Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон олимпын наадамд монголчууд өмнө жилүүдээсээ илүү онцлогтой оролцож байна. Тухайлбал, анх удаа ширээний теннисний спортоор болон багийн спортын төрөлд өрсөлдөх эрх авсан явдал юм. Эргэлт.мн мэдээллийн сайт ширээний теннисний өсөх ирээдүйтэй залуу тамирчин Б.Болор-Эрдэнийг онцолж, түүний аав Ж.Батмөнхтэй ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
Түүнийг Батмөнхийн Болор-Эрдэнэ гэдэг. Энэ жил 18 настай тэрбээр олимпод оролцож буй Монголын шигшээ багийн хамгийн залуу тамирчин. Түүнийг анх аав нь хөтөлж, бөх болгохоор спортын дугуйланд очсон ч Б.Болор-Эрдэнэ ширээний теннисийг сонгожээ. Тэр цагаас хойш аав охин хоёр бэлтгэлээ хийсээр Монгол Улсаас ширээний теннисний төрлөөр олимпод оролцсон анхны эмэгтэй тамирчин боллоо.
Хэдийгээр энэ удаагийн олимпоо өндөрлүүлсэн ч түүнд олон удаа олимпод оролцох боломж бий.
Үүгээр зогсохгүй “Токио-2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын салхийг хагалж, анхны тоглолтдоо Тунисын тамирчинг 4:1-ээр буулгаж авсан билээ. Мөн түүний хоёр эмэгтэй дүү нь ширээний теннисээр хичээллэдэг бөгөөд эгч шигээ олимпод оролцох ирмүүн мөрөөдөлтэй гэнэ. Цэнхэр дэлгэцээр түүнийг үзсэн монголчууд өөрийн хүүхэд мэт өхөөрдөж байсан нь дамжиггүй юм. Хэдийгээр энэ удаагийн олимпоо өндөрлүүлсэн ч түүнд олон удаа олимпод оролцох боломж бий. Учир нь тэр нас залуу, цус шингэн байна.

Охин нь 18-хан насандаа цэнгэлийн манлай олимпод оролцсонд аав Ж.Батмөнхийн "хөл нь газар хүрэхгүй" баяртай байгаа гэнэ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Монголчуудын хүндлэлийг хүлээсэн охин тань олимпын наадамд оролцож буйд халуун баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Танай хамт олон болон элэг нэгт монголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе.
-Монгол Улс анх удаа олимпод ширээний теннисний төрлөөр оролцож, тэр дундаа таны охин анхны тамирчин болсон бахархал дүүрэн байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Миний хүсэл мөрөөдөл энэ л байсан. Өөрөөр хэлбэл, ширээний теннисний спортоор хичээллүүлж эхлэхдээ л хүүхдээ олимпод явуулах юм сан гэх бодолтой байсан. Энүүхэндээ гэж хэлэхэд ах нь охиноо дутуу үнэлж байсан юм билээ. “За Болороо маань ч арай л барахгүй байх. Болороогоо гүүр болгож хоёр дүүг нь олимпод өрсөлдөх тамирчин болгож хөгжүүлье” гэж боддог байсан. Гэтэл охин маань аавынхаа болон монголчуудын итгэлийг алдахгүй сайхан тоглолоо.
-Тэгэхээр та охидуудаа аль, алийг нь олимпод өрсөлдөх чансаатай тамирчин болно гэсэн бодолтой явдаг байх нь ээ?
-Болороо маань олимпод оролцож байгаа нь манай гэр бүлийн маш том бахархал, бас үлгэр дуурайл. Хичээж, хөдөлмөрлөж чадвал миний охидуудын хэн нь ч энэ амжилтад хүрч чадах юм байна гэсэн итгэл төрсөн. Эцэг, эх болсны жаргалыг мэдрүүлсэн охиндоо маш их баярлалаа.

-Катар Улсын Доха хотод болсон наадмаас таны охин олимпын эрх авсан. Тэр үед та хамт явсан уу?
-Хамт явж чадаагүй ээ. Бидэн шиг энгийн амьдралтай хүмүүст тэр хүртэл явж ирэх зардал мөнгө хаанаасаа олдох билээ. Охиныхоо тоглож байхыг дэргэдээс нь нэг ч удаа харж үзээгүй. Болдог бол очсон газарт нь гүйгээд ч хамаагүй хүрмээр санагддаг. Доха хот руу явахад нь охиноо тэмцээнд яваад олон орны тамирчидтай нөхөрлөж, чадвар чансаагаа нэмээд ирээсэй л гэж бодож байсан. Гэтэл явснаас нь хэд хоногийн дараа гэнэт утас дугарлаа. Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч Ц.Гантулга ярьж байгаа нь тэр. “Танай охин олимпод оролцох эрх авлаа” гэж хэлэхэд нь хөл газар хүрэхгүй баярласан даа. Эр хүний нулимс хол гэж бодож явтал шууд л асгараад ирдэг юм билээ. Үнэхээр их догдолсон.
-Монголын баг, тамирчдын салхийг хагалж, анхны тоглолтдоо хожил авахад нь түүнээс ч их баярласан байх даа?
-Зүрх тогтож өгөхгүй, асар их сэтгэлийн дарамтад байлаа. Дарамт гэхээр муухай сонсогдож магадгүй ч “Яах бол, охин минь зүгээр байгаа” гээд л маш их юм бодогддог юм байна лээ. Энэ олон хүний итгэлийг дааж явсан болохоор гайгүй сайн тоглочихоосой гэж ээж бид хоёр нь залбираад л байсан. Залбирахаас өөр юу ч хийж чадах вэ дээ (инээв). Охиноо үнэхээр сайн тоглосон гэж бодож байна
-Охиноо ширээний теннисээр хичээллүүлж эхэлсэн нь таны шийдвэр байжээ?
-Яг ч миний сонголт биш ээ. Ах нь угтаа бөхөөр хичээллүүлэхээр дугуйланд дагуулж очсон юм. Гэтэл Болороо шууд л теннисний дугуйланд орчихсон. Эхлээд “Тэмүүжин” спорт клубт хичээллэж байгаад удаагүй “Оч” клуб руу шилжсэн. Миний охин “Оч” клубийн дасгалжуулагч С.Галбадрах багшийн гарын шавь. Охин маань жаахан байсан болохоор ах нь хөтөлж очоод л хараад суучихна. Галаа багш хар багаас нь өнөөг хүртэл арга эвийг нь тааруулж, маш сайн дасгалжуулж байгаа даа.
-Б.Болор-Эрдэний хоёр дүү нь ширээний теннисээр хичээллэдэг гэж сонссон?
-Манай хоёр эгчийгээ харсаар байгаад сонирхолтой болсон байх. Сонирхол нь одоо тогтмол цаг гаргаж бэлтгэл хийдэг спорт нь болсон. Гэр бүлээрээ телевизийн өмнө сууж олимп үзлээ. Хоёр дүү нь өөрсдөө тоглож байгаа юм шиг хөөрч, дэвхцээд сүйд. Оноо авахад нь алга ташиж, алдахад нь толгой гудайлгасаар дууслаа.
-Олимпод оролцоно гэдэг хэн хүний хүсээд ч хүрдэггүй амжилт. Охины тань бэлтгэл сайтай байсан уу?
-Монголын ширээний теннисний холбоо олимпын бэлтгэлийг чанартай хийсэн. Солонгос Улсаас дасгалжуулагч урьж, 45 хоногийн бэлтгэлд гарсан. Холбооны зүгээс миний охиныг үнэхээр сайн дэмжсэн.
-Таны охины амжилтыг хамтдаа тосож, баяр баяслыг нь хуваалцсан монголчууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-"Маш их баярлалаа" гэдэг үгийг охиндоо дахин хэлье. Мөн охиныг маань өөрийн үр шигээ өхөөрдөж, дэмжиж байсан олон түмэндээ баярлалаа. Охиныг маань аль ч улс оронд тэмцээн, уралдаанд ороход хөрөнгө санхүүг нь шийдэж, бүх талын туслалцаа үзүүлдэг Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч Ц.Гантулгадаа талархаж явдгаа хэлье. Мөн охиныг минь өдий зэрэгтэй авч, яваа “Оч” клубийн дасгалжуулагч С.Галбадрах нартаа маш их баярлалаа. Сандарч байгаа учир зарим хүнийг хэлэлгүй орхисон бол уучлаарай. Монголын баг тамирчид олон медальтай ирэх болтугай.
| “Токио 2020” олимпын наадмын ОНЦЛОХ тамирчин: Б.Болор-Эрдэнэ |
|
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |