ЭРГЭЛТ.мн сайт уламжлал ёсоороо өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт үйл явдал өрнүүн байлаа. Тухайлбал, гурван жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн асан Г.Солтан Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаж, С.Зориг агсны хэрэгт буруутгагдан 20 жилийн хорих ял авсан Т.Чимгээгийн ар гэрийнхэн өлсгөлөн зарлав. Түүнчлэн ҮХЦ-ийн гишүүнийг томилох асуудал маргаантай хэвээр үргэлжилж, Ж.Эрдэнэбулганыг томилох УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавилаа.
УИХ-ын өчигдрийн ээлжит чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусан Ш.Цогтоог чөлөөлөх, орны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүдийн 78 хувийн саналаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.
Анх Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшихээр 18 хүн Улсын дээд шүүхэд материалаа хүргүүлсэн. Улмаар өнгөрсөн даваа гарагт Улсын дээд шүүхийн шүүгчид хуралдаж, олонхын саналаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсноор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог албан ёсоор чөлөөлөгдсөнд тооцно. Харин Ш.Цогтоотой хамт бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонгын оронд томилох нэр дэвшигчийг хараахан тодруулаагүй байгаа юм. Тэгвэл Ж.Эрдэнэбулганыг ҮХЦ-ийн гишүүнээр томилсоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг томилгоог дэмжихгүй байгаагаа илэрхийлж, хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэж, УИХ-ын дарга Г.Занданшатарт “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлсэн билээ. Ерөнхийлөгчийн энэ хоригийг ирэх долоон хоногт УИХ-аар оруулж, хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү, ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга, Б.Энхмөрөн гуравдугаар сарын 24-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Тэрбээр төрийн албан шалгалт өгөлгүйгээр дээрх албан тушаалд өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур томилогдоод байсан юм.
ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын албыг хаших хүн нь наймаас доошгүй жил төрийн албанд ажилласан, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх зэрэг шаардлагыг хангах ёстой бөгөөд төрийн албаны наад захын шаардлага хангахгүйгээр үл барам танил талаараа дамжуулан даргын суудалд очсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр хорих ангид ял эдэлж байсан 31 иргэнд уучлал үзүүллээ. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407, 461, 419, 445, 429, 425 дугаар хорих ангиудад ял эдэлж байсан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, нярай болон олон хүүхэдтэй 21 эмэгтэй, мөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүлсэн билээ. Тэгвэл энэ уучлалд хамрагдсан иргэдийн дунд УИХ-ын гишүүн асан Г.Солтан багтсан юм. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглан, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээл авсан хэргээр гурван шатны шүүхээр орон, гурван жилийн хорих ял авсан. Түүнчлэн нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээр хасуулсан байдаг. Эрүүгийн хуулиар тухайн этгээд өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Ерөнхийлөгч уучлал үзүүлэх шалгуурыг хангадаг байна. Энэ үндэслэлээр УИХ-ын гишүүн асан Г.Солтан эдлээгүй үлдсэн ялаасаа бүрэн чөлөөлөгдөж, төрийн тэргүүний уучлалыг хүртээд байна.
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Т.Чимгээгийн ар гэрийнхэн гуравдугаар сарын 25-нд хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж, суулт хийхээ мэдэгдэж, хэвлэлд яриа өгсөн. Энэ үеэр Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нь Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАЗ-ийн дарга Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт гэрээслэл үлдээж байгаа мэдэгдсэн юм. Тэрбээр уг гэрээслэлдээ “Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг онц хэрцгийгээр, захиалгаар хөнөөсөн гэх хэргээр Монгол Улсын шүүхээс хилсээр ялласан Төмөр овогтой Чимгээг суллах хүртэл түүний төрсөн ах Төмөр овогтой Хүрэлбат миний бие амиараа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байна. Хэрэв миний амь хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно. С.Зориг агсны амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хилс хэргээр шийтгүүлсэн Т.Чимгээг шоронгоос яаралтай суллахыг шаардаж байна” хэмээн дурдсан.
Хэрэв миний амь хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно
Түүнчлэн “Дүүгээ суллахын тулд амиа зориулахад бэлэн байна. Ямар ч тэнэг хүн харсан ойлгохоор эмэгтэй хүнийг доромжилсон дүрс бичлэг цацагдаад байхад хүртэл шүүх, цагдаагийнхан үүнийг шийдэж чадахгүй байна. Шүүхэд тийм тэнэг хүмүүс байдаг юм уу, аль эсвэл цаанаасаа даалгавартай байдаг юм уу мэдэхгүй байна. Хэн ч харсан ойлгомжтой байхад шийдчих байлгүй гэсээр би хоёр жил хүлээлээ. Дүүгийн минь амь, эрүүл мэнд өдрөөс өдөрт доройтож байна. Би хуулийг хүндэлж байгаа нэрээр дүүгээ долоон жил шоронд суулгалаа. Одоо би амиа зольж өлсгөлөн зарлана. Энэ хэргийг шийдэх ёстой шүүгчид нь бидний татварын мөнгөөр хоолоо олж идээд одоо зүгээр л ажиллаж байна шүү дээ. Т.Чимгээгийн ар гэрийнхний амьдрал сүйрсэн. Бид хоёрын ээж 80 настай хөгшин хөдөө байдаг. Би ээжийгээ аргадахын тулд Т.Чимгээг “Маргааш гарчих байх” гэсээр цаг хугацааг барж ирсэн” хэмээн ярьсан билээ.
Монгол хүн анх сансарт ниссэний 40 жилийн ой өнгөрөгч долоо хоногт буюу гуравдугаар сарын 22-нд тохиолоо. Одоогоос 40 жилийн өмнө буюу 1981 оны гуравдугаар сарын 22-нд Байконурын сансрын буудлаас Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамтаар “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, “Салют-6” сансрын станцтай холбогджээ. Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нар сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг нийт 124 удаа тойрсон бөгөөд 1981 оны гуравдугаар сарын 30-нд эх дэлхийд амжилттай газардсан юм. Тэрбээр БНМАУ, ЗХУ-ын баатар цолтой бөгөөд гуравдугаар сарын 16-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигийн ОХУ-ын Төрийн хамгийн дээд шагнал болох Александр Невскийн одонгоор шагнуулсан билээ. Тэгвэл монгол хүн анх сансарт ниссэний 40 жилийн ойн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчааг Чингис хаан одонгоор шагнасан юм.
Говьсүмбэр аймгийн Баянтал суманд гуравдугаар сарын 23-нд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус өдрийн 22:46 цагт Улаанбаатар хотод чичирхийлэл мэдрэгдсэн. Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлтийн судалгаа хариуцсан мэргэжилтэн А.Мөнхсайхан “Монгол оронд 500 гаруй газар хөдөлсөн. Үүнээс хамгийн хүчтэй буюу Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойш 16 км зайд 22:46 цагт 5.5 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Улаанбаатар хотоос 163 км зайд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл 2-3 баллаар мэдрэгдсэн. Мөн Дундговь аймгийн ихэнх сум, Говьсүмбэр аймгийн сумдад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс хойш 70 орчим чичирхийлэл мэдрэгдсэн. Говьсүмбэр аймгийн онцгой комиссоос газар хөдлөлтийн нөлөөгөөр ямар нэг хохирол учраагүй гэж мэдээлсэн” хэмээн ярьсан байдаг.
Казах ард түмний үндэсний Наурыз буюу нарны баяр өнгөрөгч долоо хоногт тохиолоо. Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар гуравдугаар сарын 22-ны өдөр буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог.
Эл баярыг дэлхийн 50 гаруй улсын 400 сая хүн урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр хэмээн тэмдэглэдэг. Өдөр,шөнө тэнцэж орчлонгийн нэгэн сайхан улирал золгож буй мөч. Алтан нараа шүтэн дээдэлж ирсний баяр хэмээн хүндэтгэдэг билээ. Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд үр хүүхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг аж.
Казах түмэн эл баярыг 1937 он хүртэл өргөн тэмдэглэж ирсэн ч тухайн үеийн улс төр, үзэл суртлын үйл явдал, хүчин зүйлийн улмаас 1990 он хүртэлх хугацаанд тасалдан, түүнээс хойш Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг болон Казах иргэд олноор аж төрдөг хот, суурин газруудад өргөн тэмдэглэж эхэлжээ. 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна.
Энэ мэт халуун үйл явдлууд өрнөхөөс гадна Хөвсгөл аймагт өчигдөр буюу энэ сарын 25-нд бороо орлоо.
| “ЭРГЭЛТ”-ИЙН ТОЙМ: ҮХЦ-ийн маргаан үргэлжилж, Т.Чимгээгийн ар гэрийнхэн өлсгөлөн зарласан долоо хоног |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |