Бразил Улсын Рио хотод зохион байгуулсан олимпын наадмыг Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг медальгүй өндөрлүүлсэн. Гэтэл олимпын наадмын сүүлийн өдөр дэвжээн дээр шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй, бухимдлаа илэрхийлж Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар хувцсаа тайлан шидэж, олон улсын нүдэн дээр “шившгээ” тарьсан цагаас хойш таван жил өнгөрчээ. Тухайн үед МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр Асашёрюү Д.Дагвадорж ажиллаж байв. МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар түүнийг холбооныхоо Ерөнхийлөгчөөр сонгосноос хойш гурав дахь жилээ үзэж байлаа.
“Рио-2016” олимпын наадам зохион байгуулагдахаас нэг жилийн өмнө буюу 2015 онд тус холбооны чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдаас бүрдсэн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Д.Цогтбаяр, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар МЧБХ-г шинэчлэн зохион байгуулах түр хороо зохион байгуулсан. Тэгмэгцээ холбооныхоо Ерөнхийлөгч Д.Дагвадоржийг “МЧБХ-г санхүүгийн асуудалтай, дарамт шахалт ихтэй болгосон, хууль бусаар Ерөнхийлөгч болсон” зэрэг баримтуудыг дэлгэж, МЧБХ-ны удирдах зөвлөлийг “Тав хоногийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор” хэмээн шаардаж байсан юм.
Түүнээс хойш нэг ч их удалгүй уг хэрэг намжиж, Д.Дагвадоржийг унагаах хүсэлтэй хүмүүс “далдуур” яриа хийж явсан нь бий. Харин “Рио-2016” олимпын наадмын дэвжээн дээр гаргасан дасгалжуулагч нарын болчимгүй үйлдэл нь Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчид тив, дэлхий, олон улсын холбогдолтой тэмцээн, уралдаанд оролцох боломжийг нь хаах дөхөж байсан. Олимпын наадмын дараа ДБНХ-ноос МЧБХ-ноос хариу мэдэгдэл хүссэн “Монголын чөлөөт бөхийн баг, тамирчдыг олон улсын холбогдолтой тэмцээнд оролцохыг хориглож, эрхийг нь хаасан” тухай нууц мэдэгдэл ирсэн гэдэг. Үүнийг нь МЧБХ-ны Удирдах зөвлөлөөс хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж, “Ард түмнээсээ өршөөл эрье” хэмээн толгойгоо гудайлгаж байсан цаг саяхан. Гэтэл энэ мэдэгдлээс хойш төд удалгүй Асашёрюү Д.Дагвадорж МЧБХ-ны Ерөнхийлөгчийн суудлаа өгч байгаагаа цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлснээр тус холбооны асуудалд дахиж “хошуу” дүрээгүй.
Энэ үеэс л МЧБХ-ны асуудал “дундрахаа” больсон аж. Д.Дагвадоржийг холбооны Ерөнхийлөгчийн суудлаас өгснөөс хойш нэг их удалгүй эмэгтэйчүүдийн 72 кг жингийн тамирчин П.Орхоны допингийн асуудал шуугиан тарьсан. Түүнийг Азийн наадамд барилдаж, алтан медаль хүртсэнийх дараа допингийн шинжилгээний хариу нь гарчээ. П.Орхоныг станозолол гэх нэртэй хориотой бодис буюу допин хэрэглэсэн гэж үзсэн байна. Энэ асуудлаар МЧБХ-ноос мэдэгдэл хийхгүй явсаар ДБНХ-ноос Монголын Чөлөөт бөхийн холбоог торгож, П.Орхон 2022 он хүртэл барилдах эрхээ хасуулсан.
П.Орхоны допингийн “шуурга” намжаагүй байхад шигшээ багийн тамирчдаа төлөвлөөгүйгээр сольж, унагааж, халдаг “том толгойтой” МЧБХ-ныхны “булай” хэдэн сарын турш сүрийг үзүүлэв. Тухайн үед УАШТ-д түрүүлсэн тамирчдад ДАШТ-д оролцох эрх олгоно гэсэн юм билээ. Гэтэл улсын аваргад түрүүлсэн “Женко” клубын тамирчин М.Пүрэвтунгалагийг шигшээ багаас хасаж, оронд нь Э.Сумъяа гавьяатыг явуулна хэмээн “бужигнуулж" байлаа. М.Пүрэвтунгалагийн гэр бүлийнхний мэдээлснээр түүнийг “Бие дээр нь хатиг гарсан, бэлтгэл дутуу” гэх шалтгаанаар хассан юм гэнэ. Удалгүй М.Пүрэвтунгалаг ч “таг” болж, Э.Сумъяа ДАШТ-д оролцсон юм.
МЧБХ Д.Дагвадоржийг “зайлуулах” гэж мөн ч их үзэж, зорьсондоо ч хүрсэн. Гэтэл өнөөг хүртэл өөдөлсөн юм нэг ч алга. Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчид олон улсын чанартай тэмцээнд чадахгүй, улс доторх хэдэн нэрэмжит тэмцээнүүд дотроо эргэлдсээр л байх. Харин эсрэгээрээ жүдо бөхийн баг, тамирчид олон тэмцээнд оролцож, үзэгчдэдээ медалийн “нүүр” үзүүлээд л байгаа харагдана. “Токио-2020” олимпын наадам “хаяанд” ирлээ. Энэ жил ч гэсэн “Дахиад л олимпоос медальгүй ирлээ” гээд сууж байх хэрэг үү.
| Д.Дагвадоржийг л “зайлуулчихвал” болно гэсэн МЧБХ өнөөг хүртэл юу хийв ээ |
|
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |