• Өнөөдөр 2024-05-05

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н МӨНГӨ УГААЛТЫГ Т.АЮУРСАЙХАН “ТҮҮЧЭЭЛЖ”, АР ГҮНТ, АРЦАТЫН АМАНД ХАУС ХОРООЛОЛ БАРИУЛЖ БАЙНА УУ

2023-01-07,   15012

       “Нүүрний хулгай”-н хэрэгт нэр цохогдож, АТГ-т шалгагдаж буй албан тушаалтнууд яг адилхан технологиор хулгайн мөнгөө угаасан нь эхнээсээ илчлэгдэж буй. Жишээ нь, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Жаргалантын аманд “Жаргалант вилла” гэх хаус хотхон, түүний хамсаатан “Хишиг арвин индустриал”-ын Б.Хишигдорж Нүхтийн аманд хаус хотхон барьсан бол тэд хамтдаа хотын төвд 20 давхар орон сууц, оффисын барилга барьсан баримтыг бид илчилсэн. “Нүүрсний хулгайч” нар дотроо “жараахай” гэгдэж байсан Х.Нурлат л гэхэд Казакстанд хаус хотхон нэгийг, орон сууцны хороолол нэгийг барьсан нь ил болсон. Мөн АТГ-аас “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэрийг нь зарласан Ардын намынхнаас Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд “Бага тэнгэр сити” хаус хотхон, Ш.Раднаасэдийн хадам аав, хүргэн ах нь Арцатын аманд орон сууц, үйлчилгээний цогцолбор хотхон, Х.Мандахбаяр Сэлбийн аманд “Гранд маршал” хаус хотхон барьсан зэргээр цааш үргэлжилнэ. 
 
Тэгвэл “Нүүрсний хулгай”-н мөнгийг хаус хотхон, орон сууц, оффисын барилга болгож угаасан улстөрчдийн жагсаалтыг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан түүчээлж буй бололтой. Тодруулбал, Т.Аюурсайхан "Нүүрсний хулгай"-н хэрэгт шадар туслах И.Даваадоржийгоо ашигласан. Өдгөө И.Даваадорж нь Ар гүнт, Арцатын аманд хаус хорооллын хоёр том төсөл эхлүүлж, эхнийхийг нь зах зээлд зараад эхэлчихсэн байгаа юм. 

Т.АЮУРСАЙХАН, ТҮҮНИЙ ШАДАР ТУСЛАХ И.ДАВААДОРЖ НАР “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХАМСААТАН ГЭДГИЙГ ИЛЧЛЭХ ЭХНИЙ БАРИМТУУД БУЮУ 8.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР, 500 МЯНГАН ТОНН НҮҮРСНИЙ ХҮСЭЛТ

      “Шударга тав”-ын нэг, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н дуулиан дэгдэхтэй зэрэгцээд “Би ЭТТ-гоос нэг ширхэг хадаасны ч тендер, нэг шанага нүүрс ч аваагүй” гэх мэдэгдэл хийсэн. Харамсалтай нь, хулгайн мөнгө мөрөө үлдээдэг хойно Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н хэргийн гол хамсаатан гэдэг нь хөдөлшгүй баримтаар илчлэгдэж, үнэнд гүйцэгдэж байна. 
 
Жишээ 1. Бид өчигдрийн дугаартаа Т.Аюурсайханы хоёр шадар туслах буюу Б.Отгонжаргал, И.Даваадорж нар хэрхэн хуйвалдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Уурхайн ажилчдын хотхон барих” 8.9 тэрбум төгрөгийн тендерийг будилаантуулж, өөрсдийнхөө “Лаки лайф” компанид авсан баримтыг дэлгэсэн. Энэхүү 8.9 тэрбум төгрөгийн тендер бол Т.Аюурсайханы туслах Б.Отгонжаргал “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны дарга болсныхоо “шид”-ийг үзүүлсэн ердөө нэгхэн л жишээ гэдгийг сануулах нь зүйтэй. Ердөө ганцхан энэ ганц жишээгээр л Т.Аюурсайханы “Би ЭТТ-гоос нэг ширхэг хадаасны ч тендер аваагүй” гэх мэдэгдэл няцаагдаж буй. 
 
Жишээ 2. Хоёр хоногийн өмнө АТГ-ын мөрдөгчид Т.Аюурсайханы туслах, зөвлөхүүд болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь орон сууц, оффист нэгжлэг хийсэн. Бидний олсон мэдээллээр АТГ-ынхан Т.Аюурсайханы шадар туслах, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч, ХНХ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга гэх олон давхар сэтэртэй И.Даваадоржийн гэрээс “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 500 мянган тонн нүүрс авах хүсэлтийн хуулбар олсон мэдээлэл байна. Өөрөөр бол, энэ баримтаар Т.Аюурсайханы “Би ЭТТ-гоос нэг шанага нүүрс ч аваагүй” гэх мэдэгдэл нь мөн л няцаагдаж буй юм. 

Т.АЮУРСАЙХАНЫ ШАДАР ТУСЛАХ И.ДАВААДОРЖИЙН АР ГҮНТ ДЭХ 69 ХАУС 

      Хамгийн ноцтой нь, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан болон түүний шадар туслах И.Даваадорж нар 2018 оноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний квотыг дамлах, тендерүүдийг нь түүх гэх мэтээр хулгайгаар, хууль бусаар хөрөнгөжиж, улмаар 2020 оноос эхлэн хэд хэдэн газарт хаус хотхон барих замаар хулгайн мөнгөө угааж эхэлсэн байж болзошгүй баримтууд байна. 
 
ХНХ-ын сайд Т.Аюурсайхан бүх “бохир” буюу “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрсний квот, тендер авах, хулгайн мөнгөө угаах тэргүүтэй ажлуудаа шадар туслах И.Даваадорждоо хариуцуулж, хариуд нь түүнд албан тушаал өгч “шагнадаг” дүр зураг харагдаж байгаа. Харин Т.Аюурсайханы татаасаар туслахаар төлөөлөгч, төлөөлөгчөөр агентлагийн дарга болж, тултлаа дэвшсэн И.Даваадорж нь Т.Аюурсайхан даргынхаа даалгасан “бохир” ажлуудыг гүйцэтгэхдээ Ганболдын Гантөмөр гэгчийг ашиглаж байгаа схем  харагдаж буй. Тодруулбал, И.Даваадорж нь Г.Гантөмөрийг 2019 онд өөрийнхөө эгч И.Чанцалдуламын “Асгат ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгосон. Дараа нь 2021 онд эхнэр Д.Дэлгэрмаагийнхаа “Мон версус” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгосон. Ингэж Г.Гантөмөрийг өөрийн тал болгомогцоо түүний “Лаки лайф” ХХК-ийг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас тендер авах болон хаус хотхон барих ажилдаа ашиглаж эхэлсэн байгаа юм. 
 
Өдгөө Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийн хамаарал бүхий “Лаки лайф” ХХК нь Ар гүнтийн аманд “Ар гүнт вилла” нэртэй, нийт 69 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьж байгаа. Хаусууд нь 56-112 м2 талбайтай, нэг м2 нь 3.3 сая төгрөгийн үнэтэй. Дунджаар 90 м2 талбайтай 69 хаус гэж тооцвол 20.4 тэрбум төгрөгөөр зарж борлуулах тооцоо гарч байгаа. Тухайн 69 хаусыг энэ оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд захиалга нь ид явагдаж байгаа. 
 

Т.АЮУРСАЙХАНЫ ШАДАР ТУСЛАХ И.ДАВААДОРЖ БОГДХАН УУЛЫН АРЦАТЫН АМАНД ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН 39 ХАУС БАРИХААР БЭЛТГЭЛ ХАНГАСАН БАЙЖЭЭ

       ХНХ-ын сайд Т.Аюурсайханы шадар туслах И.Даваадорж 2020 оны зургадугаар сард өөрийн эхнэр Д.Дэлгэрмаа болон Г.Гантөмөр нарын хамтран эзэмшдэг “Мон версус” ХХК-ийн нэр дээр БОАЖЯ-наас Богдхан уулын Арцатын аманд 1.5 га газар авчээ. Улмаар 2021 онд Арцатын амны 1.5 га газар дээрээ “Лаки лайф” ХХК-аараа 39 ширхэг хаус бүхий хотхон бариулахаар бүх бэлтгэл ажлаа хангасан байна. Тухайн 39 хаус нь тус бүр 204 м2 талбайтай, хоёр автомашины зогсоолтой, тансаг зэрэглэлийн хаус байхаар төлөвлөж, ажилдаа ороод байжээ. Бас нэг ноцтой мэдээлэл нь, тухайн 39 хаус баригдаж дуусмагц И.Даваадорж өөртөө найман хаусыг нь авахаар гэрээ байгуулаад байсан ажээ. 
      Ямартай ч УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н хэргийн нэг төлөөлөл төдийгүй, бусадтайгаа яг ижил замаар буюу хаус хотхоноор мөнгө угаасан байж болзошгүй баримтууд нь ийнхүү илчлэгдсээр байна. Нэг зүйл тодорхой байгаа нь, Т.Аюурсайхан, И.Даваадорж нар хулгайгаа нуухын тулд маш нарийн төлөвлөгөөтэй ажиллаж, хөндлөнгөөс хэн ч харсан өөрсөдтэй нь огт хамааралгүй харагдах барилгын компанийг хүртэл ашигласан схем харагдаж байгаа юм. 
 

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н МӨНГӨ УГААЛТЫГ Т.АЮУРСАЙХАН “ТҮҮЧЭЭЛЖ”, АР ГҮНТ, АРЦАТЫН АМАНД ХАУС ХОРООЛОЛ БАРИУЛЖ БАЙНА УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 48
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 19:43:24
    Алтанчимэг: Энэ хулгайч нар шийтгэлээ амсахгүй байгааг харахад Монголын шүүх хуулийн байгууллагад итгэх итгэл алдарч байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-04 16:39:57
    Zochin: SHUDRAGA BOLHOOR N BUSDIIN HIISEN ZYILIIG CHIHJ GYTGEJ BN DA,Ayursaihan busad hulgaichuudiin yneniig zorigtoi heldeg bolhoor hulgaichuud niilj bgd unagaj bn.erdenes 5 tolgoin ajilchidiin oron suutsiig n tegeed yugaar barisan baihuu,8,9 terbumiin tendert oroltsoj avaad ter ajilchidiin oron suuts8ig barichihsan bgm bishyy.ynen gytgeh yumaa.medeej ajilchidiin tsalin tatvaruud,kompanii ashig geej jaahan mongo unasanl bh.ter jaahan mongoor yaj 69 tansag hausnuud barij chadah ve de.30 huviin uridchilgaa zahialagch naraas avch hausnudaa ehlej bgm bn le shte.gytgene gj yyniigl heldeg bhda
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-04 16:39:57
    Zochin: SHUDRAGA BOLHOOR N BUSDIIN HIISEN ZYILIIG CHIHJ GYTGEJ BN DA,Ayursaihan busad hulgaichuudiin yneniig zorigtoi heldeg bolhoor hulgaichuud niilj bgd unagaj bn.erdenes 5 tolgoin ajilchidiin oron suutsiig n tegeed yugaar barisan baihuu,8,9 terbumiin tendert oroltsoj avaad ter ajilchidiin oron suuts8ig barichihsan bgm bishyy.ynen gytgeh yumaa.medeej ajilchidiin tsalin tatvaruud,kompanii ashig geej jaahan mongo unasanl bh.ter jaahan mongoor yaj 69 tansag hausnuud barij chadah ve de.30 huviin uridchilgaa zahialagch naraas avch hausnudaa ehlej bgm bn le shte.gytgene gj yyniigl heldeg bhda
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-04 16:39:55
    Zochin: SHUDRAGA BOLHOOR N BUSDIIN HIISEN ZYILIIG CHIHJ GYTGEJ BN DA,Ayursaihan busad hulgaichuudiin yneniig zorigtoi heldeg bolhoor hulgaichuud niilj bgd unagaj bn.erdenes 5 tolgoin ajilchidiin oron suutsiig n tegeed yugaar barisan baihuu,8,9 terbumiin tendert oroltsoj avaad ter ajilchidiin oron suuts8ig barichihsan bgm bishyy.ynen gytgeh yumaa.medeej ajilchidiin tsalin tatvaruud,kompanii ashig geej jaahan mongo unasanl bh.ter jaahan mongoor yaj 69 tansag hausnuud barij chadah ve de.30 huviin uridchilgaa zahialagch naraas avch hausnudaa ehlej bgm bn le shte.gytgene gj yyniigl heldeg bhda
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-01 17:54:14
    Боогий: Бүгдийг илчилж чадаагүй л байх даа. Хууль чангархад хулгай нарийсна гэж.Сайн ухах хэрэгтэй.Нэг нартай өдөр том хулгай нь дахин илрэнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-01 17:53:49
    Боогий: Бүгдийг илчилж чадаагүй л байх даа. Хууль чангархад хулгай нарийсна гэж.Сайн ухах хэрэгтэй.Нэг нартай өдөр том хулгай нь дахин илрэнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 18:14:25
    Батаа: Тээр дээрээс их л чанга унах байх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-08 21:42:50
    Зочин: Битгий хуцааа АЮУРСАЙРАНЫГ ХУУРАМЧ ГЭВЭЛ ЧИ ӨӨРӨӨ ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-08 21:39:39
    Зочин: АЮУРСАЙХАН ХЭЗЭЭЧ ТИЙМ ХУДРАГАГҮЙ ЗҮЙЛ ХИЙХ ХҮН БИШЭЭ АЛЬ ЗАЛУУГИЙНХАА ШУДРАГА ХУУЛЬ БУС ЮМНЫ ДЭРГЭДҮҮР ДУУГАЙ ГАРНА ГЭСЭН ОЙЛГОЛТГҮЙ ГАНЦААРАА Ч ХАМААГҮЙ ЭСЭРГҮҮЦЭЭД ЗҮТГЭЧИХДЭГ ЗАЛУУ БАЙСАН ЮМ ШҮҮ.БИТГИЙ ХҮҮНИЙГ ЗААВАЛ ХОРЛОХ ГЭЭД АРАА ШҮДЭЭ ЯРЗАЙЛГААД ДАЙРААД БАЙ. ХЭЗЭЭ Ч ТА НАРЫН САНАСАН ШИГ ЗАЛУУ БИШ ШҮҮ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-08 21:39:37
    Зочин: АЮУРСАЙХАН ХЭЗЭЭЧ ТИЙМ ХУДРАГАГҮЙ ЗҮЙЛ ХИЙХ ХҮН БИШЭЭ АЛЬ ЗАЛУУГИЙНХАА ШУДРАГА ХУУЛЬ БУС ЮМНЫ ДЭРГЭДҮҮР ДУУГАЙ ГАРНА ГЭСЭН ОЙЛГОЛТГҮЙ ГАНЦААРАА Ч ХАМААГҮЙ ЭСЭРГҮҮЦЭЭД ЗҮТГЭЧИХДЭГ ЗАЛУУ БАЙСАН ЮМ ШҮҮ.БИТГИЙ ХҮҮНИЙГ ЗААВАЛ ХОРЛОХ ГЭЭД АРАА ШҮДЭЭ ЯРЗАЙЛГААД ДАЙРААД БАЙ. ХЭЗЭЭ Ч ТА НАРЫН САНАСАН ШИГ ЗАЛУУ БИШ ШҮҮ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-08 07:43:05
    ts.nyamdorj: Ireeduitei heden uls turchdoo hetiin zamaasaa zailuulah gj ih l uuhilj bh shig bndaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-08 07:43:03
    ts.nyamdorj: Ireeduitei heden uls turchdoo hetiin zamaasaa zailuulah gj ih l uuhilj bh shig bndaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-07 18:58:12
    Аюур: СҮ. Батболд гэхэд л 2011 оноос Чалко-тай хөнгөлөлтөө хуваасаар ирсэн бол Сумъяабазарыг бол нүүрсний хэргээр бол ухаад барахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-07 11:48:53
    Дэлгэр: Миний муу анд Аюурын тогооны алчуур болоо шаассн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-07 09:24:28
    И.Даваадорж: Шоронд хийж дачхуу хахаха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-07 05:29:49
    Зочин: Сургууль Эмнэлэг барь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 12:34:29
    Аригуун: Хуурамч эх оронч аюурсайханыг уих-аас үтэр түргэн хөөх хэрэгтэй. Харваас эвгүй царайтай хулгайч нөхөр.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 09:08:50
    Гүтгэлэг: Хэн ч юу ч гэсэн Аюурсайханыг дэмжинээ......зөв залуу шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 06:59:49
    Zochin: Анх 2015 онд ШӨХТГ-ын даргаар ирж байхдаа 5-р сургуулийн ард хуучны угсармалын 3 өрөөнд амьдардаг байсан. Одоо бүр Зайсанд хаусанд амьдардаг их л огцом баяжсан хүн дээ. Хогийн ёдор зантай, хавь ойрын хүмүүсээ байнга дарамталдаг нөхөр. МАН, АН гэлтгүй 76 тэдний тойрон хүрээлэгчид, цүнх баригчид ямар нэгэн байдлаар их бага бүгд хулгай хийсэн. Шударга сайн шалгах л хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 22:47:47
    Зочин: Бүүр нэг хичээсэн сайн хүний дүртэй болох гээд энэ Аюурсайхан нүүрс шигээ хар барзайсан юм анхнаасаа худлаа гэдэг мэдэгдээд л бсан шдэ, шударга 5 ч гэх шиг, таарсан таван гар тэр туслах Даваадорж бол өсөхийн өлөнтэй юу чхийхээс буцахгүй дэлчгэр пээдгэр бацаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 22:41:16
    Үнэн: Мөрөөрөө ажлаа хийж, зүтгэж бгаа хүмүүсийг ингэж гүтгэж болохгүй, үнэн зөв ялна шүү.... Наад улс төрийн заваан юмаа холхон байлга, Барилгачид бууж өгөхгүй шүү... Сайхан мөрөөдлөөр бүтэж байгаа ажилд хар сүүдрээ бүү тусга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 22:41:14
    Үнэн: Мөрөөрөө ажлаа хийж, зүтгэж бгаа хүмүүсийг ингэж гүтгэж болохгүй, үнэн зөв ялна шүү.... Наад улс төрийн заваан юмаа холхон байлга, Барилгачид бууж өгөхгүй шүү... Сайхан мөрөөдлөөр бүтэж байгаа ажилд хар сүүдрээ бүү тусга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 20:43:57
    X: Genet, ogtsom bayajsan gej taniluud ni yaridag yum bilee,nairagch zaluu heden mur unshaad bas nuursend yavsan gejuugaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 20:23:22
    Иргэн: Аюурсайхан Үйлийн үрээ эдлэнэ гэдэгт үнэхээр итгэлтэй байсаан.Хулгайч царай ямар байдгийг бурхан анх төрөхөд нь л заяасан.Андашгүй дээ муу хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 19:06:34
    Иргэн: Аюурсайханаар дуусахгүй МАН-тэрчигтээ нүүрсчин хулгайчууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 17:53:08
    Зочин : Сайн шалгаарай наад Даваадоржоос их юм гарнаа Аюурсайханы талаар хөгийн амьтан шдэ наад Аюурмайхан чинь гөлийчөөд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 17:53:07
    Зочин : Сайн шалгаарай наад Даваадоржоос их юм гарнаа Аюурсайханы талаар хөгийн амьтан шдэ наад Аюурмайхан чинь гөлийчөөд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 16:28:36
    Dawaadorj: Ene batsaanuud ymar aimar shaagaa ve. Shorond orj jangaa idetsgee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 15:58:52
    Захиалагч: Ямар нэгэн үнэгүй байр авах гээгүй насаараа бөөгнүүлсэн мөнгөө өгөөд захиалагч би тэр хотхонд байртай болох гээд захиалга өгсөн, бариулж байгаа шүү. Хөндлөнгийн нөлөө оруулаад орох гэж байрыг минь бариулахгүй бүү саад хийгээрэй. Хулгайн асуудлыг тусд ярихыг хүсэе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 15:56:50
    Захиалагч: Ямар нэгэн үнэгүй байр авах гээгүй насаараа бөөгнүүлсэн мөнгөө өгөөд захиалагч би тэр хотхонд байртай болох гээд бариулж байгаа шүү. Хөндлөнгийн нөлөө оруулаад орох гэж байрыг минь бариулахгүй бүү саад хийгээрэй. Хулгайн асуудлыг тусд ярихыг хүсэе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 15:35:00
    Зочин: захиалгаар харлуулах чинь арай л хэтрээд байна шүү, дамбын хишгээгийн сайт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 14:08:03
    б: нүүрсчид ял авах болов уу их мөнгөтэй хүнд Монголд хууль үйлчлэхгүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 13:59:24
    .: Arai l uleechihsen medee yu daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 13:42:30
    ayul: DUUGAI HYNII DOODOH NOITON gej AYURSAIHAN ayultai hyn baina daa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 12:17:22
    Мэддэг шар: Ар гүнтэд энэ хавар 150 айлын тансаг хаус төсөл эхэлнээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 12:03:55
    Зочин: Даваадорж гэж гэнэт аймаар мөнгөтэй гар гарч ирээд юм бүхнийг л худалдаж авах гээд чичрээд бхаар нь гайхаад бсын маа, нүүрсчид бсан бна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 12:03:54
    Зочин: Даваадорж гэж гэнэт аймаар мөнгөтэй гар гарч ирээд юм бүхнийг л худалдаж авах гээд чичрээд бхаар нь гайхаад бсын маа, нүүрсчид бсан бна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 12:00:55
    зочин: Бүгд шударга царайлсан худалч, хулгайчууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 11:32:12
    Яанаа: Чингэлтэйн МАН-ынхан яана аа, нүүрсчид болчихов уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 11:28:56
    Зочин: Аюурсайхан Чингэлтэйн МАН¬ын даргыг булааж авсан, Даваадорж нь намын орлогч дарга гэж....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 11:28:54
    Зочин: Аюурсайхан Чингэлтэйн МАН¬ын даргыг булааж авсан, Даваадорж нь намын орлогч дарга гэж....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 11:14:04
    Zochin: Ugaasaa ulun tsaraitaish dee Ayursaikhan, Amarbayasgal geed nukhdyyd. Ushuu ch olon nukhdyyd bgaa shyy dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 10:20:03
    Иргэн: Арай үгүй байлгүй.шудрага л залуу шиг байгаа.хардах эрх байлгүй яахав.шалгахаар үнэн худал нь ялгагдана биз дээ.Энэ залуу ийм зүйл хийсэн бол бусдынх ыг гайхах хэрэггүй л болов уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 10:06:54
    зөв: Аюурсайхан Амарбаясгалан гээд А үсгээс я хүртэл бүгд хулгайчууд эргэлт мундаг баримттай бичдэг ганц сайт шүү бүү ай ард олон танай талд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 10:06:17
    шилэн цогоо : Арай хэтэрчээ, сайн шалгаж ялыг оноох нь зөв биз дээ. хувьцаага авья аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 09:25:39
    Иргэн: Худал дүртэй чухал царайтай гэдэг нь эртнээс мэдэгдэж байсан. Тэр маш чухал сэдвийг хөндөн ярьж шударга эсгэнэ, ийм л байж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 09:02:11
    Гэгээ: Бүх хаусыг нь хурааж зараад улсын орлого болго! Өөрийг нь 20 жил гянданд хорь! :&
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 08:45:10
    Иргэн: Шоронд шаа муу хүүрийг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188