УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Дубайн гэрээ”-г өөрчлөхийг шаардаж, төрийн ордны өмнө өлсгөлөн зарласан билээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр талбай дээр очиж, С.Ганбаатарыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсгээ зурсан. Мөн тэрбээр “Оюутолгойн гэрээ бол луйвар, булхай. Үүнийг С.Ганбаатар Монголын ард түмний өмнөөс эсэргүүцэж байгаа. “Рио Тинто” Монгол Улсын төр засгийг удирдаж байгаа” хэмээсэн юм. Улмаар энэ нь олон нийтийн дунд “Монгол Улс үнэхээр “Рио Тинто”-д удирдуулж байгаа юм биш биз” гэх хардлагыг төрүүлээд буй. Иймээс бид Монголын далд “удирдагч” гэгдэж буй “Рио Тинто” группийн талаарх мэдээллийг хүргэж байна.

-Канадын “Turquiose Hill” компани манай орны “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг. Харин “Дубайн гэрээ”-нд хамтран ажиллаж буй Австралийн “Рио Тинто” групп “Turquiose Hill” компанийн 50.79 хувийг эзэмшдэг байна.
-“Рио Тинто” групп нь анх 1873 онд байгуулагдсан, 148 жилийн түүхтэй. Метал олборлолт, уул уурхайн салбартаа дэлхийд хоёрт жагсдаг аж.
-Тус групп нь 2019 онд гаргасан судалгааны дүнгээр нэг жилд дунджаар 43 тэрбум гаруй ам.долларын цэвэр ашиг олдог.
-Их Британи Улсын Лондон болон Австрали Улсын Мельбурн хотод төв байр нь байрладаг бөгөөд нийт 40 мянга гаруй ажилтантай.
-“Рио Тинто” группийг анх 1873 онд Хью Матенсон үүсгэн байгуулсан. Өдгөө ерөнхийлөгчөөр нь Сэм Волш, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь Жан Ду Плесмс нар ажиллаж буй.

-Группийн нийт хөрөнгийн 43 хувь нь АНУ, Канад Улсад төвлөрдөг бол 33 хувь нь Австрали, үлдсэн хөрөнгө нь Африк, Индонези, Өмнөд Америк болон Европын улсуудад тархан байршдаг аж.
-Зургаан тивийн 40 гаруй улсад цайр, төмрийн хүдэр, нүүрс, уран, зэс, алт, титан, давс болон алмаз олборлох үйл ажиллагаа явуулдаг.
-2008 онд Хятадын “Chinalco” корпораци “Рио Тинто” группийн есөн хувийг 14 тэрбум ам.доллароор худалдан авсан. “Chinalco” корпораци “Рио Тинто” группийн есөн хувийг авснаар өнөөг хүртэл хамгийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь болоод байна.
-Монгол Улстай 2006 оноос хойш хамтран ажиллаж буй бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд “Оюу толгой” ХХК-д нийт 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.
-Монгол Улсаас 2015 онд “Дубайн гэрээ”-г байгуулах ёслолд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх оролцож, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал асан П.Ганболд нар гэрээнд гарын үсэг зурсан юм.

| Монгол Улсын далд “УДИРДАГЧ” гэгдэх “Рио Тинто”-гийн тухай баримтууд |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |