1. ЕБС-аа төгсөөд их, дээд сургуульд элсэхгүй жил өнжих шийдвэрийг яагаад гаргасан юм бэ?
2. Зорилгодоо хүрэхийн тулд ямар алхам хийж байна вэ?
3. Хамгийн их дэмжиж, урмаар тэтгэдэг хүн нь хэн бэ. Гаргасан шийдвэрт тань сэтгэл хангалуун байдаг уу?
.jpg)
1. Их сургуульд оролгүй жил өнжихөд хэд хэдэн зүйл надад нөлөөлсөн. Түүний нэг шалтгаан нь сонгосон мэргэжилдээ эргэлзэж байсан минь юм. Учир нь, мэргэжил сонголт бол ирээдүйн амьдралаа шийдэх хамгийн чухал мөч. Ингээд л ирээдүйгээ шийднэ гэхээр бага зэрэг айдас төрж эхэлсэн. Дараагийн шалтгаан нь би бага байхаасаа л АНУ-д боловсрол эзэмшихийг мөрөөддөг байлаа. Гэвч би хүссэн сургуульдаа элсэж чадаагүй. Тийм учраас жилийн хугацаанд өөрийн хүсэл сонирхол, ур чадвараа бүрэн нээж, хүссэн сургуульдаа тэнцэх мэдлэгээ системтэйгээр олохын тулд жил хүлээхээр шийдсэн.
2. Эхний алхам маань Томужин академийн Gap Program-д хамрагдах байсан. Энэ программын тусламжтайгаар АНУ руу хүссэн сургуульдаа өргөдөл явуулж чадсан. Мөн олон найзтай болж, SAT өгч, дадлага хийн, найзуудтайгаа хамтран төсөл хэрэгжүүлсэн. Одоогоор шинэ хэл сурч, цагийн ажил хийн, сонирхдог хөгжмүүдээ тогтмол давтаж байна.
3. Мэдээж хамгийн их дэмжиж байсан хүмүүс бол миний гэр бүл. Тэд миний шийдвэрийг үргэлж хүндэлж, дэмждэг. Зарим эцэг, эх хүүхдийнхээ шийдвэрийг үгүйсгэж, гэрийн хорионд байлгаж байгаа нь харамсалтай санагддаг. Жил өнжих нь хүүхэд өөрийгөө хөгжүүлэх боломж шүү дээ. Гэтэл гэрийн ажилд зарцуулсаар дуусгах нь дэндүү хайран. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шийдвэрийг ойлгодог, хүндэтгэдэг, дэмждэг байгаасай гэж хүсдэг.

1. Би дунд сургуульд байхаасаа л БНХАУ-д сурах мөрөөдөлтэй байлаа. Зорилгодоо хүрэхийн тулд хятад хэлнийхээ оноог амжилттай тогтоож, ахлах сургууль төгсөх жилдээ БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт тэнцсэн юм. Гэвч цар тахлын улмаас хөл хорио тогтоож, цаг үе хэцүү байсан учраас сургуульдаа суралцаж чадаагүй. Тийм учраас өөртөө жилийн чөлөө олгох шийдвэр гаргасан даа.
2. Энэ хугацаанд хэлнийхээ мэдлэгийг илүү сайжруулж, дахин тэтгэлэг авах нь миний зорилго болсон. Түүнээс гадна өөрийнхөө хүсэж мөрөөддөг, сонирхдог зүйлээ хөгжүүлэх боломжийг өөртөө бий болгож байна. Түүний нэг жишээ нь, Pinecone академид программ хангамжийн мэргэжлээр сурч, мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвараа сайжруулсан. Хичээлийнхээ хажуугаар спортод цаг гаргах нь надад олон талын сайн үр дүн авчирч байна. Ингэснээр өөрийгөө бүрэн нээх, чадваржуулах боломжтой болж, жил өнжих хугацаагаа оюун ухаан, спорт зэрэг бүхий л зүйлээр үр дүнтэй өнгөрүүлж байна.
3. Гэр бүлийнхэн маань дэмжиж байсан учраас өөрийн шийдвэртээ итгэлтэй байсан. Зарим хүүхэд жил өнжих нь цаг хугацаа алдсан, үр дүнгүй зүйл гэж ярьдаг. Бүх зүйл өөрийн хичээл зүтгэл, тууштай байдлаас хамаарна. Өөрийгөө бүрэн дайчилж, олдсон хугацаагаа ашиглаж чадвал бидний ирээдүй аль ч зүг рүү эргэж болдог юм байна лээ.

1. Гэр бүлийнхэн маань намайг гадаадын их, дээд сургуульд сураасай гэж хүсэж байна. Тиймээс би нэг жил өнжиж SAT оноогоо авахаар төлөвлөсөн.
2. Томүжин академийн GAP хөтөлбөрт элсээд өдөр бүр 07:00 цагаас дасгал хийж, өдөр хичээлдээ сууж, 20:00 цагт тардаг байсан. Ингэж бэлдсээр АНУ руу сургуульд өргөдлөө явуулаад байна. Жил өнжсөн минь насанд хүрсэн гэдгээ ухаарахад нөлөөлсөн шүү.
3. Миний бодлоор хүүхэд бүр их сургуульд элсэхийн өмнө өөрийнхөө хүсэл мөрөөдлийг илүү сайн таних цаг хугацааг бий болгож, ямар ч хамаагүй ажил хийж, биеэ даан шийдвэр гаргах хэмжээнд өөрийгөө бэлтгэсэн нь зөв гэж боддог. Анх дотоодын их сургуульд элсэх нь аав, ээжийгээ баярлуулах шалтгаан гэж хардаг байлаа. Харин одоо илүү алсыг харж, бусдын олж хараагүй, туулаагүй бүхнийг даван туулахыг хүсэх болж, өөрийн гэсэн дүгнэлт, шийдвэрт хүрэх нь зөв гэж хардаг болсон. Үүнд, аав, ээж минь их баярлаж, дэмжиж байгаа нь сайн хэрэг.

1. Үеийн хүүхдүүдээ харахад ирээдүйнхээ талаар тодорхой шийдэлд хүрээгүй, өөрийнхөө хүсэж, мөрөөддөг зүйлээ таниагүй байхдаа мэргэжил сонгох нь түгээмэл байсан. Үүнээс болоод сургуулиа орхих, сурч байгаа зүйлдээ хичээл зүтгэл гаргахгүй байх тохиолдол ч бий. Тиймээс би аль болох зорилгоо тодорхой болох хүртэл жил өнжихөөр шийдсэн юм.
2. Би жилийн хугацаанд цагийн ажил болон илүү хүнд ажлуудад өөрийгөө дасган суралцаж, хамт олны уур амьсгалд байхаар төлөвлөсөн. Энэ нь олон нийтийн орчинд өөрийгөө төлөвшүүлэх, шинэ хүрээлэл бий болгох гэх мэт давуу талыг надад бий болгоно. Түүнээс гадна ийм орчинд сурах, ойлгох олон зүйл бий. Ийм учраас аль болох цаг хугацааг завгүй өнгөрүүлж байна.
3. Хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, эрч хүчтэй байж чадах тийм ирээдүйд л зорьж байна. Тэр чинээгээрээ бусдад ч бас нөлөөлөхөөр төлөвлөж байгаа. Хэн ч алдахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс бага багаар том мөрөөдөлтэй болох гэж хичээж байна. Өөрөөр хэлбэл, илүү бие даасан нэгэн болох зорилготой.

1. Бусдын адил ирээдүйд ямар мэргэжил эзэмшиж, ямар амьдралын хэв маягийг өөртөө бий болгох эсэхээ шийдэхийн тулд энэ шийдвэрт хүрсэн. Ямартай ч гадаадын их сургуульд суралцахаар төлөвлөж байгаа нь ойрын зорилго.
2. Зарим үед цагийн ажил хийж, хэрэглээний мөнгөө олдог. Мөн түүний хажуугаар сонирхолтой үйл ажиллагаанд оролцож, өөрийн хүсэл сонирхлоо тэлж хөгжүүлэх дээр анхаарч байгаа.
3. Анх жил өнжих болсондоо харамсах мэдрэмж төрж байсан. Учир нь, үеийн хүүхдүүд оюутан болж, сонгосон мэргэжлээрээ суралцаж байхад би тэднээс хоцроод байгаа юм шиг санагддаг байлаа. Цаашлаад тэд маань шинэ анги хамт олон болон хүрээлэлтэй болж байгаа нь бага зэрэг атаархал төрүүлсэн. Гэхдээ би хэлний бэлтгэлдээ сурч, гадаад руу сурах төлөвлөгөө эхэлснээс хойш өдөр бүр завгүй байх болсон. Тэгээд л харамсах мэдрэмжээсээ салчихдаг юм байна лээ. Гэр бүлийнхэн минь дэмжиж, өнөөдөрт хүрсэн.
| ТӨЛӨВЛӨГЧ ХҮҮХДҮҮД |
|
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
2026-04-15 10:06:13
Өнгөрсөн долоо хоногт 215.915 зөрчлийг бүртгэжээ
2026-04-15 09:55:21
З.БАУЫРЖАН: ИРГЭНД 15, АХМАДУУДАД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ
2026-04-15 08:09:13
“ШҮРЭН БУГУЙВЧ"-ААС "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮДИЙН ТУХАЙ
2026-04-15 07:29:10
Ази тивийн шинэхэн аварга МЧБХ дээрээ зочлон саатлаа
2026-04-15 07:10:00
Э.БИЛГҮҮН: ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ ГИТИС-Д ЮУ СУРСНАА “МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР” ЖҮЖГЭЭР ТАЙЛАГНАНА
2026-04-15 07:00:00
ААВ Н.ЭНХБАЯРААСАА 17 КОМПАНИ ӨВӨЛЖ АВСАН ХОВДОД УУРХАЙТАЙ Э.БАТШУГАР
2026-04-15 07:00:00
Г.МӨНХЗУЛ: Оюутны дэлхийн аварга дурсамжтай тэмцээн байсан
2026-04-15 07:00:00
OVEP хөтөлбөрийн танилцуулах сургалт боллоо
2026-04-14 16:45:32
Н.НОМТОЙБАЯР: СТАНДАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙНЭ
2026-04-14 13:56:09
"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно
2026-04-14 13:39:28
Жүдочид Азийн аваргад оролцохоор мордлоо
2026-04-14 13:14:20
"Love letters" романтик драмын жүжгийг анх удаа Монголын тайзнаа амилуулна
2026-04-14 12:58:56
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-14 12:31:13
Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-04-14 10:43:27
"Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэн нээлтээ хийнэ
2026-04-14 10:34:18
Красноярск хотод “Каллиграфи гоо сайхан ба мэргэн ухаан” үзэсгэлэн нээв
2026-04-14 10:16:33
Энэтхэг Улс руу коксжих нүүрс тээвэрлэнэ
2026-04-14 09:51:32
Дархан хотод сагсан бөмбөгийн "U17” ангиллын улсын аваргын нээлт боллоо
2026-04-14 09:01:23
Нидерландын алтан зул цэцгийн баяр эхэллээ
2026-04-14 08:42:11
Монгол-Польшийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурлаа
2026-04-14 08:26:13
Дугуйчид Киргизстаны олон улсын тэмцээнд амжилттай уралдаж эхэллээ
2026-04-14 08:14:28
"БҮСГҮЙН ЗУРВАС"-ЫН ИТГЭЛ, "THE LOVER"-ЫН САРА, "ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР"-ЫН ТӨГСӨӨГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН Б.ЗОЛЗАЯА ОДОО ТАТЬЯНАД "ХУВИРНА"
2026-04-14 07:21:47
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-04-14 07:00:22
Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН
2026-04-14 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХГҮЙ БОЛЧИХОВ УУ ДАА
2026-04-14 07:00:00
ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС УДАА ДАРАА АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ДАРХАН ЭРХТЭЙГЭЭР ДАХИАД АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ
2026-04-14 07:00:00
Г.АНУДАРЬ: Дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан
2026-04-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |