Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн баталж, зарим эмийг жороор олгох болсон нь нийгэмд маргаан дагуулаад байна. Иргэд өдөр ойрын хэрэглээнд хэрэглэх эмээ эмийн сангаас жоргүй авах боломжгүй болсон асуудал хүртэл үүслээ шүү дээ. Эмийг жороор олгох ямар хэрэгцээ шаардлага үүсэв?
-Жоргүй олгодог байсан эмийг жортой олгодог болсон зүйл огтоосоо биш. Жортой олгох ёстой эмийг жоргүй олгоод хэвшчихсэн байсан асуудлаас үүдэж байгаа зүйл. Эмийн хэрэглээ замбараагүй болж, хүнс шиг эмийг хэрэглэдэг болсон нь хүний эрүүл мэнд, аминд сөрөг нөлөөтэй болсон. Үүнээс сэргийлж байгаа болохоос ард түмэнд хүндрэл чирэгдэл болгох гэж хийж байгаа ажил биш юм.
-Иргэдийн хувьд эмэнд дасал болсон асуудал их гарч байна. Энэ чинь нөгөөх чанаргүй эмийн асуудалтай холбоотой юм биш үү. Эрүүл мэндийн яам эмийг чанартай болгох тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Төрөл бүрийн антибиотикийг жоргүй уугаад хэвшчихсэн. Энэ хэрэглээг бид хяналтандаа авахгүй бол дураараа эм авч уудаг. Өвчлөл эдгэхгүй бол дараагийн шатлалын антибиотик хэрэглэх ёстой байтал хамгийн өндөр үйлчилгээтэйг нь уучихсан байдаг. Энэ нөхцөл байдал хэвийн зүйл шиг дасал болчихсон нь иргэдэд хүндрэл үүсгэж байна. Мөн эмийн жороо цаасан дээр бичүүлээд эмийн сан нь авч үлддэг. Гэтэл тухайн эмийн санд нэг нь байгаад нөгөө нь байхгүй тохиолдолд яах вэ гэдэг асууал гарч ирж байгаа. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайдаар томилогдсон цагаасаа хойш бүх эмийг цахимжуулах ажлыг шуурхай хийж байна.
СЭРГИЙЛЖ БОЛОХ ШҮДНИЙ ӨВЧЛӨЛД ДААТГАЛААС МӨНГӨ ГАРГАДАГ УЛС МАНАЙХААС ӨӨР БАЙХГҮЙ
-Эмийн зөвлөл жоргүй олгох эмийн жагсаалтыг баталсан. Үүнд хэчнээн нэр төрлийн ямар эмийг багтаасан бэ?
-Манай улсад 2500 орчим эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 1400 нь даатгалын хөнгөлөлтөөр эм олгож байна. Жоргүй олгох 172 эм бий. Энэ асуудал ирэх долоо хоног гэхэд бүрэн шийдэгдчихнэ гэж харж байгаа.
-Та иргэний эрүүл мэндийн хариуцлагыг хуулчилж, сэргийлж болох өчлөлөөр өвчилсөн хүнээс төлбөр гаргуулдаг болно гэж ярьсан. Сэргийлж болох өвчлөл гэдгийг хэрхэн харж үзэх юм бэ?
-Байнгын хорооны хурал дээр гишүүний асуултад хариулсан юм. Энд буруу ойлголт үүссэн, буруу ойлгуулах зүйл ч явж байна. Гэхдээ ямар нэг байдлаар бүх өвчлөлийг та сэргийлж болох байсан гээд иргэний төлбөр мөнгийг нэмэх гээд байгаа асуудал биш юм. Манайд сэргийлж болох өвчлөлийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь гаргадаг асуудал байна. Тухайлбал, шүд нь өвдсөн хүнийг даатгалаас төлбөр гаргуулж байна шүү дээ. Хувь хүн өөрийн эрүүл мэндэд анхаарахгүйгээс гарч байгаа зардлыг даатгал яагаад төлөх ёстой вэ. Ард түмнийг хариуцлагажуулах гээд байгаагаас мөнгө хураах гээд байгаа зүйлгүй.
ӨРХӨӨР ОЛГОХ ЭМИЙН БАГЦ ГЭЖ ГАРГАНА
-Хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлгийн ачаалал маш өндөр байдаг. Ханиад томууны улирал эхэлж байгаа энэ цаг үед дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, коридортоо хүртэл өвчтөнүүдээ авдаг. Эмнэлгийн ачааллыг бууруулах тал дээр энэ жил хийж хэрэгжүүлсэн ажил юу байна вэ. Цаашид ямар боломж байна вэ?
-Манайд лавлагаа шатлалын эмнэлгүүд нь дараалал үүсгээд байдгаас биш 10 мянган хүнд ногдох орны тоо, эмчийн тоогоороо дэлхийд дээгүүрт бичигддэг. Зохиомол дараалал үүсгэдэг төвлөрлийг сааруулах бодлого чухал байна. Аймаг дүүрэг, өрхийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээг сайжруулж, амьдарч байгаа бүс нутагт нь түргэн шуурхай хүргэхийг зорьж байгаа.
Томуугийн өвчлөлийн үед үндэсний хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Үүний хүрээнд вакцинжуулалтын ажлыг өмнөх жилүүдэд байгаагүйгээр эрт эхлүүлсэн. Хоёрдугаарт, сургууль, цэцэрлэгийн халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, гараа ариутгах, маск зүүх зэрэг нөлөөллийн ажлыг эхүүлээд явж байна. Өвлийн улиралд иргэд макс зүүж хэвших хэрэгтэй.
-Анхан шатны эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг чадавхжуулах шаардлага үүсээд байгаа юм биш үү?
-Харин орны ачаалал дээр зохиомол ачаалал үүсгэх явдал сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хүүхдүүд хэвтээд эмчлүүлчихээр ямар ч төлбөр мөнгөгүй төлдөггүй, даатгалаас санхүүжүүлдэг. Ингээд иргэд эмнэлэгт хэвтэх нь их байдаг. Тиймээс томуугийн үед эмийн багц гаргах төлөвлөгөөтэй байна. Багц дээрээ бид чанартай сайн эмийг мэргэжлийн хүмүүсийн санал дүгнэлтийг үндэслэж, энэ багцыг гаргана. Нэг ёсондоо иргэд заавал дүүргийн эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтэхгүй, өрхөөсөө үнэгүй эм аваад гэрээр эмчлэх боломжоор хангах юм.
КОВИДЫН ТАРХАЛТ ҮҮСЭЭГҮЙ
-Хүүхдийн ханиад нэг, хоёр өдөр болоод хүндэрчихээд байна. Үүнийг ковид юм биш үү хардлага олны дунд байна. Манайд үүнийг шинжилж, тогтоодог газар байна уу?
-Үндэсний хяналтын тогтолцоо гэж ажилладаг. Томуу юу, ковид уу, гэдгийг байнгын хяналтанд байгаа. Ялган оншлох тест ч бий. Тэгэхээр ковидын тархалт үүсээгүй.
- Хан-Уул дүүргийн эмнэлгийн ажилчдын эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ хангалтгүй байдаг гэх асуудал саяхан дэгдсэн. Ер нь эмнэлгүүдэд эмнэлгийн хэрэгсэл хангалттай байж чаддаг уу?
-Эмнэлгүүд эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг газрууддаа өртэй яваад байгаа юм. Яагаад гэвэл ЭМДС-д төвлөрөх ёстой байсан 218 тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд төвлөрүүлээгүй. Энэ жил ЭМДС төвлөрүүлэх ёстой мөнгө сар сардаа хуваарилах ёстой байсан. Гэтэл эхний саруудад өндөр хэрэглээтэй байсан тул энэ оны арваннэг, арванхоёрдугаар сарын төсвөөс урагш татаад хэрэглэчихсэн. Энэ он дуусгаад ирэх оны төсөвт энэ асуудлыг тусгасан. ЭМДС өөрөө маш хүнд байдалд байгаа. Гэхдээ цалин, мөнгө өө тавьж чадахгүй нөхцөл үүсээгүй.
-2025 оны төсвийн төслийг хэлэлцүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын багцад 1.8 сая төгрөг төсөвлөсөн байна. Ирэх онд эрүүл мэндийн салбар ямар хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-Засгийн газар 14 мега төслөө явуулах ёстой. Эдийн засгаа тэлэх бодлогоо сайн хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Ирэх онд эрүүл мэндийн салбарт хийгдэх ажлаас Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ажил, Зүрх судасны үндэсний төвийн төслийн ажлууд явна. Мөн бүсийн оношилгооны төвүүд буюу орон нутагт хийх төслийн ажлууд зээл тусламжаар хийгдэх ажлууд байна. Эрхтэн шилжүүлэн суулгах барилгын ажлыг 2027 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Бид барилга бариад бүх асуудлыг шийдчихгүй. Боловсон хүчнээр хангах тал дээр ажиллаж байна.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
| Т.МӨНХСАЙХАН: Жороор эм олгох асуудлыг цахимжуулж, ирэх долоо хоног гэхэд бүрэн шийднэ |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |