-УЯАЧ ТҮШЭЭД ЭНЭ ӨДРҮҮДЭД ЭХ ОРНЫХОО ДӨРВӨН ЗҮГ НАЙМАН ЗОВХИСТ ЗҮСИЙГ НЬ Ч ЦЭЭЖИЛЖ АМЖААГҮЙ ХУРДАН МОРЬДЫНХОО ТООСОНД ХӨГЛӨЖ ЯВНА-
Түмэн олныг төрд төлөөлж, Улсын их хурлын суудалд суух гишүүд, нэр бүхий сайд, дарга нарын дунд алдартны залаа унжуулж, жанжин малгай залсан уяач цөөнгүй бий. Зөвхөн морь уясаар улс төрд орсон нь ч байгаа, тэр бүү хэл айрагдсан морио танихгүй нь ч байна. Ер нь тэгээд морь уяж л байвал улс төрд орно гэж ойлгодог улс цөөнгүй байх шиг байна.
Энэ жилийн аймаг, бүсийн томоохон наадмуудад морио айрагдуулсан улс төрийн нөлөө бүхий эрхмүүдээс дурдвал, УИХ-ын даргын зөвлөх, Хархүүгийн Мандахбаяр Өмнөговь аймгийн 90, 91 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаанд номин хонгор морио аман хүзүүнд хурдлуулсан. БНСУ-д багагүй хугацаагаар аялж ирээд л нутгийнхаа наадамд морь айрагдуулчихсан түүний хувьд сэтгэгдэл өндөр байгаа бололтой байсан. Айргийн хашаанд орж ирээд тэрбээр “Нутгийнхаа наадамд анх удаа ирээд морь уралдуулж, аман хүзүүнд хурдлууллаа. Сэтгэгдэл өндөр байна” гэсэн билээ. Түүний номин хонгор морины уяа сойлгыг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Түмэн-Өлзий тааруулжээ. Улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн салбарт өөрийн байр сууриа олсон түүний хувьд хурдан морины салбарт хүч үзэхээр шийдсэн нь энэ аж. Удахгүй тэрбээр улаан залаатыг толгой дээрээ залах нь дамжиггүй бололтой.

Сүхбаатар аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадам энэ жил бай шагнал, хүн зоны хувьд бусад аймагтай харьцуулахад өргөн хүрээтэй болж өндөрлөсөн. Тухайлбал, азарга, их насны түрүү магнайг “Nissan Patrol Y62” машинаар байлсан байна. Үнэ өртгийг нь тооцвол тус бүр 300 сая төгрөгийн үнэтэй. Чамгүй их мөнгөөр байлсан нь нутаг, нутгийн уяач, наадамчдын тус наадмыг зорих гол шалтгаан болсон байх. Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар мөн уяач гишүүдийн тоонд багтах болжээ.
Н.Ганибал гишүүн өмнө нь морь уяж, айраг түрүү олон авч байсан гэнэ. Тэрбээр 80 жилийнхээ ойд хязаалан хээр үрээгээ айрагдуулав. Түүнийг айргийн хашаанд морьтойгоо зогсож байхад нь сурвалжлагч таньсангүй. Сэтгэгдэл авч дуусаад “Өөрийгөө танилцуулаач” хэмээн хүсэхэд гишүүн хэсэг балмагдаж, эгээтэй л нэр, гуншингаа дуудчихалгүй өнгөрч харагдсан.

Түүний дараа соёлон насны морьд барианы зурхайд орж ирэхэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хонгор үрээ айрагдсан. Гэтэл тэрбээр айргийн хашаанд хүний морины хөлс хусаад, хээв нэг инээд алдан зогсохдоо тунчиг өөртөө итгэлтэй телевизийн дуранд өртсөн. Хөлсийг нь хусаж зогссон морь бол Завхан аймгийн уяач Т.Харцага гэдэг хүний халтар үрээ юм. Гишүүн маань морины зүс, уяач хоёроо ч ялгах сөхөөгүй сэтгэл нь хөөрсөн байв уу, аль эсвэл үнэхээр огт харж байгаагүй морио айрагдуулчихав уу. Ер нь морио ч танихгүй байгаа хүн тойргийнхоо иргэдийг таних болов уу хэмээх хошигнол ч хаа сайгүй гарсан. Төөрөлдсөн гишүүнд сурвалжлагч “Таны хонгор үрээ айрагдлаа, энэ мөн үү” гэж асуухад гайхсан харцаар “Тийм үү” гэж инээд алдсаар мориныхоо жолоог сая нэг атгаж байгаа харагдана. Тэрбээр сэтгэгдлээ “Хийморьтой байна аа, айргийн тавд давхисаар байгаад айрагдчихлаа шүү дээ, бараг” гэв. Ийн түгдчин сандрах гишүүнийг мориныхоо удам, угшлыг мэдэхгүйг сэтгүүлч анзаарсан уу, яасан “Таны үрээ Болдын Батцэнгэл гэдэг хүний унаган адуу байх шиг байна” гэхэд гишүүн “Тийм байна” хэмээн шилээ маажих нь холгүй зогсож харагдсан.

| ҮРЭЭГЭЭ ТАНИХГҮЙ УЯАЧ УЛСТӨРЧ ОЛШРОХ ЦАГААР |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |