2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч, 19 настай А нь амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Холбогдох хууль хяналтын байгууллагууд “Байлдагч А өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амиа алдсан” гэх тайлбар хийсэн ч үнэн хэрэгтээ цэргийн албанд ужгирсан харгис дэглэлтээс болж амиа алдсаныг ар гэрийнхэн нь, хамт алба хааж байсан нөхөд нь гэрчилсэн байдаг.
(11).jpg)
Талийгаачийн төрсөн ах “Дүүтэй минь хамт байсан цэргүүдийн хэлснээр дарга нар нь дүүг минь зодсоныхоо дараа хөнжил, гудасыг нь үүрүүлээд гүйлгэсэн. “Гүйж чадахгүй нь ээ, амьсгал давчдаад байна” гэж хэлэхэд нь баашиллаа гээд дахиад нэмж зодсон гэсэн. Үүний дараа дүү минь казармдаа очоод гадуур хувцсаа ч өлгөж чадалгүй ухаан алдсан. Түүнээс хойш сэрэлгүй байсаар амиа алдсан” хэмээн мэдэгдсэн. Улмаар талийгаач А-г хэрэг гардаг өдөр нүүр нүдгүй “балбаж”, ар нурууг нь хөх, няц болгосон байсныг гэрчлэх зургуудыг ар гэрийнхэн нь цахим орчинд цацсанаар, тус ангийн удирдлагуудын нууж байсан жигшим үнэн ил болсон юм. Нэгэнт хөдөлшгүй баримтууд ил болсон учраас уг хэргийг хууль, хяналтын байгууллагаас дахин шалгаж, амиа алдсан цэргийн хэрэгтэй холбогдох гурван албан тушаалтныг 5-6 жилийн хорих ялаар шийтгэж байлаа. “Цэргийн албаа хаагаад эр хүн болоод ирнэ дээ” гэж хоног тоолон хүлээж суусан нэгэн эцэг эх ийнхүү төрсөн хүүгээ биш танигдахгүй болтлоо “дэглүүлсэн” хөрсөн цогцос хүлээж авсан. Энэ харамсалтай үйл явдал мянга, мянган эцэг эхчүүдийн сэтгэлд шар ус хуруулсан. Бас голомт залгах ганц хүү нь цэргийн алба хааж буй эцэг эхчүүд эл хэргээс болж хүүгээ халагдаж ирэх хүртэл нь бүтэн нойртой хоноогүй юм.
2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр мөн л Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагчийг ахлагч нь дарамталж, өвлийн хүйтэнд хөл нүцгэн цемент дээр зогсоосны улмаас хөл нь хөлдөж, хөлийнхөө есөн хурууг тайруулсан жигшүүрт хэрэг гарсан. Эх сурвалжууд эл хэргийн тухай “Түүнийг шөнийн ээлжид гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсан хэмээн буруутгаж, харуулын ахлагч нь шийтгэсэн байна” хэмээн мэдэгдэж байлаа. Идэр есийн хүйтэнд даарсан цэрэг дулаацаж болдоггүй гэж хэн санах билээ. “Эр цэргийн албанд очоод эрүүл чийрэг болоод ирнэ” хэмээн инээж явсан залуу буцаж ирэхдээ есөн хуруугүй, насан туршдаа эрэмдэг нэгэн болно гэж зүүдлээ ч үгүй байсан биз.

Энэ бол эр цэргийн албанд мордоод эргэж ирээгүй болон эрэмдэг болоод эргэж ирсэн тухай ердөө хоёрхон жишээ. Дайны утаа замхарч, энх цаг ирснээс хойш сүүлийн 80 жилд хэдэн арван цэрэг ийм байдлаар харамсалтайгаар амиа алдсан. Тэдний дийлэнх нь “Цэрэг хүн зодуулах ёстой” гэх зэвсэгт хүчинд тогтсон бичигдээгүй хууль, харгис дэглэлтийн золиос болж амиа алдсан, бас насан туршдаа хүний асрамж орсон. Уг нь эх орноо хамгаалах ёстой эр цэргүүд энхийн цагт амиа алдаж боломгүй баймаар.
Өнгөрсөн долоо хоногт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хал цэргүүд шинэ цэргүүдээ газар мөргүүлж, дуулахыг шаардаж, дарамталж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээгээр тархсан. Тэр бичлэгийг үзсэн эцэг, эхчүүд хүүхдээ цэрэгт явуулахгүй гэж, залуус цэрэгт явахгүй гэж бодсон нь цахим сүлжээнд өрнөсөн дургүйцэл, сэтгэгдлүүдээс тодорхой харагдаж байсан.
Олон нийтийн шүүмжлэлд өртөж буй тус харгис дэглэлтийн дүрс бичлэгийн талаар манай сэтгүүлч Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас тодруулахад “Дүрс бичлэгийн талаар мэдээлэл авч, асуудлыг шалгуулахаар холбогдох газруудад үүрэг өгсөн. Эхний ээлжид өнгөрсөн жил хийсэн бичлэг болохыг нь тогтоосон” гэх хариулт өгсөн. Шинэ цэргүүдийг ёс бусаар дэглэсэн, улмаар эл балмад дэглэлтээ бичлэгээр нийтэд цацаж, бусдын нэр хүнд, эрхэнд нь халдсан тэдгээр “хал цэрэг”-үүдийг олж хариуцлага тооцоосой гэж нийгмээрээ л хүлээж байна.
.jpg)
Ил болсон бичлэг нь л энэ болохоос биш өөр ангид, өөр хал цэргүүд шинэ цэргүүдээ хэрхэн яаж тамлаж буйг мэдэх аргагүй нь бүр ч аймшигтай. Халууддаа, дээд тушаалтнууддаа ёс бусаар дэглүүлж, дарамт, доромжлол амссан цэргүүд нэг бол амиа алдаж, эсвэл эрэмдэг зэрэмдэг болж, үгүй бол дарамт шахалтыг тэвчихээ болихоороо амиа хорлох, эсвэл оргох шийдвэр гаргадаг гэдгийг бид олон тохиолдлуудаас харж байна.
Тиймээс гол асуудал нь зэвсэгт хүчинд бичигдээгүй хууль мэт болсон дэглэлтийг үндсээр нь таслан зогсоох хэрэгтэй. Хүний ёсноос гажуудсан байдлаар дарамталж, доромжилж дэглэснийх нь дараа хариуцлага тооцдог биш угаас ийм дэглэлт үйлдэх боломжгүй болгох хэрэгтэй. “Зодуур үзэхгүй цэрэг гэж хаана ч байхгүй” гэдэг хуучин нийгмийн буруу жишгийг бүр мөсөн таягдан хаях ёстой. Эс бөгөөс цэргийн алба хаагч амиа алдсан тухай аймшигт мэдээг жил бүр сонсож буй эцэг, эхчүүд голомт залгах хүүгээ цэрэгт явуулахыг хүснэ гэж үү. “Мөнгийг нь өгөөд хүүгээ авч үлдье” гэсэн бодолтой эцэг эхчүүд олширсон нь нууц биш. Энэ явдал даамжирсаар цэргийн алба залуусын хувьд хар дарсан зүүд болж, Зэвсэгт хүчин эзгүйрэх вий.
.jpg)
| “ДЭГЛЭГЧДЭД ДЭГ ХЭРЭГТЭЙ” |
|
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |