“Гэнэхэн насныхаа өдлөөгүй ухаанд
Уртхан юм шиг санагдаж байсан
Гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг
Энэхэн насандаа та бид мартахгүй ээ
Эрдмийг сураад буцлаа гэхээс
Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
Эргээд ангидаа суухгүй гэхээс
Алаг нүдэндээ сувдан нулимстай” хэмээх “Уяхан цэнхэр хавар” дууг төрсөн цагаас өнөөг хүртэл үе үеийн төгсөгчид даган дуулж, сонсож, уярсаар байна. Бид энэ удаагийн “Дуу төрсөн түүх” буландаа жил бүрийн хавар эгшиглэдэг тус дуу хэрхэн бүтсэн болохыг онцолж байна. “Уяхан цэнхэр хавар” дууны үгийг СГЗ, дууны шүлгийн мастер, нэрт зохиолч Загдын Түмэнжаргал бичсэн бол аяыг нь УГЗ, хөгжмийн зохиолч Д.Бэхбат бичсэн байдаг. Харин тус дууг олны хүртээл болгосон анхны дуучин бол Л.Оюун-Эрдэнэ билээ. Уяхан цэнхэр хавар дууны аяыг хөгжмийн зохиолч Д.Бэхбат 1985 онд бичжээ. Тэрбээр “Миний хань хөгжим ойлгодог болохоор намайг дагуулж дүүгийндээ очоод “Чи сайхан гитар тогло” гэхээр нь “Нарлаг хорвоо”-г дуулсан юм. Гэтэл “Уяхан цэнхэр хавар” дууны дахилтын аялгуу төрсөн юм. Тэр үед эхнэр минь “Наадах чинь ямар сайхан аялгуу вэ. Хурдан тэмдэглээд аваач” гэж байсан ч би тэр үед тэмдэглэж аваагүй юм. Гэртээ ирээд тэр аялгууг төгөлдөр хуур дээр тоглосон ч хэвээрээ байсан. Тэгээд цаасан дээр бичиж авсан. Тэгээд удаагүй байхдаа яруу найрагч З.Түмэнжаргалтай таарсан юм. Гэтэл тэрээр миний аялгууг сонсчихаад ямар сайхан ая вэ. Наадах аянд чинь тохирох шүлэг байгаа гэсэн нь “Уяхан цэнхэр хавар” байсан. Яруу найрагч З.Түмэнжаргал тэрхүү шүлгээ 1970-аад онд бичсэн байсан. Анхнаасаа тэр шүлэгт зориулж ая хийсэн юм шиг миний тэмдэглэж авсан аялгуу тэр шүлэгт яв цав тохирсон. Бүх хэмнэл нь тохирч байсан. Тэгээд уран бүтээлээсээ урам зориг авч дуугаа дуулах дуучин бодож байгаад Л.Оюун-Эрдэнээр дуулуулсан юм. Түүнтэй холбоо барихын тулд МУГЖ Д.Хоролсүрэн гуайтай холбогдож, Уяхан цэнхэр хавар дууг дуулах санал тавьж байсан” хэмээн дурссан байдаг. Тухайн үед яруу найрагч З.Түмэнжаргал “Уяхан цэнхэр хавар” шүлэгтээ ая хийлгэхээр олон хөгжмийн зохиолчид хандсан байдаг. Харин хөгжмийн зохиолч Д.Бэхбаттай уулзаж, уран бүтээлийн талаар ярилцаж байхдаа дээрх шүлэгт тохирох аялгууг олж, тус дууг бүтээсэн байдаг. Үе үеийн сонсогчдийн сонсох дуртай шилдэг дуунуудын аяыг УГЗ, хөгжмийн зохиолч Д.Бэхбат бичсэн байдаг. Түүний сод бүтээлүүдийн нэг бол “Уяхан цэнхэр хавар” дуу билээ. Түүнээс гадна тэрбээр “Эх үрсийн элбэрэл”, “Монгол наадам”, “Ингэн тэмээний дуу”, “Ижий минь ирж явна уу даа” зэрэг түүний бүтээлүүдийг ард түмэн сайн мэдэх билээ.
Уяхан цэнхэр хавар
Гэнэхэн насныхаа өдлөөгүй ухаанд
Уртхан юм шиг санагдаж байсан
Гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг
Энэхэн насандаа та бид мартахгүй ээ
Эрдмийг сураад буцлаа гэхээс
Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
Эргээд ангидаа суухгүй гэхээс
Алаг нүдэндээ сувдан нулимстай
Сараар холдвол үгүйлэн үгүйлж
Санаж зүүдлээд ирдэг байсан
Онгон зүрхнийхээ тольтоо нээсэн
Оюутан ахуйн нөхдөө мартахгүй ээ
Эрдмийг сураад буцлаа гэхээс
Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
Эргээд ангидаа суухгүй гэхээс
Алаг нүдэндээ сувдан нулимстай
Төрсөн гэр шигээ дасал болсон
Эрдмийн саруул ордноо мартахгүй ээ
Төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг
Уяхан цэнхэр хавраа мартахгүй ээ
Эрдмийг сураад буцлаа гэхээс
Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
Эргээд ангидаа суухгүй гэхээс
Алаг нүдэндээ сувдан нулимстай
Эрдмийг сураад буцлаа гэхээс
Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
Эргээд ангидаа суухгүй гэхээс
Алаг нүдэндээ сувдан нулимстай
| “УЯХАН ЦЭНХЭР ХАВАР” ДУУ ТӨРСӨН ТҮҮХ |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |