Хаврын улс төр “хөнжил” дотроо өрнөж, ид халуурч, бүлээрч байна. Хамгийн нам гүм цаг үе байгаа мэт боловч хаалганы цаана улс төрийн “дайн” өндрөө авч, сонгуулийн сезон эхэлчихсэн улстөрчид бужигнаж байна.
УИХ-ын босгыг давж л байвал чөтгөртэй нөхцөхөөс ч буцахгүй болсон сонгуульд горилогчдын цуваа тасралтгүй үргэлжилж, нийгэмд халгаатай “эх оронч”-доор дүүрч эхэллээ.
Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэгчлэн сонгуулийн дараах үр дүнгээр УИХ-ын 126 гишүүн бүрдэж л таараа. Нэг ёсондоо сонгууль болдогоороо болно. Харин энэ сонгуулийн дараагаас Засгийн газрын бодлого шийдвэрүүд “бай”-гаа онож, эхлүүлсэн ажлаа үргэлжүүлбэл ард түмний амьдралд мөн ч их дэмтэй баймаар байна. Адаглаад үнийн өсөлтийг хязгаарлаж, эдийн засгаа тогтворжуулаад авбал учиртай.
Гэхдээ бид эдийн засгийн ээдрээтэй, амаргүй цаг үед Засгийн эрхийг барьж, хөл алдчихгүй өдий хүргэсэн Л.Оюун-Эрдэнийн кабинетыг хүндэтгэх нь зүйн хэрэг. Тэд цар тахлын хүндрэлийг давсан ч, геополитикийн хүнд үетэй нүүр тулж, эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихгүй өдий зэрэгт хүргэсэн. Харин одоо эхлүүлсэн ажлыг нь үр дүнд хүргэхийг үздэггүй юм гэхэд эхлэлийг нь сайнаар тавьж, ирээдүйдээ боломж нээж өгөх нь бидний үүрэг болоод байна. Л.Оюун-Эрдэнэ “30 жилийн алдаа оноог гуравхан жилийн хугацаанд засаж чадахгүй” гэж хэлсэн нь ч үнэний ортой. Өнгөрсөн хугацаанд 32 Ерөнхий сайд шинээр томилогдож, 32 удаа Засгийн газрын бүтцийг шинээр зурсан байгаа юм. Засгийн газрын бүтцийг шинээр зурах болгонд 32 өөр бодлого боловсруулаад, Засгийн газрын залгамж халааг үргэлжүүлэхээс илүүтэй өөр өөрийн төлөвлөгөөгөөр өдий хүрсэн нь ч бодит үнэн. Тиймээс Монгол Улсын хөгжлийг 200 жилийн жилээр хоцроосон гэдэгтэй маргах хүн байхгүй биз.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Монгол Улс урт, дунд, богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Алсын хараа-2050” гэх бодлогын баримт бичгийг баталж, Монгол Улс ирээд хагас зуун жилээр харахтайгаа болоод авлаа. Улс төрд үүрэлсэн авлигын сүлжээ гэж юу вэ, төрөөс ямар боломжоор тэрбумнууд төрөөд байдаг юм гэдгийг Хөгжлийн банк, нүүрсний хулгайн дуулианаар бага сага гадарлахтайгаа боллоо. Төрд үүрэлсэн гол авилгын сүлжээ юун дээр тогтож, яаж салаалдаг вэ гэдгийг ч газрын наймаа, тендерийн будилааныг зах цухаас нь мэдэхтэйгээ боллоо. Цаашлаад Улаанбаатарт үүссэн утаа, түгжрэлийг бууруулах гол арга зам нь юу вэ гэдгээ тодорхойлж, Монгол Улсыг бүсчилсэн байдлаар хөгжүүлээд үзвэл болох юм гэдэг хар зургаа гаргаад авсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамгийн ойр, гар нийлж хамтарч ажиллах хотын дарга Х.Нямбаатар "УИХ-д нэр дэвшихгүй. Улаанбаатар хотыг удирдна" гэдгээ мэдэгдсэн. Тиймээс л Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа тэргүүлж, санаачилсан ажлуудаа тэд хоршиж хийх, эхлүүлсэн ажлаа дуусгах нь юу юунаас илүү чухал байна.
Хэрэв зээ тэгж чадахгүй бол Монголын улс төр гаргасан жимээрээ явахаас өөр сонголтгүй болох биз. Угтаа бол дараагийн Засгийн газар гарч ирж, бодлого шийдвэрээ шинээр боловсруулаад өмнөх ажлуудаа үгүйсгэдэг систем дахиад л үйлчилнэ. Адаглаад төрийн албаны халаа сэлгээ үргэлжилдгээр үргэлжилж, хөрөнгө гаргаж эхэлсэн төслүүд гацаанд ордог байдал давтагдана. Мөнөөх төрд эхлүүлсэн шударга ёсны тэмцэл улам нууцлагдмал болж, улс төрд гаарсан булхай луйвар хэрээс хэтэрхийг ч үгүйсгэхгүй.
Үгүй юм аа гэхэд Засгийн эрхэнд гарсан хэнбугай ч өөрийн автор болгох ажил санаачлах гэж өмнөх эхлүүлснээ нураадаг хуучин тогтолцооноос гарч чадахгүй л болов уу. Энэ нь алсдаа хүндээ биш Монгол Улсад ашиггүй. Арай ядан хөл дээрээ тогтож байгаа эдийн засаг дахиад л уналтанд орж, улс төрийн золиосон дунд ард түмний амьдрал улам дордож мэднэ. Тиймээс л Л.Оюун-эрдэний учраа мэдэхгүй 126-тай зууралдсанаас эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж, дахин Ерөнхий сайд болохоор улс төрийн нүүдлээ хийх нь юу юунаас илүү чухал байна
Цаад агуулгаараа ард түмэн хүссэн хүсээгүй Ардын нам дараагийн дөрвөн жил засаглах хар зургаа зурчихсан суугаа. Харин ирэх дөрвөн жилийн томилгоог яаж хийх нь анхаарал татаж байна. Ирэх сонгуулийн дараа УИХ-ын гишүүдийн тоо 126 болж, учраа мэдэхгүй гишүүд хөлөө олох гэж хэрэндээ мунгинана. Ядаж л сонгуулийн дараа Засгийн газрын кабинетыг чадвартай, туршлагатай гишүүдээр бүрдүүлэх нь улс төрийн оновчтой шийдвэр ч байж мэдэх юм.
| УЧРАА МЭДЭХГҮЙ 126-ТАЙ ЗУУРАЛДСАНААС ЭХЛҮҮЛСЭН АЖЛЫНХАА ЭЦСИЙГ ҮЗЭЖ, ДАХИН ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЭНЭ ХАВРЫН НҮҮДЭЛ |
|
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |