Тэнгэрийн хаяа хүйтэн өнгөөр хучуулчихсан мэт уулс манандаж цэнхэртээд л алсад дүнсийнэ. Тэртээ хол ниссэн аяны шувуудын араас санаашрах шиг харагдана. Өмнийг зорих шувуудын дуу тасрахтай зэрэгцэн саяхан бужигнаж байсан хүүхдүүд албандаа мордоно. Тэдний цувааг дагаад явчихмаар сэтгэл гэгэлзэн үймэрнэ. Нарны илч холдон алсраад нэг л жиндүүхэн. Хотын их хөдөлгөөн дунд сандал дээр амсхийн суух зуураа модноосоо салан одох навчисыг харах төдийд л тэдний эрх чөлөөнд атаархах шиг. Салхи жаахан сэвэлзэхийн төдийд л мөчрөөсөө сүүлийн тэнхээгээрээ зүүгдэж тэмцэж байсан навч хуйлран унаж, зарим нь өвөр дээр минь унан тусна. Тэднээс нэгийг нь авч ишийг нь хоёр хуруугаараа чимхэж бариад илүү ойроос харахад тэр навч яг л хүн шиг санагдана. Цаг нь болоод модноосоо шарлан унасан навч амьдралын эрхээр хорвоогоос халин одох хүмүүний амьдралын тойрог дугтраа шиг харууслын үгээ тээгээд хийсэн унах шиг. Хэрэв энэ навч азтай байвал хэн нэгэн хүүхдийн хатаамал болж дэвтрийн хуудсанд заларна. Харин азгүй байлаа гэхэд энэ чигээрээ газарт хаягдаж хүний хөлөөр гишгэгдэн хэзээ ч байгаагүй юм шиг хумхын тоос болон замхарна. Болдогсон бол бүх зүйлийг мартаад яг энэ навчис шиг үгүй болох сон. Сандалнаасаа босон цааш алхахад газраар нэг хөглөрсөн навчис хөл дор шархийхэд, ямар нэгэн үлгэр эсвэл өчигдөрхөн байсан зуны тухай хууч хөөрч байгаа юм шиг дуулдана.
Бяцхан охиныхоо гараас чанга атган аз жаргалтайгаар инээд цацруулан алхах энэ залуу хос намрын навчисыг ямар уйтай гунигтай болохыг үл анзаарна. Замын эсрэг талд ногоон гэрэл хүлээн гарцан дээр яаран зогсох хүмүүс навчны үхлийг бодох байтугай өөрсдийгөө ч үл анзааран амьдрал руу яарах мэт ногоон гэрэл асав уу үгүй юу нэгнээ түлхэж унагаах шахам зөрөлдөнө. Шавраар дэвхийлэн барьсан очиход жиндүү хүйтэн хүлээх гэр лүү нь хүргэж өгөх түмний унаагаа автобусны буудал дээр хүлээн суух эмээ л энэ навчисын төрөхөөс үхэх хүртэл гунигтай түүхийг ганцаар мэдэн түүнд харуусан зогсох мэт дааж ядсан зовхио өргөн цоо ширтэн, бодолдоо дарагдана. Автобусанд арайхийн чихэлдэн багтаад цонхоор харахад өнөөх навчис сүүлийн үгээ салхиар дайгаад, энэ хорвоогоос хийх ёстойгоо бүгдийг нь хийчихээд явж буй мэт бахархам бас харууслын аязыг өөртөө зориулан тоглуулж байгаа юм шиг зөөлөн сэвэлзэх салхинд хийсэн одно. Амьдрал мэдэрч чаддаг хүнд хэтэрхий гунигтай болохоор навчисын үхлийг сэтгэлдээ чимээгүйхэн оршуулмаар. Хэн нэгний амьдралд хэсэгхэн зуурын аз жаргалыг бэлэглэж, хөнгөн гунигт автуулж, нулимсаараа хорвоог угаан дараа хавар ургах шинэ навчистай хамт сэтгэл минь эргээд л цэцэглэх байх даа. Нас нэмэн одох шаргал өдрүүд түмэн зураглалтай. Энэхүү зураглал дундаас хамгийн уйтай, хамгийн сэтгэлд хөндүүр байдаг нь “навчны үхэл” гэлтэй.
Б.Сэржмядаг
| НАМРЫН ЗУРАГЛАЛ |
|
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |