Жүдо бөхийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн холимог багийн тэмцээнээр үргэлжилж байна. Манай улсын баг хүрэл медалийн төлөө Тажикстаны багийг 4:2-оор яллаа. Монгол Улсын холимог баг “В” хэсэгт Казахстаны багтай таарч 4:0-ээр буулган авсан. Хагас шигшээ буюу дөрөвний нэгийн финалд Японы багтай барилдаж хожигдож, хүрэл медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулан Азийн аваргын холимог багийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж байна.
| Манай баг Тажикстаны багийг 4:2-оор ялж Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |