Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 1975 оны гуравдугаар сарын 8-наас хойш жил бүрийн уг өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбогдуулан удахгүй зохион байгуулагдах гэж буй урлагийн тоглолтуудын талаарх мэдээллийг хүргэж байна.
-
-Налайх дүүргийн соёлын ордонд гуравдугаар сарын 7-8-ны 19:00 цагт МУСТА А.Анхбаяр, Б.Чанцалдулам нарын “Мартын 8” тоглолт 15 мянган төгрөгийн үнэтэйгээр үзэгчдэд хүрнэ.
-
-Гуравдугаар сарын 7-нд Их наяд цогцолборт “Монголжингоо” тоглолтыг зохион байгуулна. Уг тоглолтын тасалбарын үнэ 200 мянган төгрөг.
-
-Шангри-Ла зочид буудалд гуравдугаар сарын 7-8-нд “UB Comedy” тусгай тоглолт 80000-1200000 төгрөгийн үнэтэйгээр үзэгчдэд хүрнэ
-
-Гуравдугаар сарын 6-ны 15:00, 19:00 цагуудад МҮЭСТО-д тавигдах “Бүсгүй чамдаа” тоглолт 25 мянган төгрөгийн үнэтэй.
-
-“Жаргаж дуул, жаргаж инээ” тоглолт гуравдугаар сарын 7-8-ны 15:00, 19:00 цагуудад бөхийн өргөөнд болно. Тасалбарын үнэ 25 мянган төгрөг.
-
-“Миний ээж хөөрхөн” тоглолт Улаанбаатар паласын концертын их танхимд гуравдугаар сарын 8-9-ний 19:00 цагт 25 мянган төгрөгийн тасалбартайгаар үзэгчдэд хүрнэ.
-
-Гуравдугаар сарын 6-ны 19:00 цагаас “ДДЭШ” телевизийн 900 дугаар суваг дээр “Нэрийн хуудас” тоглолтыг 6000 төгрөгөөр түрээслэж үзэх боломжтой.
-
-“Хайртай шүү ээжээ” тоглолт Улаанбаатар паласын концертын их танхимд гуравдугаар сарын 6-7-ны 15:00, 19:00 цагуудад гарна. Тасалбарын үнэ 30 мянган төгрөг байна.
-
- МҮЭСТО-нд “Хүүхэн хүний хүслэн” тоглолтыг гуравдугаар сарын 7-8-ны 15:00, 19:00 цагуудад 20 мянган төгрөгийн тасалбарыг худалдан авч, үзэх боломжтой.
-
-Гуравдугаар сарын 7-8-ны 15:00, 18:00 цагуудад Соёлын төв өргөөнд тавигдах “Уянгалаг” тоглолтын тасалбарын үнэ 30000-40000 төгрөг.
-
-УДЭТ-т гуравдугаар сарын 4-14-ний 12:00, 13:00, 17:00, 18:00 цагуудад тавигдах “Анна Каренина” сонгодог жүжгийн тасалбарын үнэ 25000-40000 төгрөг.
-
-“Пауст” постдрамын жүжиг The Corporate Hotel болон Convention Centre-т гуравдугаар сарын 5-8-ны хооронд 19:30 цагт тоглогдоно. Тасалбарын үнэ 50 мянган төгрөг байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тоглолтуудын танилцуулга |
|