болоод ир” гэж үнсээд үдсэн аав ээж хоёр одоо өөрсдийгөө “зүхэж”, цэрэгт явуулсандаа харамсаж, халаглаж сууна. Нэгэн эцэг ингээд голомт залгах хүүгүй болж хоцорлоо.
Зэвсэгт хүчинд зөвхөн эрүүл саруул эрчүүд жинхэнэ эр хүн болох гэж, эх орон, ээж аав, элгэн саднаа хамгаалах гэж татагдаж очдог. Түүнээс биш эрэмдэг болоод ирэх гэж, эсвэл энэ хорвоогоос цаг бусаар одох гэж биш. Гэтэл эрүүл саруулыг нь сорчилж “түүдэг” эр цэргийн алба яагаад ийм харгис, хатуу болчихов оо. Ганц энэ удаа ийм хэрэг гарсан бол согтуу дэслэгчийг буруутгаад өнгөрөх байлаа. Гэтэл ийм харгислал, тамлал, хуучин нийгмээс үлдэж хоцорсон ёс бус дэглэлт Зэвсэгт хүчний салбар даяар бугшчихсан байна. Өөрөөр бол энх цагийн байлдагчид дайны цагийнхаас ялгаагүй, эрэмдэг тахир дутуу болоод халагдах, цаашлаад амь насаа алдах тохиолдол нэгээр биш нижгээдээр тоологдох боллоо.
Жишээ нь, 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагчийг ахлагч нь дарамталж, өвлийн хүйтэнд хөл нүцгэн цемент дээр зогсоосны улмаас хөл нь хөлдөж, хөлийнхөө есөн хурууг тайруулсан ноцтой хэрэг гарсан. Эх сурвалжууд эл хэргийн тухай “Түүнийг шөнийн ээлжид гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсан хэмээн буруутгаж, харуулын ахлагч нь шийтгэсэн байна” хэмээн мэдэгдэж байлаа.
2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мөн л Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч, 19 настай А нь амиа алдсан ноцтой хэрэг гарч байсан. Холбогдох хууль хяналтын байгууллагууд “Байлдагч А өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амиа алдсан” гэх тайлбар хийсэн ч үнэн хэрэгтээ цэргийн албанд ужгирсан харгис дэглэлтээс болж амиа алдсаныг ар гэрийнхэн нь, хамт алба хааж байсан нөхөд нь гэрчилсэн байдаг. Уг хэргийг хууль, хяналтын байгууллагаас дахин шалгаж, амиа алдсан цэргийн хэрэгтэй холбогдох гурван албан тушаалтныг 5-6 жилийн хорих ялаар шийтгэж байв.
Энэ мэт “хурган” дарга нарын “хийрхэл”-ээс үүдэлтэй хэргүүд гаарч, шинэ цэргүүд амиа алдаж, эр хүн биш эрэмдэг нэгэн болчихоод ирж байна. Бидний чихэнд “хүрч”, олон нийт мэдсэн нь л дээрх хэргүүд. Харин олон нийтэд ил болоогүй, нам дараад өнгөрүүлсэн хичнээн хэрэг Зэвсэгт хүчинд “нуугдаж” байгааг мэдэх аргагүй юм. Энэ байдал цаашид үргэлжилбэл эр цэргийн алба эзгүйрэх нь. “Яргалуулж байсны оронд яаж ийгээд хүүгээ цэрэгт явуулахгүй авч үлдэнэ” гэдэг давлагаа хүүтэй эцэг эхчүүдийн дунд өрнөөд эхэллээ. “Эрэмдэг болоод халагддаг юм бол цэргийн албан явахгүй” гэх хандлага залуучуудын дунд газар авч байна. Харгис дэглэлт, бурангуй яргалал үйлдэгчиддээ хариуцлага тооцож, цэргийн албыг цэвэрлэхгүй бол эх орноо хамгаалах залуусгүй болох нь байна, Г.Сайханбаяр сайд аа.
Зэвсэгт хүчинд “ужгирсан” өөр нэг ноцтой асуудал талийгаач Б-ийн хэргийг араас дэлгэгдэж байна. Тухайлбал, талийгаач Б-гийн ээж Б.Баттулга хэлэхдээ “Миний хүү ойр ойрхон мөнгө шилжүүлээч гэдэг болсон” хэмээн мэдүүлсэн бөгөөд талийгаач Б нь ар гэрийнхнээсээ ойр ойрхон Итгэлийн Энхтөгс гэх хүний данс руу мөнгө шилжүүлэхийг хүсдэг байжээ. Түүнчлэн зодуулахынхаа өмнөх өдөр буюу гуравдугаар сарын 28-нд ээжийнхээ ахын гар утас руу залгаж, “Ах аа, над руу яаралтай 60 мянган төгрөг явуул” гэж хэлээд утсаа тасалсан гэнэ. Өөрөөр бол цэргүүд сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирохгүйн тулд дээд тушаалтнууддаа татвар төлөх ёстой гэж үү. Цагдаагийн байгууллагаас талийгаач амиа алдсан хэргийн материалд энэ хэргийг ч хавсаргаж, шалгаж байгаа гэх.
| Цэргийн албанд “ЦЭВЭРЛЭГЭЭ” хийхгүй бол харгис дэглэлт арилахгүй нь |
|
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |