• Өнөөдөр 2024-10-15

"АПУ", "Шунхлай"-н гэгддэг Б.ГАНХӨЛӨГИЙН хар тамхины ХЭРГИЙГ цагдаа нар НАМ ДАРААД өнгөрөөв үү

2022-08-03,   983

          Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг хар тамхины хэрэгт нэр холбогдсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээд цөөнгүй хонолоо. Аавынхаа орон зайг нөхөж яваа, айлын том хүү Б.Ганхөлөг үнэхээр болчимгүй үйлдэл хийсэн үү гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлж байгаа гэнэ. 

-Б.ГАНХӨЛӨГ ГЭЖ ХЭН БЭ-

                Монголчуудыг сайн, муугаараа тодорхой хэмжээнд тэжээдэг томоохон хувьцаат компаниудын нэг бол “АПУ" ХК. 1924 онд анх үүсгэн байгуулагдсан тус компани одоогоор хүнсний салбарт нэн тэргүүний амжилт гаргаад байгаа бөгөөд Монголын анхны нэг их наядын үнэлгээтэй хувьцаат компани болж чаджээ.  Харин тус компанийн захирлаар 2002 оноос УИХ-ын дэд дарга асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан ажиллаж байв. Өнөөдөр тус компанийг түүний төрсөн дүү П.Батсайхан удирдан ажиллаж байгаа. Монголчуудын дунд сайнаар дурсагдах нь олон, нэрт улстөрчийн үлдээсэн бүтээн байгуулалт, бизнесийг түүний төрөл садан энэ мэт үргэлжлүүлсээр. 

               2019 онд монголчуудыг цочроосон улс төрийн томоохон хэрэг гарсан нь Г.Батхүү агсан Төрийн ордонд зуурдаар нас барсан үйл явдал байлаа. Түүний дараагаар Б.Ганхөлөг хүнд нөхцөл байдалд орж, хэсэг хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр аавынхаа амийг нэхэж, мэдэгдэл хийж байсан ч өнөөг хүртэл хэрэг шийдэгдээгүй байна. Зарим хүн үүнийг “Улс төрийн захиалга” байсан гэх. Харин гэр бүлийнхэн нь болон өмгөөлөгчийн зүгээс хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл гаргаж байсан ч, хэргийг хаах дээрээ тулж байлаа. Үүнээс хойш түүний гэр бүл, үр хүүхдүүд сэтгэл санааны хувьд хүнд нөхцөл байдалд байсан нь мэдээж. Амаргүй цаг үеийг ардаа орхисон энгийн даруу тэрбээр аавынхаа улс төрийн замналыг үргэлжүүлэн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд амжсан. Гэвч ялагдал хүлээж улс төрд төдийгүй амьдралын олон ээдрээтэй нүүр тулж байсан ч, аавынхаа бүтээн байгуулсан "АПУ", "Шунхлай" зэрэг компаниас хувь хишиг хүртэхийг нь хүртэж, өөрийнхөө ч бизнесийг авч яваа чинээлэг нэгэн. Одоогоор тэр ээж, дүү нарынхаа хоосон орон зайг нөхөж, гал голомтыг сахиж үлдэх хариуцлагатай үүргийг хүлээгээд байна. Мөн олон нийтийн сүлжээгээр цацагдсан түүний цөөнгүй хэдэн ярилцлагаас харвал аавынхаа өгсөн хүмүүжил төлөвшлийг алдалгүй тээж яваа энгийн нэгэн гэдэг нь илт. Гэвч сүүлийн үед хөшигний цаана өрнөж байгаа зүйл олны анхаарлыг татаад байна.

 

-Б.ГАНХӨЛӨГ МАНСУУРУУЛАХ БОДИС БОРЛУУЛДАГ М ГЭГЧЭЭС ХАР ТАМХИ ХУДАЛДАЖ АВДАГ ГЭВ ҮҮ-

                  Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр мансууруулах төрлийн бодис худалдаалдаг М гэх эмэгтэй мэдүүлэг өгөхдөө Б.Ганхөлөгийг өөрөөс нь мансууруулах төрлийн бодис худалдан авдаг хэмээн мэдүүлсэн талаар шуугиан дэгдэв. Хэрэгт холбогдсон хамтрагчийг хуулиараа мөрдөн шалгах ёстой байдаг. Гэсэн ч хуулийн байгууллагаас Б.Ганхөлөгийг шалгаж, ямар нэгэн холбогдох шинжилгээ хийгээгүй гэнэ. Энэ талаар албаны эх сурвалж "Хууль хяналтын байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд хар тамхи худалдан авдаг байсан эсэх нь тогтоогдоогүй байна" гэсэн юм. Харин ард иргэдийн дунд “Дээрээс шидсэн чулуу. Аавынх нь хэргийг хүүгээр нь дарах гэж байна” гэхчилэн олон талаас нь дүгнэлт гаргасаар л байх аж. Эцгийн нэрийг цэвэр ариунаар авч үлдэх ёстойг айлын том хүү арга ч үгүй мэдэх биз. Монголчуудын олонх нь ч үгүйсгэж байх. Үнэхээр улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаж аль эсвэл баян чинээлэг залуу бүдэрч унав уу гэдгийг удахгүй тогтооно. Түүний аав Г.Батхүү агсан ч “Эргэж уулзах нүүртэй байх сайхан” хэмээн хэлж байлаа.  

-Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ХҮРГЭН ХҮҮД "АПУ"-ГИЙН ЗАЛУУС ГАР ХҮРСЭН ГЭВ-

             Одоогоос яг хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Н.Учралын дүү Н.Ундралын нөхөр, загвар өмсөгч А.Чингүүний биед үл таних этгээдүүд алдсан талаар мэдээлэл хийж байв.  Гэтэл түүний биед халдаж, гэмтэл учруулсан хүмүүс нь "АПУ"-гийн залуус гээд мөн л олны дунд шуугиан тарьж байлаа. Түүгээр ч барахгүй “Г.Батхүү агсны хүү Ганбаа нөхрийг минь ХАРГИС ХЭРЦГИЙГЭЭР зодсон” гэж Н.Ундрал албан ёсны цахим хаягаараа дамжуулан мэдээлээд байсан юм. Энэ мэтчилэн урьдны үйл явдлуудыг сөхвөл "АПУ", "Шунхлай"-н гэгддэг Б.Ганхөлөгт нэр холбогдох хэрэг цөөнгүй гарч байжээ. Цаашид үнэнийг хууль хяналтыхан олж, илрүүлэн тогтоох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

 

 

"АПУ", "Шунхлай"-н гэгддэг Б.ГАНХӨЛӨГИЙН хар тамхины ХЭРГИЙГ цагдаа нар НАМ ДАРААД өнгөрөөв үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188