-Сайн уу. Олон улсын Д.И.Мендлеевийн химийн 55 дугаар олимпиадаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Энэхүү нэр хүндтэй олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож, анхны медалийг анх удаа медаль хүртсэндээ маш их баяртай байна.
-Тус олимпиадад цахимаар оролцсон уу. Олимпиадын онцлог нь юу байв. Хэдий хугацаанд хэчнээн бодлого бодож гүйцэтгэсэн бэ?
-Энэхүү олимпиад цар тахлын улмаас хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулагдсан. Дэлхийн хамгийн анхны олон улсын химийн олимпиад гэдгээрээ онцлогтой. Мөн Орос, Хятад, Румын, Украин гэх зэрэг дэлхийн чансаатай орнуудаас олон сурагч оролцдог учраас медалийн болзол хангахад нэлээд хэцүү. Энэ удаагийн олимпиад дөрөвдүгээр сарын 20-26 хүртэл хугацаанд зохион байгуулагдсан. Энэ сарын 22, 23-нд хоёр шаттай таван цагийн хугацаатай бодлогууд бодсон. Нэгдүгээр шат нь 10 онооны найман бодлого, хоёрдугаар шатанд 15 оноотой 15 бодлогоос тавийг нь сонгож бодсон. 155 онооноос 105.15 оноо авч, хоёрдугаар байрт шалгарлаа.

-Олон улсын химийн олимпиадад оролцохын тулд хэдий хугацаанд, хэрхэн бэлдсэн бэ. Хүндрэл, бэрхшээлтэй зүйл байв уу. Түүнийг хэрхэн даван туулсан бэ?
-Есдүгээр ангид байхад манай сургуулийн химийн багш С.Хүрэлбаатар намайг химийн сонгоны ангид оруулж, олимпиадад бэлдэж эхэлсэн.
Есдүгээр ангийн улсын химийн олимпиадад мөнгөн медаль хүртсэний дараа 10 дугаар ангидаа Олон улсын Д.И.Менделеевийн 54 дүгээр олимпиадад оролцож, 0.5 оноо дутаж, медалиас мултарч байлаа. Тухайн үед төрсөн мэдрэмж энэ удаад намайг хурцалж, мөнгөн медаль хүртэхэд нөлөөлсөн. Илүү хурцалж өгсөн гэж болно.
-Олон улсын олимпиадад оролцохын тулд хичээлээ ямар агуулгаар бэлддэг вэ?
-С.Хүрэлбаатар багш маань энэ амжилтыг гаргахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Багш маань намайг зөв чиглүүлж, чөлөөтэй сэтгэх, өөрөөр минь байх боломж олгодог. Бодлого бодоход маш их урамшуулж, магтдаг хүн байгаа юм. Бид маш сайн ойлголцож чаддаг. Мөн манай “Орчлон” сургууль Кембриджийн хөтөлбөртэй учраас миний суурь мэдлэг сайн тавигдсан гэж боддог. Тэгээд Кембриджийн A шатны хөтөлбөрийг түрүүлж судлаад мөн Оросын бодлогуудыг бодож эхэлсэн.

-Тус олимпиадад хэдэн орны хэчнээн сурагч оролцсон бэ. Өөрийнхөө гаргаж байсан амжилтаасаа ярьж өгч болох уу. Химийн олимпиадаас гадна өөр хичээлээр бэлдэж байв уу?
-Энэхүү олимпиадад 30 гаруй орны 145 сурагч өрсөлдсөн. Намайг зургадугаар ангид байхад “Орчлон” сургуулийн биологийн багш Э.Энхсайхан, химийн багш Э.Хулан, Физикийн багш С.Одонцацрал нар олон улсын математик, шинжлэх ухааны олимпиад (IMSO)-д бэлдэж оролцуулж байсан. Би тус олимпиадаас Монголын анхны мөнгөн медалийг хүртсэн. Дараа нь С.Хүрэлбаатар багштайгаа химийн олимпиадыг гүнзгийрүүлсэн түвшинд судалж, бэлдэж Олон улсын хот хоорондын V олимпиадад Монгол Улсын анхны медаль буюу мөнгөн медаль, STEMCO-Олон улсын Стандарт химийн олимпиадад алтан медаль хүртэж байлаа.
-Дараа жил дунд сургуулиа төгсөх юм байна. Химийн хичээлээс гадна ямар хичээлд сонирхолтой вэ. Ямар мэргэжилтэй болохоор бэлдэж байгаа вэ?
-Би химийн хичээлээс гадна физик, математик, мэдээлэл зүйн хичээлдээ сонирхолтой. Би Theoretical Chemist буюу Онолын химичийн мэргэжил эзэмшихээр төлөвлөж байгаа. Би ирээдүйд Нобелийн шагнал хүртэнэ гэж мөрөөддөг.

-Чи яагаад химийн хичээлд сонирхолтой болсон бэ. Химийн хичээл чиний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Дунд сургуульд ороход манай сургуулийн химийн Э.Хулан багш маань хичээлээ маш сонирхолтой зааж туршилт хийдэг байсан. Урвалжуудын өнгө хэрхэн өөрчлөгдөж байгааг анх хараад их гайхан учир шалтгааныг нь олохын тулд химийн хичээлд дурласан.
-Чиний суралцах, олимпиадад бэлдэх арга барил юу вэ. Өөрийгөө хэрхэн дайчилдаг вэ?
-Би шинжлэх ухаанд маш дуртай учраас түүндээ автан олон цагаар, тууштай хичээлээ хийдэг. Энэ нь миний гол давуу тал, арга барил байх гэж боддог.

-Орчлон сургуульд хэддүгээр ангиасаа суралцаж байгаа вэ. Сургуулийн зүгээс чамайг хэрхэн дэмжиж, урамшуулдаг вэ?
-“Орчлон” сургуульд цэцэрлэгээсээ суралцаж байгаа. Өмнөх жилийн Олон улсын Д.И.Менделеевийн олимпиадад медалийн яг доогуур жагсаж, медаль авч чадаагүй ч манай сургуулийн зүгээс надад урам өгч, сургалтын 100 хувийн тэтгэлэг олгосон.
Мөн “Орчлон” сургуулийн сурагчид сүүлчийн зургаан жилд математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн Олон улсын олимпиадуудаас тасралтгүй медаль хүртэж байгаа. Энэхүү буухиаг үргэлжлүүлэн авч явж байгаадаа баяртай байна.
-Чөлөөт цагаараа юу хийх сонирхолтой вэ?
-Би чөлөөт цагаараа компьютер, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглож, дугуй унах дуртай. Миний үеийн хүүхдүүд ер нь надтай адилхан сонирхолтой байдаг гэж боддог.
-Олон улсын олимпиадаас мөнгөн медаль хүртэхэд нь гэр бүлийнхэн нь урмын сайхан үг хэлсэн байх. Аав, ээж нь чамайг хэрхэн дэмждэг вэ?
-Аав маань нисэхийн мэргэжлээр ажилладаг байсан. Ээж маань “Ачтан” эмнэлэгт зүрхний эмчээр ажилладаг. Намайг гэрийнхэн маань маш их дэмжиж, урмын үг хайрладаг. “Гэр бүлийнхэндээ, багш нартаа маш их баярладаг шүү, хайртай шүү” гэж хэлмээр байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
| О.ТЭМҮҮЖИН: Би Нобелийн шагналтан болно |
|
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч эрүүл ухаантай хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
У.Анужин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-01 17:56:40
Л.Энхрийлэн Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-10-01 17:18:09
Т.АРИУНЗАЯА Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-01 17:13:51
Л.Энхрийлэн, У.Анужин, Л.Энхдөл нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч үзнэ
2026-10-01 14:35:38
Т.Алтжин, Г.Ганхуяг нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-01 14:11:31
Т.Ариунзаяа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-01 14:04:21
Хүний амь хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ
2026-10-01 13:00:51
Дэлхийн хиймэл оюуны өсөлт Азийн орнуудын үйлдвэрлэл өргөжихөд сайнаар нөлөөлж байна
2026-10-01 13:00:02
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
2026-10-01 12:50:40
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2.5 тэрбум долларын хөрөнгө Дамдинням сайдын хувийн эрх мэдэлд шилжиж байна
2026-10-01 12:44:00
Аравдугаар сард ихэнх нутгаар дулаан дулаан байх боловч температурын хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна
2026-10-01 11:11:14
Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-10-01 11:04:39
Ө.Эрдэнэбаатар Азийн наадмын жюү жицү-гийн шигшээ наймд шалгарлаа
2026-10-01 09:59:36
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу
2026-10-01 09:53:43
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотод ажиллалаа
2026-10-01 09:35:18
2026-10-01 09:22:38
Жүдочид дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-10-01 08:55:28
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
2026-10-01 08:47:15
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
2026-10-01 07:00:09
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-10-01 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-10-01 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |