Ерөнхий сайд нүүрсний хулгайн асуудлаар дуулиан тарьснаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Тэсгэм хүйтэнд Төв талбайд иргэдийг нүцгэлүүлсэн, Төрийн ордонд суугаа түшээд нарыг сандаргасан мөн ч их дуулиантай, хүлээлттэй асуудал даа.
Нүүрсний хулгайн хэрэг УИХ-ын хамгийн эмзэг сэдэв нь болоод байгаа. Уг асуудлаас болж МАН-ын томчууд хоорондоо түнжин хагарч, сайнгүй харилцаатай байгаа гэдэг. Одоогийн УИХ-д суугаа гишүүдийн олонх нь нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гэх баримтууд ч бий. Үүний хамгийн том нотолгоо нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан бүрэн эрхээсээ түдгэлзэх үеэрээ чуулганы хуралдаан дээр “Намайг огцруулбал олон гишүүнийг араасаа дагуулна” хэмээн уурласан гэх яриа Саарал ордноор дуулиан тариад буй. Ерөнхий сайд ч энэ талаар “Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон олон гишүүн бий. Түүнийг нь илчилж, хариуцлага” тооцно хэмээн мэдэгдэж байв. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч “Шалгуулах гишүүд ганц нэгээр тогтохгүй” хэмээн мэдэгдэж байсан.
Нүүрсний хулгайн асуудлаар УИХ-аас байгуулсан Түр хороо сонсгол явуулахаар төлөвлөөд байв. Тодруулбал, Хилийн боомтоор ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Түр хороо энэ сарын 10-12-ны өдрүүдэд нээлттэй сонсгол зохион байгуулахаар товоо баталсан билээ. Гэвч уг сонсголын товыг түр хойшлуулсан талаар Түр хорооноос мэдэгдэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд "Түр хороо есөн сар гаруй хугацаанд ажиллахдаа 20 мянга гаруй хуудас нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас авч, шинжлэн судалсан. Хуулийн дагуу нээлттэй сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрийг долоо хоногийн өмнө зарлах ёстой байдаг. Хуралдаанд Авлигатай Тэмцэх Газрын төлөөлөл оролцож "УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 33.9 дэх заалтын дагуу түр хорооны үйл ажиллагаа нь шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай, шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох зэрэг эрсдэлтэй. Тиймээс хуульд заасан үндэслэлээр түр хорооны сонсголыг хойшлуулах хүсэлтэй байна” гэсэн юм.
Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой 17 хүний нэрийг АТГ-аас ил болгож, УИХ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол уг хэрэгт нэр холбогдсон нэг гишүүн нь өөрийн бүрэн эрхээсээ татгалзаж, нэг гишүүний бүрэн эрх хөндөгдсөн гээд мөн ч дуулиантай асуудлууд ар араасаа хөвөрч байгаа. Түүнчлэн гурван ч гишүүн яллагдагчаар татагдан шалгуулж байгаа гэдгийг хуулийн байгууллагаас мэдэгдээд буй.
Ерөнхий сайдын зүгээс нүүрсний хулгайн асуудлаар намын гишүүдээ “шахаж” эхэлсэн.Түүнчлэн намын гишүүд нь ил далдаар нүүрсний хулгайн хэргээс бултаж, булзааруулж, зарим нь намын даргынхаа эсрэг ажиллаж эхэлсэн гэх нь бий. Тодруулбал, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг өнгөрсөн долоо хоногт түдгэлзүүлэх үеэр нууц санал хураалт эвгүйдэж, өөрөө чуулганы хуралдаанд орж суугаад ч нэг гишүүн нь сугарч үлдсэн удаатай.
Тиймээс УИХ дээр нээлттэй сонсгол явуулахад Их хурлын гишүүд ихээхэн дургүйцэж, бултаж, булзааруулах арга саам эхнээсээ хэрэглэж эхэлсэн гэнэ. Харин Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн асуудлаар ард түмнээс дэмжлэг авахад ч бэлэн намынхаа гишүүдийг шавдуулж эхэлсэн сурагтай. Тэрбээр саяхан Сар шинийн өмнөхөн хэвлэлд яриа өгөх үеэрээ “Авлигатай тэмцэх амаргүй. Бид шаардлагатай бол ард түмнээсээ дэмжлэг” авна гэх агуулгатай яриаг өгч байлаа. Хэдийн Касгийн газар нүүрсний хулгайн асуудлаар шүгэл үлээсэн ч өнөөдөр МАН доторх улс төрөө дийлэхгүй, нүүрсний хулгайн хэргийг ор үндсээр тасалж чадахгүй л сууна.
Үндсэндээ нүүрсний хулгайн хэрэгт улс төрийн томчууд холбогдсон, олон холбогдогчтой, хаалттай сэдэв. Тэгэхээр бид Хөгжлийн банкны нээлттэй сонсгол шиг дуулиантай, маргаантай, нээлттэй сонсголыг нүүрсний хулгайн сонсголоос хүлээгээд хэрэггүй л болов уу.
| НҮҮРСНИЙ СОНСГОЛ ХИЙВЭЛ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМАГ БУЛХАЙ АВЛИГА НЬ ИЛЭРЧИХ ГЭЭД АЙЖ БАЙНА |
|
2026-03-03 17:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-03 14:49:31
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |