Бидний амьдралд өдөр тутам олон үйл явдал өрнөдөг. Зарим нь сэтгэлд хоногшин үлдэж, зарим нь мартагддаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол тэр олон үйл явдлын гэрч.
Хэвлэлийн хуудсанд тэмдэглэгдэн үлдсэн сонирхолтой баримтыг онцолдог “Анхаарлын төвд” булангийн ээлжит дугаарыг хүргэж байна. Бид аравдугаар сарын 13-нд Монголын улс төрд өрнөсөн үйл явдлуудыг түүвэрлэн бэлтгэлээ.
“Үнэн” сонин 1992 он
УИХ-ын танхимаас бэлтгэсэн “Биелэх хөтөлбөр” болон “Марксизмын хямрал уу, марксистуудын хямрал уу” зэрэг мэдээллийг энэ өдрийн дугаартаа “Үнэн” сонин онцолж байжээ. Тодруулбал, “Биелэх хөтөлбөр” хэмээх мэдээлэлд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцсэн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр буюу хүнс, хөдөө аж ахуйн талаарх бодлогын асуудлыг тодотгосон байна. Мөн энэ өдрийн ээлжит бус чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Л.Энэбишийг тус албан тушаалд томилж байжээ.
“Ардын эрх” сонин 2010 он
Одоогоос арван жилийн өмнө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын цалин сая төгрөг хүрч байжээ. Тодруулбал, “Ардын эрх” сонины энэ өдрийн дугаарт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар сая төгрөгийн цалин авна” хэмээх мэдээ гарсан байна. Тухайн өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээд албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, ийн цалингийн хэмжээг нэмж байжээ.
“Засгийн газрын мэдээ” сонин 1995 он
1995 оны энэ өдөр УИХ-ын дэд дарга Ж.Гомбожав Бүгд найрамдах Унгар Улсад албан ёсны айлчлал хийж байжээ. Энэ талаар “Засгийн газрын мэдээ” сонин “УИХ-ын дэд дарга Ж.Гомбожав Будапештэд” хэмээх гарчигтай мэдээ гаргасан байна. УИХ-ын дэд дарга Ж.Гомбожав тэргүүтэй төлөөлөгчдийг тухайн үед Унгар Улсын хурлын орлогч дарга харагтай Д.Мацо, Ангеш бусад албаныханы хамт угтан авсан байна. Энэ үеэр Ж.Гомбожав тэргүүтэй төлөөлөгчид тус улсын УИХ-ын үйл ажиллагааны явцтай танилцаж байжээ.
| Анхаарлын төвд: Аравдугаар сарын 13-нд хэвлэлийн хуудаснаа |
|
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |