• Өнөөдөр 2024-09-15

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УИХ-ын гишүүд та бүхэн дэмжиж, төсвийг нь шийдэж өгвөл Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ

2024-07-05,   362

     УИХ-ын нэгдсэн чуулганаар 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг улираан томиллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүд болон ард түмэнд хандаж чуулганы индэрээс үг хэлж байна. Энэ үеэрээ Л.Оюун-Эрдэнэ "Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхэд бэлэн байна" гэж мэдэгдлээ. 
Тодруулбал, тэрбээр “Их, бага тойруу буюу бидний эргэн тойронд байгаа 700 гаруй га талбайд бий болсон төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг хэрхэн задлах вэ гэдгээс нийслэлийн түгжрэлийн шийдэл шууд хамаарна. Нийслэлийн түгжрэл бол их, бага тойруугийн түгжрэл. Нийслэлийн түгжрэл бол эрх мэдлийн түгжрэл. Тийм ч учраас нэг байшинд хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал хамтдаа байх эсэх асуудлыг зоригтой шийдэх хэрэгтэй. Энэ асуудлыг бид олон жил ярьсан. Гэхдээ таван удаа оролдоод хийж чадаагүй. Тийм ч учраас энэ бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн дэмжвэл би Ерөнхий сайдын хувьд Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх  олон жилийг мөрөөдлийг биелүүлэх улс төрийн зоригтой шийдлийг гаргахад бэлэн байна. Ингэснээр Засгийн газрын харьяа байгууллагууд буюу төрийн эрх мэдлийн 45 орчим хувь нь бага тойруугаас нүүнэ. Ингэснээр Улаанбаатар хот хоёр төвтэй болж хөгжинө. Энэ хүрээнд Богд уулыг тойрсон хурдны автозамыг гурван жилийн хугацаанд барьж байгуулах боломжтой. Гагцхүү УИХ-ын гишүүд та бүхэн зориглож, төсвийг нь бөөнд нь шийдэж өгөх хэрэгтэй. Ингэж чадсанаар иргэдэд ээлтэй 20 минутын хотыг бий болгох боломжтой” гэлээ. 
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УИХ-ын гишүүд та бүхэн дэмжиж, төсвийг нь шийдэж өгвөл Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-05 22:31:25
    H: Zuwshvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-05 21:21:45
    Зочин: Тэнэгтээд эхэллээ!!! Энэ хун бутэхгуйеэ!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188