Одоогоос арван жилийн өмнө мөнгөн хонхны жингэнэх дуунаар сургуулиа төгсөж байсан минь яг ийм нэг цэнхэр хавраар сэтгэлийн дотор хаврын хөх яргуй мэт ургадаг сан. Сургуулиа төгссөнөөс хойш арван хавар зүрх сэтгэлийн минь энгэр бэлд ургаж буй энэ л дурсамж, дурдатгал цаашид ч хэчнээн он жил урган дэлбээлэхийг мэдэхгүй. Ямартай ч хавар ирэх бүрд санагдана гэдгийг л сайн мэдэж байна. Дууны шүлгийн нэрт мастер З.Түмэндэмбэрэл гуай ийм нэг гэгэлзсэн гэрэлт өдрүүдийг “Уяхан цэнхэр хавар” гэж мөн гоё нэрлэсэн сэн. Үнэхээр төгсөх нэгний сэтгэлийн дуулал шиг уяхан цэнхэр хавар шүү дээ. Уярахгүй, уясахгүй, үймрэхгүй, догдлохгүй байхын аргагүй эгшиглэнт өдрүүд. Одоо гадаа яг тийм өдрүүд хөвөрч байна.
Аль нэг сургуулийн хажуугаар өнгөрөхөд “Удахгүй сургуулиа төгсөнө” гэсэн сурагчид шалгалтандаа санаа зовнихын сацуу “Хонхны баяр ч боллоо шүү” гэж баярлан алхах нь яг л хэдэн жилийн өмнөх өөрийгөө харж буй мэт.
Арван жилээ төгсөх жил элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдээд өдөр, шөнөгүй суудаг байлаа. МУИС-ийн сэтгүүлчийн ангид орох гээд нийгмийн хичээлийнхээ шалгалтад голлон бэлдэж байв. Нийгмийн номууд, дэвтэр, тест, хажуугаар нь монгол хэлний хэд гурван зохиол гээд цөөн боловч хэдхэн “нөхөдтэй” өнгөрүүлсэн хавар байв. Тэгж суухад нэг л зүйл тэр бүхнийг ер бусын болгож, хичээл, шалгалтаас өөр юм бодохгүй байгаа намайг мартагдашгүйгээр догдлуулсан нь хаврын анхны бороо. Нэг орой сургуулиасаа гараад иртэл шаагин орж байсан тэр бороог би одоо ч мартдаггүй. Гэр ойрхон болохоор бороон дундуур би хамаг эрчээрээ гүйчихсэн. Хэдий шалба норсон ч хэчнээн сайхан мэдрэмж төрүүлсэн гээч. Хашаа руугаа гүйж ороод би хэсэгтээ удаан зогссон сон. Сургуулиа төгсөх гэж байгааг ч хэлэх үү, цаанаа нэг бүхнийг ариусгаж байгаа юм шиг бүр нэг сайхан санагдаж билээ. Тэр шөнө би шалгалтаа өгөөд, сургуульдаа орчихсон хүн шиг л сэтгэл амар бөх гэгч тавтай унтсан байв. Өглөө сэрэхэд чийг үнэртсэн, тунгалаг өглөө тосож, шувууд жиргээд мөн ч таатай байсан сан. Түүнээс хойш олон хавар өнгөрч, олон ч бороо орсон. Бороо шаагисан үдэш, болор тунгалаг өглөө ч түмэнтэй өнгөрсөн. Гэвч аль ч нь тэр үеийнх шиг мэдрэмж төрүүлээгүй. Одоо эргээд төгсөх гэж буй тэр хавар, их сургуульд элсэх гэж буй мөчөө бодохоор эрхгүй тийм нэг бороо сэтгэлийн дотор шаагиж, нарлаг өглөө шувууд жиргэж байдаг юм. Мэдрэмж давтагдашгүй гэдгийг тэр дурсамжаасаа би мэдэрдэг. Нэг л мэдэрсэн мөчийг дахин хэзээ ч бүтээж чаддаггүй гэдгийг ч ойлгосон. Хавар надад амьдралын минь хамгийн гэгээн үеийн сайхан дурсамжуудыг минь бодолд нэг нэгээр зөөхөд бага залуу насны минь цангинасан инээд чихэнд сонсогдож, найзуудтайгаа хөөрөн гүйж, хөтлөлцөн алхсан дэврүүн мөчүүд тодроод ирдэг сэн.
Ойрдоо ялангуяа бүр ч их санаа сэтгэл ээрээд, хотын гудамжаар явах бүрдээ зөрөн өнгөрөх сурагчид, оюутнуудыг хараад сэтгэл улам сэргэж, өөрийн эрхгүй дурсамжаараа аялж, “Би ч бас ийм байсан даа” гэж бодоход санаа алдмаар болж байна.
Хавар ийм л уяхан, цэнхэрхэн улирал сан. Хүний сэтгэлийг дэнсэлж, тэртээ рүү хүргэн аваачиж чаддаг уран чадвартай он цаг сан. Байгаль дэлхий сэргэж, өнгөө засах тусам хүн ч бас сэтгэлээ засаж, урьдын олон дурсамжиндаа зочилж, яг л усны мандалд хөвөх шувуудтай адил амьдралын мандалд хөвж явдаг сан. Сэтгэл зөөлөн хүнийг уяхан гэдэг дээ. Яг түүнтэй адил хаврын улирал, тавдугаар сарын тунгалаг өдрүүд яг л сэтгэл зөөлөнтэй хүн мэт орчлонгийн сайхан бүхэнд нулимс унагах нэгэн шиг уяруу байна. Энэ хавар ч ялгаагүй сурагч нэгний эрдэм сурсны, эрдмийн саруул өргөөгөө орхин жигүүрээ дэвэн нисэх, оюутны ширээнээс ажлын талбарт гарах гэж тэмүүлэх цэнхэр өдрүүд өнгөрч байна.
Хамгийн гол нь уясуу, уяруу ийм л өдрүүдээ ханатал мэдэрч, ангийнхантайгаа ханатал дуулалдаж, уйлалдаж, тэврэлдэж, сэтгэлийн сайхан үгсээ хэлэлцэж, зүрхнийхээ “дэвтэрт” олон сайхан дурсамж бичээрэй л гэж захимаар байна. Тэгэх юм бол үүнээс хойших олон хавар энэ хавар цуглуулсан олон сайхан дурсамжаараа тэтгэгдэж, цэнэглэгдэж, гэгэлзэн алхана гэдэгт итгэл дүүрэн байна.
| УЯХАН ЦЭНХЭР ХАВАР |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |