Урьд би танхимд суугаад жүжиг, кино үзэхдээ ямар нэгэн намын төлөөх жагсаалд нэгдэж, түүний удирдагчийг мандан бадрахын төлөөх урианд хүч өргөн оролцож байсангүй. Харин энэ удаад тийм байхаас аргагүй мэт мэдрэмж эхнээсээ л төрж байлаа. Яагаад ч юм гараа өргөөд, шуудхан босоод тэдэнтэй нэгдэхгүй бол хаа нэгтэйгээс тэр “Том ах” гэгч нь үзэгч биднийг ч бас харж байгаа мэт санагдаад нэг л тавгүй байлаа. Бүр шуудхан гараад гүйчихмээр санагдаж байсан ч намайг өнөө сэтгэхүйн цагдаа гэгч нь давхар бодол тээлээ гэж бариад, 101 тоот өрөө рүү аваад явах мэт санагдаад тэвдүүхэн ч тэсэж суулаа. Энэ бол 1984 жүжиг.

Өө, би чинь нэг мэдэх нь ээ, “1984” зохиолын тухай бичих тийшээ хандаад явчихлаа шүү. М.Батболд найруулагчийн ээлжит найруулга “1984” жүжгийг үзэн суугаагаа мартах дөхлөө. Гэтэл хаа нэгтэйгээс хачин муухай захирангүй дуутай хянагч “Чи муу давхар бодолтон. Наад тэмдэглэлээ бичихдээ “Том ахад хайртай, Ангсоц нам мандтугай гэж бич. Смит, Жулия, өөр хэн байдаг юм намын эсрэг үзэл баримтлалтай хэн бүхнийг гутаан доромжилж, эрүүдэн шүүж, тарчлан зовоож, эцэст нь оюун санааг нь үгүй хийж, шаардлагатайг нь ууршуулж, зөвхөн Том ахын төлөө хүчин зүтгэж байгаагаар бич” гэж тушаах шиг санагдана. Тушаал. Би ямар ч тушаалд дургүй. Ер нь хэн ч энэ тушаал гэгч оюун санаа, эрх чөлөөг эзлэн түрэмгийлсэн, дотор минь байгаа бүхэн рүү бүдүүлгээр халдан довтлогчид дургүй байх. Гэхдээ дургүй мөртлөө дагахаас өөр аргагүй, хүлээн зөвшөөрч биелүүлэхээс өөр сонголтгүй нийгэм, дарангуйлал гэж бий. Эвлэрэх ёстой, тотилатир нийгмийн дарангуйллын тухай л үзэж суугаа шүү дээ. Өөртэйгээ ийн зөрчилдөн, давхар ийм олон бодолтойгоор цааш жүжгээ үзлээ. Смит үг дуугүй мэдээллийг устгаж, засаж, шинэчилж, өнөө үзэн ядах жагсаал, цуглаан, хэн нэгнийг эрүүдэн шүүснээр нь ууршуулж байгааг харсан хэр нь хүлцэн тэвчиж, өөрийнхөө бодлыг хэн нэгэнд мэдэгдэхгүйн төлөө л хичээж, өдөр хоногуудыг тийм нэг давчуу, баригдмал, цухуйх ч ирээдүйгүй мэт байдлаар өнгөрүүлсээр байлаа.

Үзэгчийн хувьд ч даган бачимдаж, “Ёстой новш юм даа, муу, сайн оюун санаа, үзэл бодол, сэтгэл зүрх сөнөөгч муу, сайн яргачингууд” гээд бачимдах мэдрэмж ч төрлөө. Бараг Смитийн дүрийг тайзнаа тэмтчин, тэвчин, тэрслэн, мөнхүү зөөлөрч, басхүү баярлаж, догдлон, итгэл алдарч, бас эргүүлэн олж авч бүтээсэн МУГЖ С.Болд-Эрдэнэ жүжигчнийг дүрээсээ гарч дуусахаас нь өмнө “Одоо болиоч” гээд чанга орилоод, цаашлаад М.Батболд найруулагч та ч бас боль. “Бид эрх чөлөө ямар үнэтэйг, тэр ус, агаар мэт чухал зүйлээ хэзээ ч боолгож, хавчуулж, хэн нэгнээр нугачин даруулахгүй. Тэр тухай бодмоор ч үгүй байна. Энэ нэг жүжгээ одоо зогс оо” гээд хашгирмаар байсан ч Смит ийм тэвчээртэй, тэмцэгч байхад зүгээр нэг үзэгчдийн суудалд суугаад үзээд гаргачихаж чадахгүй ядмагхан үзэгч байгаад яана гэж өөртөө мөн хэлээд дахиад тайвширлаа.

Харин Смитэд Жулия “Би чамд хайртай” гэсэн жижиг цаас өгөхөд нь өмнөх бүх бодол минь арилж, “Тийм байлгүй дээ.Хайр дурлал бол хамгийн харгис нийгэмд ч бий. Бүхнээс илүү гэрэл гэгээ асаагч, амар амгалан, мөнхүү эрх чөлөө бэлэглэгч нь тэр шүү дээ” гээд баярлан үзэж суулаа. Тэд ой модон дунд уулзлаа. Дараа нь орон хотынхоо эрх чөлөө олгогч нүх сүв бүрд л уулзана. Тэр жижиг, давчуу, буйдхан, бүр өнөө харх гүйлддэг өрөө байсан ч хамаагүй хамгийн жаргалтай, эрх чөлөөтэй, гэрэл гэгээтэй харш ордон, ертөнц мэт болон хувирна.
Мэдээж үүнийг түрхэн зуур үргэлжлэх баяр жаргал, бяцхан чөлөө гэдгийг мэдэрч суусан ч тийм аймшигтай төгсгөл байна гэж даанч санаагүй. Зохиол мэдээж тийн төгсдөг ч жүжгээ тийм уналтаар, бууж өгөлтөөр, эвлэрлээр төгсөх хэрэггүй байсан юм. Үзэгчийн хувьд унах дөхөөд л гарч ирсэн. Бодож байгаагаа бодоход, өнөө хачин муухай, үзэн ядам Том ах гэгч нь бидний оюун санааг Смитийнх шиг сөнөөчихөөгүй л юм байна. Бодож байгаадаа бүр сэтгэлээр унасан. “Тэгвэл чаддаг юм бол энд ирсэн үзэгчдийн ч гэсэн оюун санааг мөхөөгөөд, тэр нэг хачин эзэрхүү нам, Том ахдаа үнэнч, бүр чин үнэнч зүтгэгч нь болгоод гарга л даа” гээд тэсэрмээр байсан. Гэхдээ энэ бол жүжиг. Бид үзэгч. Магадгүй би шөнө зүүдэлж, дахиад л зүүдэндээ уур хүрч, хашгирч, бүр халуурч, хэсэгтээ өвдөж явах нь.
-ЭРХ ЧӨЛӨӨ ГЭХ ЗУЗААН ХУВЦАС ӨМССӨН ХЭР НЬ ДААРААД БАЙНА-
Мэдээж дээрх гарчгаас урьд...
Улаанбаатар зочид буудлын танхимаас гарч ирэхэд өнөөх л ХХI зууны Улаанбаатар минь угтана. Английн социализмын нийгмээс бид гарч ирсэн. Тэнд бодох, сэтгэх, өөрийнхөөрөө хайрлан дурлах, хүсэж мөрөөдөх бүхнийг устгасан. Бүр нүдэнд дээр Смит, Жулия, ноён Парсонс, хатагтай Парсонс бүгдийн оюун санааг устгаж харуулсан. Сандал дээр суугаад, “Хэчнээн эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа юм бэ, бид”. Ингэж бодуулах гэж, үүнийг л хэлж өгөх гэж Жорж Оруэлл энэ зохиолыг бичсэн байх нь. Түүнийг нь утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиол болгон, сэтгэл зүрх, ухаан бодлын тухай хамгийн зоригтойгоор өгүүлдэг М.Батболд найруулагч тайзнаа тавьжээ. Английн дарангуйллын нийгэм рүү өөрийн орны дэндүү эрх чөлөөтэй, зоргоор, дураар байгаагаа ч мэддэггүй харалган, хайхрамжгүй, өөрсдөдөө байгаа үнэ цэнээ мэддэггүй “харанхуй” хүмүүсээ тасалбараараа тийз олгон, хүргэж, давхар бодол тээж болохгүй мэт мөртлөө хамгийн ихээр тээлгэх цагаан сандалдаа суулгаад бодуулж байна.

Тэгэхдээ МУГЖ С.Болд-Эрдэнийн ур чадвар, авьяас билиг, хүч тамирыг гурван цаг гаруйн хугацаанд Смитийн дүрд “тамгалж”, МУГЖ Д.Ганцэцэг жүжигчнийг театрын урлагт хэрхэн боловсорч гүйцэж байгааг Жулиягийн дүрээр бат нот харуулж, МУГЖ Ц.Төмөрхуяг жүжигчнийг харин итгэл үнэмшил төрүүлж байгаад намынхаа төлөө зүтгэгч болгох мэхэндээ оруулагч О'Брайены дүрд гарцаагүй оноож, Ардын жүжигчин Г.Равдан гуайг ноён Чаррингтоны дүрд тайзнаа “авчирч”, хамгийн ойрын хүн болох уран бүтээлч нууц ноёнтон М.Мөнхбат гэх шинэ дүрийг Саймаар гаргаж, нийгмээ дагахаас өөр сонголтгүй болсон ноён Парсонс, түүний эхнэр хатагтай Парсонс нарын дүрд жүжигчин Б.Оюунбаатар, П.Оюунчимэг нарыг мөн л “илрүүлэн” бүтээж, олны хэсэгт жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө дурлан яваа оюутнуудыг тоглуулсан нь тэдний эмоци, илэрхийлэмж, идэвх, хариуцлагаас илтэд харагдсан. Ингэж зохиолч, найруулагч, дүрүүд гээд цөм хамтдаа ЭРХ ЧӨЛӨӨНИЙ тухай бодол руу хөтлөн дагуулж, сануулан сэхээрүүлж чадлаа.

-Тайзны тухайд зурвасхан...
Тайзны шийдлийн тухайд угаас Орфей театрын жүжгийн тайз хөнгөн, авсаархан, тун төвөггүй шийдэлтэй байдаг. Үүгээрээ бүр онцлог болоод тогтсон. Энгийн нэг жишээ гэхэд хоёр ширээ байхыг тэд ямар нэгэн байдлаар нэг болгон хумиж чаддагаараа гаргууд. Зураач, тайз засалч, жүжигт оролцсон бүх хүн ерөөс тун нарийн бодож, төлөвлөж, Английн дарангуйллын нийгмийг зуны шөнийн тайзнаа “амилуулж” чаджээ, баяр хүргэе. Итгэл төрсөн, үнэмшсэн, үнэхээр очоод ирсэн мэт гүн сэтгэгдэл үлдсэн.
Төгсгөл буюу гэхдээ...
Тийм ээ, эрх чөлөөтэй. Гудамжинд яваа хэнээс ч асуусан ”Энэ бол эрх чөлөөт нийгэм” л гэнэ. Гэхдээ жинхэнэ эрх чөлөө гэж юу юм бэ гээд нарийн бодвол чөлөөтэй бодож, сэтгэх, хүсэн мөрөөдөх, хайрлан дурлах, хамгийн гол нь өөрийнхөөрөө амьдрах. Гэвч бид чаддаг бил үү.
...Үргэлж хэн нэгэн зөвлөгчтэй байдаг. Тэр хэн нэгэн нь хэдийгээр муухай харцтай, хүйтэн хөндий хахир дуутай хэн нэгэн биш ч инээж, аргадаж, хайрлаж, бүр “Чиний л төлөө” гэж байгаад зөвлөдөг, тушаадаг, өөрийнхөөрөө байх бүх нөхцлийг үгүй хийдэг. Би ч мөн тийм хүн байхыг үгүйсгэхгүй. Миний эргэн тойронд тийм хүн хэд билээ...ерөөсөө л энэ. Өөрөө шийддэг, шийдвэрлэдэг, бүхнээс хараат ангид өөрийгөө бий болгож хэн чадаж байна вэ, энэ нийгэмд. Хэн ч үнэндээ чадахгүй л байгаа. Тэгэхээр бидний энэ эрх чөлөө ууршиж байгаа юм байна. Үнэндээ эрх чөлөө гэх зузаан хувцас “өмссөн” хэрнээ даарч байна...
| ЭРХ ЧӨЛӨӨ ГЭХ ЗУЗААН ХУВЦАС "ӨМССӨН" ХЭРНЭЭ ДААРЧ БАЙНА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |