• Өнөөдөр 2024-05-18

Л.Оюун-Эрдэнэ чангарч, У.Хүрэлсүх “явгарч” мэдэх намрын УЛС ТӨРИЙН ТӨСӨӨЛӨЛ

2021-08-10,   15780

         Монголын улс төр энэ өдрүүдэд чихний дэргэд чанга хөгжим өдөржин нижигнүүлж байснаа гэнэт зогсоочихсон шиг тийм ажин түжин байна. Чуулганы хэрүүлгүй, чөмгөө дундартал зүтгэх амлалтгүй, өлсгөлөн суултгүй, өширхөж, муудалцсан эсвэл гомдож, ихэрхсэн хэвлэлийн хурлуудгүй, төр тоносон, түмний боломжоос хулгайлсан дуулиант баривчилгаануудгүй. Бүтэн жилийн ядаж ганцхан сард ийм нам гүм байдаг нь яасан сайхан. 
 
Гэхдээ энэ ажин түжин байдал их шуурганы өмнөх нам гүмийг эрхгүй санагдуулж байна. Ихдээ сарын дараа их хуй дэгдэх гэж байгаа аятай. Засгийг ч, зарим нэг “томчууд”-ыг ч хамаад явчихаж мэдэх тийм том хуй. 
 

Тодруулбал, алс бөглүү хөдөөд, аль эсвэл нэгнийхээ нууц амралтын баазад амрах нэрээр бүлэг фракцаараа цуглаж, бүтэн жилийн “хор”-оо найруулцгаадаг улстөрчдийн уламжлал өнөө зун ч давтагдав. Хөвсгөлд хэн хэн уулзсан, Буйрт хэн хэн хэнийг цуглуулсан, Сэлэнгэд хэн хэн очсон гээд “хов” сонсоо л байлгүй. Улстөрчид ийн бүтэн жилийн улс төрдөө бэлдэж, зохиолуудаа бичиж, золиоснуудаа жагсааж, уул усаа аргадах нь аргадаад дуусаж буй тул тун удахгүй Монголын улс төр “амь” орж, ажин түжин байдал арилах нь. 

 
        Хот, хөдөөд боловсруулагдсан “хор”-уудыг тойм сонсох нь ээ, энэ намрын улс төр их л сонирхолтой, гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн байна гэх. Тухайлбал, их хүсэж, ихийг зольж, хамаг Монголын “хаан” болсон У.Хүрэлсүх, ах нараараа толгой мэдүүлж, аялдан дагалдаж явсаар нэг л мэдэхэд албан тушаал, эрх мэдлийн оргилд хүрчихсэн Л.Оюун-Эрдэнэ хоёрын дунд гол “тулаан” өрнөх гэнэ. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд зангиа, хослолоос салсангүй зуныг барлаа. Үүгээрээ түүнийг магтаж байгаа хэрэг биш л дээ. Цар тахал цадигаа алдаагүй, цөөхөн монголчууд мөхөл, сэхлийн заагт ирээгүй, ердийн үе байсан бол бусдыгаа дагаад хөдөө хээрээр “тэнэж”, хорхог боодог эргүүлсэн шигээ “хор” найруулалцаж явах л байсан байлгүй. Гэвч ердийн үе биш учраас Ерөнхий сайдад амрах эрх, зав байсангүй. Гэхдээ хэдий тэр хорхог, боодог эргүүлж, хөдөөгөөр тэнээгүй ч хор найруулах уулзалтуудыг “алгасаагүй” гэх. 
 
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Хөвсгөл далайн эрэгт тухалж, эрх ямбанд “бялуурч”, уул ус тахиж, шашин төрийг хослуулсан шигээ амарсаар зуныг барав. Гэхдээ мөн л энд тэнд нууц уулзалтуудыг сэм хийсэн гэх. 
 
Тэгвэл яагаад тэдний хооронд “тулаан” өрнөнө гэж. Тодорхой хэд хэдэн шалтгаан байна. 
 
         Нэгдүгээрт, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцорч, орондоо Л.Оюун-Эрдэнийг залснаас хойш зургаан сарын хугацаа өнгөрч байна. Албан тушаалд залчихсан атлаа эрх мэдлийг нь өгөхгүй “хазаарласаар” байсан нь Л.Оюун-Эрдэнэд анхнаасаа таалагдаагүй. Намын даргын эрх мэдлийг удтал өөртөө байлгаж, сая нэг ёс төдий өгсөн ч Төрийн тэргүүний сэнтийгээс Тусгаар тогтнолын ордон луу “өнгөлзсөөр” байгааг Л.Оюун-Эрдэнэ тийм ч таатай хүлээж авахаа больсон. Ингээд “Барын сүүл байх уу, батганын толгой байх уу” гэдэг асуулт толгойд нь чөлөөгүй эргэлдэх болсон. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Д.Сумъяабазар нарын залуу, бийлэгжүү улстөрчдөөр хүчээ зузаалж, шаардлагатай гэвэл өөрийнх нь өмнөөс хэнийг ч “урж” чадах “боргодог” Х.Нямбаатарыг өөртөө улам л ойр байлгах болсон. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн цэц, тагнуул, цагдаа, шүүх прокурор гээд хууль хяналтын байгууллагуудад нөлөөллөө тогтоож, бие даахад ил, далдаар бэлдэж эхэлсэн. Нэгэнт Ерөнхийлөгч болж, урт зургаан жилийг намаас хол өнгөрүүлэх ёстой болсон атлаа “салж” өгөхгүй байгаа У.Хүрэлсүхийг нэг мөр “үдэж гаргах” нь Л.Оюун-Эрдэнийн энэ намрын эхний ажил.
 
Өөрөөр бол, “Өгсөн бол өгсөн шиг өг” гэж Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхэд хэлэх цаг болсон. М.Энхболдын хайрт дүү болж, хажуу бөөрнөөс нь холдохгүй шахам явж асан Л.Оюун-Эрдэнэ гэнэт л У.Хүрэлсүхэд дагаар орж, дүн өвлийн хүйтнээр “М.Энхболд огцор” гэж хоолойгоо сөөтөл хашхирч явсан. “Урвалт” гээч зүйл түүнд чухам шинэ тутам зүйл биш гэж болно. 
 
        Хоёрдугаарт, Их үнээр төрийн тэргүүний сэнтийд заларсан У.Хүрэлсүх замыг нь зассан нөхдөдөө өрөө төлөх хэрэгтэй. Өргүй байж гэмээнэ ирэх зургаан жил тайван суух боломжтой. Улиг болтлоо яригдаж байгаа нэг жишээ нь, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болоход ахмад гишүүдийн саналаар түлхэц өгсөн Н.Энхбаярыг ҮАБЗ-ийн Стратеги, судалгааны хүрээлэнгийн захирлаар томилоод буй. Гэхдээ энэ албан тушаал нь эрх баригч намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүний хувьд улс төрийн карьераа дуусгахад хэтэрхий багадна. Нэгэн цагт энэ улсын “эцэг” гэгдэж явсан Н.Энхбаяр өөрийг нь хаяж байсан намын стратегийн судалгааг хийсээр дуусна гэхэд хэтэрхий үнэмшилгүй. 
 

Өөрөөр бол У.Хүрэлсүх Н.Энхбаярт өөрт нь биш юм гэхэд гар, хөлүүдэд нь аятайхан албан тушаал гаргаж өгөх нь тодорхой. Бэлэг болгож барих албан тушаал одоогийн нөхцөл байдалд зөвхөн Засагт л бий. Тэгэхээр У.Хүрэлсүх Засгийг ямар нэг аргаар “задлах” оролдлого хийнэ. “Урт настай” байхыг зорьж байгаа Л.Оюун-Эрдэнэ зөвшөөрөх нь юу л бол. Тэгэхээр их бага хэмжээгээр зөрчилдөөн гарна гэсэн үг. 

 
        Гуравдугаарт, М.Энхболдын фракц сэргэж эхэлсэн. “Тэжээсэн бяруу тэрэг эвддэг”-ийг биеэр үзсэн М.Энхболд улс төрөөс хараахан явчхаагүй байгаа. Нам доторх байр суурь нь багассан ч нэг хөдөлбөл намаа ганхуулж мэдэх фракц түүнд одоо ч бий. Ноёрхлоо булаалгаснаасаа хойш нэлээд хугацаанд чимээгүй суусан М.Энхболдынхон энэ намраас хөдөлж эхлэх шуум гараад эхэлсэн. МАН гаднаасаа бүтэн харагдавч дотроо түмэн хагархай, жаран бутархай гэдгийг эс андах вэ. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ одоо л эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын зангараг гаргахгүй юм бол ирээдүйд тэр хэн ч биш болж хувирна. 
 
Энэ мэт үйл явдал энэ намрын улс төрд өрнөх дүр зураг харагдаж байна. Л.Оюун-Эрдэнэ намаа, Ерөнхий сайдын суудлаа авч үлдэж чадах эсэхээс хамаарч үйл явдал цааш өрнөнө. 
 

Л.Оюун-Эрдэнэ чангарч, У.Хүрэлсүх “явгарч” мэдэх намрын УЛС ТӨРИЙН ТӨСӨӨЛӨЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 29
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 23:14:16
    Л: Ийм л юм бичиж суудаг хөлсний лаоарууд олон байх юм даа. Жинхэнэ захиалгат бичлэг байна шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 08:16:15
    zochin: энэ огцорох бизээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 21:47:01
    Ииргэд олон түмэн: Улс орны хөгжил,ард түмний эв нэгдэлд огтхонч хэрэггүй ийм балай юм бичиж суудаг нөхдөд хатуу хариуцлага тооцох цаг болсон,ер нь улс орны хөгжилд ихээхэн гай тарьж байгаа юм бол хэнд ч хэрэггүй энэ нэг хов жив хутган үймүүлсэн юм бичигчид мөн шүү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 17:43:03
    Зочин: Юу гээд солиорцгоогоод өөрсдийн үзэл бодол хар дарсан зүүдээ найруулан бичээд ард түмний сэтгэл зүйгээр тоглож ,турхираад. байдаг юм бэ? Өшөө хорсол хонзон дайсагнал л бичигдснийг нь уншаад үзэхээр бодолд орж ирээд байхийм даа Тайван байх боломж байхгүй юм болов уу Үнэхээр ийм бдаг бол яана даа гээд айх шиг ч…..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 17:35:01
    Олзод: Битгий хуц яс бүү хая
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 17:35:00
    Олзод: Битгий хуц яс бүү хая
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 15:12:58
    zochin: Melhii enhbold ene hdn busan taglaanuudaas os honzongoo avah n tumen zov.MAH-iig zadalj ustgah heregtei.Oyunerdebe yu ch hiij zadahgui, zugeer 1 shatriin huu. Zandanshatar gej ******** ymiig zailuilaach.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 14:52:41
    зочин: Монголд монголын ард тумний итгэлийг даан ажиллах нунжигтэй сайн еронхийлогч сайн еронхий сайд хэрэгтэй бна!!!! УИХ-ын дарга Занданшатар огцорч зайгаа тавь!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 13:42:21
    зочин: Өөрсөд шигээ бузар булхайгаа нам руу шидэж хагалан бутаргах явуулга хийхээ боль.Заваан юм бичиж яс хаяхаа болиоч.Гадны гар хөл,олигархи ,бас АН намыхан,сонгуульд унагсад
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 13:18:32
    Зочин: Намын дунд яс хаяж байгаа нь энэ үү яасан ч ядсан юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 13:14:20
    Зхх: МЗХХ -ТББ г байгуулсан Хүрэлсүхийн андууд түүнийг зүрх сэтгэлээр дэмжигч хэдхэн зөв хүмүүс улс орондоо хэрэгтэй бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 13:10:26
    Эма: Хотыг ийм замбараагүй болгосон Микэг одоо хэн ч тоохгүй ,,, Энхбаяр микэ тэдний гар хөл зайл ,,, түмэн олон дэмжихгүй бид тэнэг биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 13:07:46
    Энхэ: Битгий яс хаяаад бай. Шинэ шудрага ёс зогсохгүй Хүрэлсүх ард түмэндээ сонсохоос авилгач дарга хорчингиын үгэнд орохгүй ,,Оюун-Эрдэнэээ ард түмэн дэмжинэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 10:48:52
    ЗОЧИН : Ерөнхийлөгч болсон хүн намаасаа түдгэлдэж, ямар ч намын хамааралгүй болсон тул одоо намын ажилд оролцож болохгүй ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 09:35:45
    Зочиг: Албан тушаал эрх мэдлийн төлөө хоорондоо хагралдахгүй байлгүй дээ. Тийм тэнэг үйлдэл хийхгүй, шударга ёсны төлөө эхлүүлснээ дуусгана гэж найдаж бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 09:24:02
    Зоч: Миеэ эргэж ирвэл ч бид нар үзэхгүй дээ урд өмнөх нь мартагдаагүй л бгаа шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 09:24:02
    Зоч: Миеэ эргэж ирвэл ч бид нар үзэхгүй дээ урд өмнөх нь мартагдаагүй л бгаа шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 08:49:34
    Зочин: Төрийг эзэгнэсэн нам, нам гэж цөөн хэдэн хүний өмч. Ингээд бодохоор нам Монголд хэрэгтэй юм уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 08:17:40
    Зочин: Оюунэрдэнэ Хүрэлсүхтэй ойр байх нь хэн хэндээ ашигтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 07:45:06
    Доёбуу: Одоо энэ данкар толгойтой хөөрүү бацааныг амбаардаад хөөж явуулах цаг болсон дог оо.ЕС хийж үнэндээ л чадахгүй байна.Мэдлэг чадвар дэндүү гологдож байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 07:22:50
    Баяр: Зүгээр л тайвн бж бай монглын төр ард түмэн хоёр мөнх шүү энэ муу хоёр бол түр зуурын хүмүүүс одоохндоо дальжгнаад явж л бг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 03:41:31
    Зочин: Оюун-Эрдэнийн ашиглалтын хугацаа дууссан байх аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 23:32:06
    Зочин: Юу л болох болдоо хүрэлсүх өөрийн цэрэг алтангэрэлээ ттег дарга болголоо энэ их учиртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 23:26:26
    м: энэ оюунэрдэнэ гэж бацааныг их л өмөөрч бичсэн бололтой. япон явж олимп үзсэнийг нь бичихгүЙ дээ зунжингаа ажиллаж байна гэнэ үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 22:56:52
    Зүч: Оюунэрдэнэ зөв хүн хүчээ авах хэрэгтэй хүрэлсүг одоо нам гэж боргох эрх бхгүй Гол нь ерөнхий сайд ард түмнээрээ хүрээлүүлнх хэрэгтэй тэхгүй бол ман-ын цүнх баригч бөгс долоогчид авилгалчид луйварчид урвагчид яаж ч мэднэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 22:55:14
    Анаа: Угаасаа хэн ч биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 22:24:00
    Дэмжигч: МАН-ын томчууд уммхум. Төр чамайг өршөөсөн ч тэнгэр чамайг өршөөхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 22:09:37
    Монгол: Одоо энэ заваан ууд жийлцэх болсон. Эд нарт улс орны ирээдүй, ард иргэдийн амьжиргаа түй ч хамаагүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 19:36:21
    Хүүк дунд хуруу: МАН тар зайл
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188