Аав, ээжийнхээ томоогүй бяцхан хүүхдүүд Ази, Европыг донсолгож, эх орныхоо далбааг өндөрт мандуулж байна. Тэдний амжилтын буухиа жил, сараар бус өдөр хоногоор хэмжигдэх болжээ. Тухайлбал, жүдо, жюү жицү, даам, шатар гэх мэт хүч тэнхээ, оюун ухаан, авьяас чадварын их спортын медалийн давцанд Монгол хүүхдийн мөр тасраагүй гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч аав ээжийнхээ хараанаас холдоогүй бяцхан хүүхдүүд, дэлхийн хараанд хэдийнээ өртөж эхлээд байна. Монгол хүн бүр тэднээр бахархаж, медалийн давцан дээрх баяр хөөрийг нь хуваалцаж байгаа билээ. Амжилт бүр хялбар олдоогүй нь мэдээж. Гагцхүү гэр бүл, багш, дасгалжуулагчийн тордсон авьяас чадвар, хүсэл тэмүүллийн оч амжилт руу хөтөлсөн аж. Ингэж мянга, мянган хүүхдийн ирээдүйг буухиалан, шинэ мөрөөдөл, шинэ хүсэл, томоос том зорилгыг үлгэрлэн таниулж байгаа хүүхдүүд Монголын ирээдүйг гэрэлтүүлсээр байна.

Энэ онд манай Улсын өсвөрийн хүүхдүүд тив, дэлхийн давцанд нэр, алдараа өргөсөн баялаг түүхийг бүтээсэн юм. Үүний заримаас буюу дэлхийд аваргалсан шатарчин хүүхдүүдээс түүвэрлэн хүргэе.
Тэгвэл дэлхийд шатрын спортоор Монгол хүний оюун ухааныг гайхуулан таниулсан өсвөр үеийн төлөөлөл Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул IV ширээнд оноогоороо тэргүүлэн, алтан медалийн эзэн болсон билээ. Түүний энэ бахархам амжилт булган сүүлтэй байж олон тамирчдын амжилтын замыг түүчээлжээ. Өсвөрийн дэлхийн хошой аварга Д.Мөнхзул нь Румын Улсын Бухарсет хотод болсон шатрын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга болсон билээ. Үүнээс өмнө Д.Мөнхзул 2014 онд өсвөрийн дэлхийн аварга болж байсан бөгөөд эх орныхоо төрийн дууллыг хоёр дахь удаагаа эгшиглүүлж байгаа аж. Мөн тэрбээр Ази тивийн аварга бөгөөд 2017, 2018 онд сурагчдын дэлхийн аварга болж байсан бахархам амжилтын эзэн юм. Монголчууд хэзээнээс оюуны спортод дэлхийг байлдан дагуулсаар ирсэн түүхийн нэгэн гэрч бол Д.Мөнхзул. Мөн түүний амжилтыг буухиалж, түүчээлсэн тамирчид бол шатар сонирхогчдын дэлхийн аварга Э.Маргадгуа, Н.Содбилэг, С.Төгөлдөр нар юм. Оюуны спортод хөл тавьсан цагаасаа хойш тив, дэлхий дамнан эх орон, эцэг эхийнхээ алдарыг мөнхөлсөн тамирчин хүүхдүүд энэ онд гурвуул дэлхийн аварга хүртсэн билээ. Тухайлбал, Мальт Улсын Мелльеха хотноо 2022 оны аравдугаар сарын 20-30-ны өдрүүдэд болсон шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Н.Содбилэгт, Э.Маргадгуа, С.Төгөлдөр нар түрүүлж дэлхийн аварга болсон юм. Тэдний энэхүү амжилтаар Монголын ард түмэн төдийгүй тив, дэлхий бахархаж суусан билээ.

Даамын спортын түүхэнд Монголчуудын гаргасан амжилтыг дурдаад барахгүй. Түүнчлэн тив, дэлхийн тэмцээнд оролцож буй олон улсын тамирчдын хүчтэй өрсөлдөгч бол яах аргагүй Монгол Улсын тамирчид гэнэ. Тиймдээ ч дэлхийн аваргын тэмцээн бүрт аваргалсаар ирсэн Монголын үе, үеийн тамирчдын үргэлжлэл өсвөр үе, багачууд медалийн давцан дээрээс бууж байсан удаагүй. Үүний нэгэн төлөөлөл бол Архангай аймгийн нэгдүгээр сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Ирмүүнзаяа юм. Тэрбээр Турк Улсад зохион байгуулагдсан 100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хос алтан медаль хүртжээ. Мөн 100 буудалт даамын Ази тивийн хошой аварга, Дэлхийн аварга МУБИС-ын харьяа ерөнхий боловсролын их сургуулийн тавдугаар ангийн сурагч Ц.Мөнхмандах их амжилтын буухиаг үргэлжлүүлж байгаа аж. Тэрбээр Турк Улсад зохион байгуулагдсан 100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож алтан медаль хүртсэн байна. Энэ мэт дэлхий дахинд оюуны спортоор гайхагдсаар байгаа багачуудын итгэл найдвараа гээгээгүй харц үргэлж баяр хөөртэй байлаа. Тэдний амжилын буухиа, зорилгодоо тэмүүлж буй хичээл зүтгэлийг хэн ч зогсоох аргагүй.
Сүүлийн өдрүүдэд Монголчуудын анхаарлыг ихээр татаад буй жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аваргын медальтнууд үргэлжлэн төрсөөр байна. Гэвч энэхүү бахдам амжилтын эздийг дурдаад баршгүй. Оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргаж, медалийн өнгийг хоршуулж буй бяцхан тамирчид эх орондоо олз, омог дүүрэн ирээд удаагүй байгаа билээ. Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо “WORLD PRO JIUJITSU CHAMPIONSHIP” тэмцээн 14 дахь удаагаа зохион байгуулагдсан аж. Тус дэлхийн тэмцээний охидын баг насны ангилалд Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын самбо, жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Б. Мишээл түрүүлж жюү жицү бөхийн дэлхийн аварга болжээ. Мөн Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулж буй жюү жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн охидын шар бүсний 48 кг-ын жинд Отгонбаатарын Номин-Эрдэн алтан медаль хүртсэн юм. Мөн Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн -40 килограммын жинд "Ид шидийн орон- Magic13" клубын тамирчин Ч.Чинзориг үе тэнгийн 20 хүүхэдтэй өрсөлдөж, мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн билээ. Түүнчлэн манай Улсаас олон тамирчид энэхүү төрлөөр дэлхийд медаль хүртээд байна.

Монголын өсвөр үеийн хүүхдүүд спортоос гадна мисс, мистерийн дэлхийн тэмцээнүүдэд удаа дараа шагналт байр эзэлсээр байна. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо аравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан дэлхийн томоохон хэмжээний “Little Miss & Mister Universe - 2022” тэмцээнд Саранболдын Тэмүүлэн "ШИЛДЭГ МИСТЕР ХҮҮ" хэмээх шагналт шалгарчээ.
Эх орныхоо төрийн дууллыг дэлхийд эгшиглүүлж, гэгээн тунгалаг нүдэндээ баяр баясал тээсэн хүүхдүүд дэлхийд цуурайтсаар байх аж. Тэдний амжилт зөвхөн нэгээр дууссангүй үргэлжид дэлхийн хошой, хос медалийг хүртсээр байгаа билээ. Тиймдээ ч Монголын ирээдүй гэрэлтэй байгааг хамгийн тодоор өсвөр үеийнхэн болон багачууд маань харуулж байна.
| МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙНА |
|
Ирэх 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа
2025-11-12 18:09:38
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025-11-12 16:24:44
Ү.АМАРБАТ: Б.Энхбаяр сайд ярьж байгаа баримтаа өөрөө ойлгохгүй байна
2025-11-12 16:04:54
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2025-11-12 15:30:34
ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
2025-11-12 15:09:41
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
2025-11-12 14:58:30
"Оюутолгой" компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
2025-11-12 14:50:10
Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй
2025-11-12 14:46:45
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13628 болжээ
2025-11-12 14:21:59
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
2025-11-12 14:20:31
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
2025-11-12 14:19:25
ЦЕГ: Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үүднээс иргэн Э-г яллагдагчаар татан шалгаж байна
2025-11-12 14:17:20
Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
2025-11-12 13:27:40
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |