Яг үнэндээ цаг наргүй ажилдаа дарагдаж, адуу малныхаа тоосноос цухуйхгүй байсаар ганц олдсон амьдралаа ганц бие, гансарч өнгөрөөх эрчүүд Монголын хөдөөд олширчээ. Гэтэл эсрэгээрээ охид, эмэгтэйчүүд нь хот, аймгийн төв тэргүүт суурин газруудад түшиж, тулах эр хүнгүй өдөр хоногийг мөн л ганцаар элээнэ. Эрдэм номын мөр хөөж хот, суурин бараадсан нь бүсгүйчүүдийн буруу биш. Эрдэнэт малаа харж хөдөө хоцорсон нь эрчүүдийн буруу бус. Ингэж монголчууд хүйсээрээ ялгаран, хоёр талд хуваагдах үзэгдэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна, Монголд.
"Алтайн залуус" чуулга уулзалт Говь-Алтай аймгийн гэр бүлгүй залуучуудыг хооронд нь танилцуулах зорилготой байгаа нь тун зөв
Монгол орны баруун бүсэд тулгараад байгаа гэр бүл төлөвлөлт, цус ойртолт нь тухайн бүс нутгийн иргэдийн хувьд хамгийн том асуудал болоод удаж байна. Тухайлбал, нэг багийн төв дээр хурал, цуглаан зохион байгуулахад ирсэн 10 хүний хоёр нь эмэгтэй байдаг аж. Энэ нь орон нутагт жендерийн тэгш байдал алдагдаж, бүр олонх нь эрчүүд байгааг, магад зарим багт дан эрчүүд амьдарч байж ч болзошгүйг итгэх аюултай баримт яах аргагүй мөн билээ. Энэ нь мэдээж тэдний буруу биш. Жилийн гурван улиралд малчны хүнд хүчир, тасралтгүй ажилдаа нухлагдсаар арай ядан зуны дэлгэр цагтай золгоход тэд хамгийн холдоо л сумын төв орно. Сумын төвийн амьдрал энэ үед эл хульхан, оршин суугчид нь аль нэг тийшээ амралт зугаалганд явчихсан байж таарна. Охид, бүсгүйчүүд нь сумын төвдөө байлаа ч тэдний ихэнх нь төрөл садан, хамаатнууд нь байдаг. Ийм байхад орон нутагт ганц бие амьдарч буй эрчүүд хаанаас, ямар эхнэр олж ханилах билээ. Түүнчлэн аймаг, хот, нийслэлд амьдарч буй ганц бие бүсгүйчүүд хөдөө орон нутгийн эрс тэс уур амьсгал, амьдралын чанар, нөхцөл, тасралтгүй үргэлжлэх хүнд хүчир ажлаас зүрхшээн орон нутгийг барагтай л зорихгүй. Иймээс л Монголд залуусын хүйсийн харьцаа асар өндөр түвшинд алдагдчихсан гэхэд хэлсдэхгүй. Үүнийг төрийн түшээд, сум, орон нутгийн удирдлагууд анзаарах, арга хэмжээ авах, санаачилга гарган ажил өрнүүлэх, ирээдүйдээ анхаарах сөхөө бараг л байдаггүй гэхэд болно.
Харин эхнээсээ энэхүү асуудлыг зөв мэдэрч, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Алтайн чуулга” гэр бүлгүй залуучуудын уулзалтыг наймдугаар сарын 12-14-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ бол тухайн орон нутгийн залуучуудын алдаж боломгүй боломжуудын нэг ч байж мэднэ. Уг чуулга уулзалтаар аймгийн хэмжээний гэр бүлгүй залуучуудыг хооронд нь уулзуулж, танилцуулах зорилготой гэх яриа бий. Өнөөдрийн байдлаар уг чуулгад 300 орчим залуу оролцохоор бүртгүүлсэн гэж буй. Чуулгад ирсэн хүн бүрийг бүх төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулахын зэрэгцээ, эрүүл мэндийн шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг хүн тус бүрд өгөх аж. Эрүүл мэндийн асуудал хөдөөгийн залууст нэн тэргүүний асуудал болсныг энэхүү чуулгаар онцолж байгаа нь бүр сайшаалтай. Учир нь, дэндүү хээгүй монгол эрчүүд дээлнээсээ салах сөхөөгүй өдөр хоногийг тасралтгүй ажил хөдөлмөрт зориулсаар бие махбодио ч анхаарахгүй болсон. Энэ нь эрчүүдийн элдэв өвчлөл, эрт нас баралтын гол шалтгаан болж байгааг эмч нар төдийгүй эрүүл мэндийн байгууллагуудын судалгаанууд илтгэсээр ирсэн. Мөн энэхүү уулзалтын үеэр залууст зориулж, гэр бүл төлөвлөлт, мал аж ахуйн болон хувийн бизнесээ хэрхэн зөв авч явах талаар мэргэжлийн эдийн засагчид зөвлөгөө өгөх гэнэ.


Насан туршийн ханиа сонгох, түүнчлэн үр удмаа үлдээнэ гэдэг бол улс орны хувь заяатай холбоотой томоохон асуудал билээ. Гэвч хүйсээрээ хот, хөдөөд салан "тусгаарлагдах" нь эцэстээ цус ойртолт бий болж, Монголын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө авчрах ноцтой шалтгаан яах аргагүй мөн. Иймээс бүх аймаг, сумын удирдлагуудад ганц бие залуусынхаа эрүүл мэнд, амьдрах орчин нөхцөл, сурч боловсрох тэргүүтэй асуудалд анхаарсан арга хэмжээг ядаж нэг удаа өрнүүлээсэй хэмээн дахин дахин уриалмаар байна.
| Монголын хөдөө ганц бие, гансарсан залуусаар, хот, суурин ганихарч ганцаардсан эмэгтэйчүүдээр дүүрэн болсон |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |