Дэлхий дахиныг “сөхрүүлж” буй коронавирусийн халдвараар өчигдрийн байдлаар Монгол Улс 749 иргэнээ алдаад байна. Тэдний дунд тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч, халдварын бүсэд ажиллаж байсан эмнэлгийн ажилтнаас эхлээд насанд хүрээгүй хүүхэд ч бий. Тэдгээрийн амийг бид төрөөс нэхэх ёстой. Учир нь суудлын “хорхой” нь дарагдаагүй МАН-ынхан Үндсэн хуулиа өөрчилж, өрсөлдөгчдөө “намнан” байж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг сүр дуулиантай зохион байгуулсан. Улмаар сонгуулийн сурталчилгаа хэмээн намын дарга, гишүүдгүй тойрог, тойрогтоо сурталчилгаа хийж эхэлсэн. Тухайлбал, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Ухнаагийн Хүрэлсүх машин, нисдэг тэрэг хөлөглөн 21 аймгаар бүтэн тойрсон юм. Цаг үеэ мэдэрсэн бол цахимаар сурталчилгааг явуулах боломж түүнд байлаа. Гэвч тэр ард түмнээ бодсонгүй. Очсон газар бүртээ бөөгнөрөл үүсгэж, хуурамч инээмсэглэн хүн бүхэнтэй гар барин мэндчилж байв. Тэр бүү хэл, хэд хэдэн аймагт хийсэн уулзалтынхаа үеэр зочдоо тэвэрч, авч харагдсан. Сонгуульд зарцуулсан 26 тэрбум төгрөгөөр хэдэн эмнэлэгт амьсгалын аппарат авч, хэчнээн хүний алтан амийг аврах байсан бол. Жирэмсэн бүсгүйг “хөл нүцгэн” эмнэлгээс гаргахад У.Хүрэлсүх ард түмнээсээ уучлалт гуйн Ерөнхий сайдын суудлаа өгч байсан цаг саяхан. Харин тэр үйлдэл нь Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэхээс гадна хэд хэдэн зорилготой улс төрийн тоглолт байв. Тиймдээ ч ковидоор 749 хүн нас бараад байхад шинэхэн Ерөнхийлөгчийн маань суудалдаа "шигдсээр" байна.
.jpg)
“Коронавирусийн мутацилагдсан хувилбар Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал, гэвч түүнийг оруулж ирэхгүй байхын төлөө хичээн ажиллаж байна” гэсэн утга бүхий мэдэгдлийг Шадар сайд С.Амарсайханаас эхлээд МАН-ын хэд хэдэн дарга нар өгч байв. “Хүссэн зүйл хүзүү ороох”-ын үлгэр биелж, Япон Улс руу явуулсан сорьцноос дельтай вирус илрэв. Энгийн вирусийн халдвар, тархалтыг хянаж чадаагүй, эмнэлэг, орны хүрэлцээ дутмаг, ажиллах хүчний нөөцгүй зэрэг эрүүл мэндийн салбар хүндхэн байгаа энэ цагт бид дельта вирусээр нэг ч хүн алдахгүй гэх баталгаа байхгүй. Харин ч дельта вирус монголчуудыг үй олноор нь үхэлд хүргэж мэдэх юм. Өдгөө дэлхий 124 оронд тархаад байгаа коронавирусийн дельта хувилбар нь Энэтхэгт Улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард илэрсэн талаар албаны эх сурвалжууд анх мэдээлж байсан.. Тэгвэл бусад мутациасаа илүү халдварлах чадвар, хор хөнөөлтэй гэгдэж байгаа дельта хувилбар дотроо дахин мутацилагдаж, дельта плас болсон билээ.
.jpeg)
Дельта мутаци бусад хувилбараасаа илүү халдварлах чадвар, хор хөнөөлтэй
(1).jpg)
| МАН-ЫН “ПОП” УДИРДЛАГУУДЫН БУРУУГААС БОЛЖ МОНГОЛЧУУД ОЛНООРОО ДЕЛЬТА ВИРУСЭЭР ҮХЭХ НЬ |
|
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |