Сонгуулийн жилийг угтаж, улсын төсвийг мөн ч өөдрөг бааталсан даа. Өөрөөр хэлбэл, 126 гишүүнтэй болох гэж эрх баригч намынхан Монгол Улсын “гурилын уут”-ыг гөвж дуусгасан. Сонгуульд зарцуулсан бэлэн мөнгөний урсгал огцом нэмэгдэж, зээл олгох, “хишиг хүртээх” гэх байдлаар сонгуулийн үеийн мөнгө тараалт эдийн засагт эрсдэл дагуулах хэмжээнд хүрсэн гэдэг нь ч нууц биш болоод байгаа. Тиймээс л энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар, 126 гишүүнтэй УИХ-ын хамгийн эхний ажил нь хөөсөрсөн төсвөө тодотгож, хөрсөндөө буух цаг болсныг сануулж байна.
Засгийн газар байгуулагдаад удаагүй ч төсвийн тодотголыг энэ сардааа багтан УИХ-д өргөн мэдүүлж, тун удахгүй ээлжит бус чуулган зарлах нь тодорхой болсон. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа гурван намын төлөөллөөс ажлын хэсэг томилогдон гарч, гэрээ байгуулах юм. Ингэхдээ Германы Засгийн газрын гэрээг туршлага болгон судалж байна. Мөн Шинэ Зеланд, Голланд Улсын жишгийг сайн жишээ болгон ашиглах юм. Хамтарсан Засгийн газрын хувьд хамтдаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлдэг. Бид салбар дундын уялдааг хангах нь чухал гэж харж байгаа. Гурван намын мөрийн хөтөлбөрүүдийн 80 хувь нь уялдах боломжтой гэж харсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хангахын тулд улсын төсөвт тодотгол хийхээр болсон. Нэг сарын дотор төслийг бид УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээн мэдэгсэн.
Үндсэндээ энэ оны төсөв Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр хэмжээтэй буюу 27 их наяд төгрөгт хүрч тэлсэн гэсэн үг. Нийт төсвийн 60 хувь нь урсгал зардалд зарцуулагдана. 2024 оны төсөв 27 их наяд хүрч тэлсэн нь эдийн засгийн өсөлттэй холбоотой гэхээс илүүтэй сонгуулийн жил тохиож байгаатай шууд хамааралтай байсан. Товчхондоо үрэлгэн төсөв болсон. Үүний үр дүнд эдийн засагт саармагжилт бий болгож, үнийн хөөрөгдөл бий болно гэдгийг эдийн засагчид онцолж байлаа.
Энэ талаар эдийн засагч Д.Батсайхан “Сүүлийн 27 сарын туршид инфляци Төв банкны зорилтот түвшингөөс давсан. Оны эцсээр инфляци 10 орчим хувьтай гарсан гэх боловч энэ онд инфляц бүр өндөр байх дүр зураг харагдаж байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэж хэрэглээний шинжтэй зардал өсөж, зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Мөнгөний нийлүүлэлтийг дагаад бараа таваарын нийлүүлэлт нэмэгдэх дүр зураг ажиглагдахгүй байгаа учраас инфляцийн өсөлтийг өдөөнө.
Энэ утгаараа манай эдийн засгийн таамаглал 1-2 жилээр ухрахаар харагдаж байна. Дэлхийн эдийн засгийг аваад үзвэл энэ онд тийм ч таатай, эерэг байх үзүүлэлт ажиглагдахгүй байна. Харин ч эсрэгээрээ улам саармагжихаар байна. Монгол Улсын эдийн засаг жижиг. Тэр тусмаа хөрш орнуудын эдийн засаг, БНХАУ-аас шууд хамааралтай. Гэтэл БНХАУ-ын эдийн засаг өсөх таамаглал байхгүй байгаа зэрэг нь Монгол Улсын эдийн засагт шууд сөргөөр нөлөөлнө. Тиймээс Монгол Улсын эдийн засаг тэр хэмжээний эрсдэл бий болж буурах дүр зураг ажиглагдаж байна. БНХАУ-ын зах зээл дээр үл хөдлөх салбарын хямрал бий болсон. Энэ хямрал дэлхийн зах зээл дээрх металлын үнийг бууруулах эрсдэлийг авч ирнэ” гэж онцолж байсан удаатай
Энэ эрсдэл Монголын гол орлого олдог салбаруудад сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа Монгол Улс алт, зэс, нүүрс, нефть гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнээс гол орлого олж байна. Эдгээр бүтээгдэхүүний үнэ буурахад Монголын эдийн засаг уруудах эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байлаа.
Тиймээс энэ удаагийн Засгийн газар төсөвт тодотгол хийхээс өөр аргагүйд хүрэв. Уг нь Монгол Улс Төсвийн тогтвортой байдлыг дагаж мөрдөх талаар жил болгоны төсвийн төслийг хэлэлцүүлэхдээ ярьдаг ч ам ажил хоёр нь зөрдөгийн тод жишээ төсвийн тодотгол болоод буй. Гэвч энэ удаагийн төсвийг тодотгож, хэт өөдрөг төсвөө хөрсөн дээр нь буулгахгүй бол эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх эрсдэл байгааг дахин сануулах нь зүйтэй биз.
Тэр тусмаа Засгийн газар, УИХ-д шинээр суусан мэргэжлийн гэх тодотгол дагуулаад буй шинэ гишүүдийн эхний шалгуур нь төсвийн тодотгол байх нь.
Тээд Монгол Улсын “гурилын уутыг гөвж” дуусах уу, үгүй юү гэдэг нь төсвийн тодотголоос тодорхой болохоор байна.
| ХӨӨРӨГДСӨН ТӨСВӨӨ ТОДОТГОЖ, ХӨРСӨНДӨӨ БУУХ ЦАГ БОЛЖЭЭ |
|
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |