Улсын драмын эрдмийн театраар овоглож, тайзан дээрээс Монголын болон дэлхийн сонгодог жүжгийн гол болон туслах дүрд тоглож, мөнхүү дэлгэцэд ч адтай, сэргэлэн, авхаалжтай дүрүүдийг “өрсөн” Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэгийг энэ удаагийн бичвэртээ онцолж байна. Галзуу мөртлөө хөгжилтэй, эрхэмсэг, ихэмсэг, хээнцэр, ганган, чамин дүр түүнийх. Унаган театрынхаа тайзан дээр 13 жил үнэнчээр гарсан тэрбээр өдгөө харин кино уран бүтээлд илүүтэй жин дарж, чамбай мөртлөө чадварлаг дүрийг гаргасаар яваа.

Тэрбээр Монгол Улсын Гавьяат Жүжигчин У.Осорын ач охин. Б.Одончимэг арван жилд байхдаа урлагийн хүн болох бодолгүй байсан ч аман хуур, морин хуур тоглодог аав нь түүнийг хөглөжээ. Тэр “Аав минь тоглодоггүй хөгжим гэж байхгүй ардын авьяастай хүн байсан. Есөн цагаан тугийг залдаг есөн цагаан морьны тоноглолыг хийсэн хүн” гэж ярьдаг. Ааваас нь гадна түүнд нөлөөлсөн хүн бол өвөө нь. Багаасаа л “Тунгалаг тамир”, “Ичээнд нь”, “Моторын дуу”, “Ардын элч”, “Сэрэлт”, “Хүргэн хүү”, “Талын цуурай” зэрэг киноноос өвөөгөө үзэж өссөн тэр урлагийн хүн дотроо жүжигчин мэргэжлийг сонгосон нь ч өвөөтэй нь холбоотой. Ингэж л түүнийг аав, өвөө хоёр нь хөглөсний дээр арван жилд ангиар нь кино зураг авалтын хэсэгт оруулж байсан нь сэтгэлд нь шингэн үлдсэнээр эргэлт, буцалтгүй жүжигчин мэргэжлийг сонгож, өдгөө ард түмний хайртай уран бүтээлч болжээ.
-ТЕАТРТ ОРСОН БУЮУ “АРДЫН ЭЛЧ” КИНОНЫ АРИУНААТАЙ АДИЛХАН ГЭГДСЭН НЬ-
Соёл Урлагийн Их Сургуульд 2003 онд ороод, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн С.Сугар багшийн удирдлага дор 2008 онд төгсжээ. Оюутан байх хугацаандаа театрын олны хэсэгт орж, театрын оюутн наадамд оролцож байсан тэр театрын жүжигчин болохын хүсэлд автаж, сургуулиа төгсөөд л театрт шалгалт өгөх мөрөөдөлтэй байж.
Энэ тухай Б.Одончимэг “Оюутан байхдаа “Гэгээн муза” наадамд оролцох жүжгийн нэг хэсэгт ороод, гарахдаа хүн хараагүй байхад тайзнаас нь хурдхан шиг адис аваад, “Намайг ивээж, эргэн энэ тайзан дээр гарахад туслаарай” гэж хэлээд бууж байсан. Мөн театрын “3.27” уралдаанд ороод “Тавтай нойрсоорой, ээж ээ” жүжгээр Х-ТҮЦ продакшны нэрэмжит шагнал хүртсэн минь намайг театрын жүжигчин болох хүслийг минь улам их оргилуулж өгсөн” гэсэн. Ийм л галтай, цогтой, хүсэл тэмүүлэлтэй оюутан байж, ёстой ч өнөө галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй зүтгэж, театрын урлагт үнэнч дурласан үе нь энэ. Ингээд сургуулиа театрт шалгалт өгөөд гарч явжээ. Б.Баатар найруулагч асан түүнийг “Хөөе, “Ардын элч” киноны Ариунаа “ дуудаад, “Чамайг хүмүүс тэгж хэлж байгаагүй юу. Би чамайг харна аа, хэдийн тоо болохыг чинь” гэж хэлээд явж. Ингэж л өндөр босготой театрын халуун ам бүлд багтаж, зүрх сэтгэлийг нь соронз мэт татдаг театрынхаа тайзнаа тууштайгаар ара гаруй жил гарч, тайзнаа гарах бүрдээ л талархан мэхийдэг уран бүтээлч тэр. Тайзнаа гарсан хамгийн анхны дүр нь “Алтантүлхүүр” жүжгийн Брутино. Анх удаа эрэгтэй хүүхдийн дүрд ажилласнаараа тэр ихэд олзуурхаж өдгөө хүртэл анх бүтээсэн энэ л дүртэй хайртай байдгаа онцолж байсан юм. Мэдээж арав гаруй жилийн хугацаанд театрт тоглогдож байсан бүхий л жүжигт гол болон туслах дүрд ажилласан. Тэдгээрээс онцолж дурдвал, зохиолч Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгийн эсрэг гол дүр болох Сэрчмаа. Эл дүр Одноогоос уран бүтээлчийнх нь хувьд илүү ур чадвар шаардсан гэдэг. Ингэж тэр тайзнаа үзэгчдэд сайшаагдаж, муулуулж, тэдэнтэй хамт жаргаж, уйлж, инээж ажилласныхаа үр шимийг хүртэж, 2014 онд “Наташагийн мөрөөдөл” жүжгийн дүрээрээ шилдэг залуу уран бүтээлч муза шагналйн эзэн болж байсан чадварлаг уран бүтээлч юм.

-ЦОНХООР ХАРСАН ХҮН-
Нэгэнт тайзны бүтээлийнх нь тухай өгүүлснийх түүний нэг хүний моно жүжгийн тухай ярихгүй өнгөрч болохгүй. Анх түүнд Б.Баатар найруулагч яруу найрагч Д.Урианхайн “Цонхоор харсан хүн” гэх моно жүжгийн дүрд тоглох санал тавьж байжээ. Эл жүжгээрээ тэр олон улсын фестиваль амжилттай оролцсныг уншигчид андахгүй мэднэ байх. Түүгээрээ олон улсын нэг хүний жүжгийн нэрэмжит шагнал хүртсэн. Мөн Энэтхэгийн Колкота хотод зохион байгуулагдсан JOURNEY театрын "International Theatre-2019" олон улсын наадмын ганц хүний жүжгийн төрөлд оролцож тэргүүн байр эзэлсэн. Ингэж тэр моно жүжгээр чамгүй хол давхиж, өөрийнхөө барьж авсан бүтээлийг үнэ цэнд хүргэж чадсан авхаалжтай нэгэн. Тэгэхээр түүнийг эл жүжгээс салгах аргагүй бөгөөд тэр өөрөө урлаг хэмээх байшингийн дотор амьдрагч нэгэн. Тэндээс ертөнцийн цонхоор харж байгаа уран бүтээлч мөн юм.

-“ФАНТАСТИК”-ИЙН ОДНОО-
Одоогоос хоёр жилийн өмнө тэрбээр театраасаа гарч байгаагаа албан ёсоор зарлаж, дэлгэцийн уран бүтээлд нэг мөр ханцуй шамлан орсон. Урьд ч театрынхаа хажуугаар дэлгэцнээ хэдэн сайхан дүрд тоглосныг үзэгчид андахгүй. Тэр дундаа Фантастик продакшны бүтээл “Аз жаргалын шок” киноны нөхрийнхөө биед ордог багш эмэгтэйн дүр нь үзэгчдэд их ойр. Фантастик бол түүний уран бүтээлийн замд ганзага дөрөө нийлдэг хамт олон. Найруулагч Б.Тамиртай нэг үеийн уран бүтээлчид бөгөөд үеэлүүд. Энэ ч утгаар ойлголцож ажиллахад илүү амар байдгийг тэр онцолсон. Тэрбээр тус продакшны “Том толгойтын романс”, “37-о точка” гээд олон бүтээлд гар нийлсэн. Цөм Одноог илэрхийлсэн оновчтой дүрүүд. Үзэгчийн хувьд түүний дүр нэг тийм эршүүд мөртлөө эрхэмсэг, цаанаа нэг хээнцэр дүрд тохирдог гэмээр. Үүнийг Б.Тамир найруулагч ч онож буулгадаг гэмээр. Тэгэхээр Одноог Фантастик продакшнаас салж ойлгох аргагүй юм.

-“СОЛОНГО ҮҮЛ” БА АНХ УДАА ПРОДЮСЕРЭЭР АЖИЛЛАСАН НЬ-
Уншигч та анзаарч байгаа бол тэр нэг тийм юм юм руу хөрвөх адтай уран бүтээлч байгаа биз. Тайз, дэлгэц, нэг хүний жүжиг гээд л өөрт нь ямар л нөөц бололцоо байна бүгдийг гаргаж, сорьж, туршиж байдаг. Үүний нэг нь найруулагч Р.Эрхэмбүрэнгийн бүтээл “Солонго Үүл” кино. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө уран бүтээлээрээ дуугарч энэ бүтээлийг хийх санааг гаргаж, OI энтертайнмэнтийн залуустай хамтран өөрийн Дона энтертайнмэнтийг байгуулан хийсэн анхны бүтээл нь. Өөрөө ч киноны продюсерээр анх удаа ажиллаж, хамаг бүхнийг нь амжуулсан уран бүтээл нь үзэгчдэд ихэд хүрсэн. Үүгээрээ тэр уран бүтээлч хүнийхээ хувьд дотроо бодож явдаг нэгэн мөрөөдлөө биелүүлж, жүжигчин гэхээр найруулагчийн өгсөн дүрд тоглоод л байхаас илүү өөрөө санаачлан, өөрийн дуу хоолойгоо хүргэх бүтээл хийж чадсан. Тэгэхээр Одноог театрын тайзнаас, эсвэл аль нэг киноноос харж байсан үзэгчид арай өөрөөр эл уран бүтээлээс харсан болов уу. За үүнээс хойш тэр харин OI энтертайнмэнтийн залуустай мөн гар нийлэх болсон. Хамгийн сүүлд гэхэд тус хамт олны бүтээл “No Riles-2” кинонд зэвүүн эсрэг дүрд тоглосон. Бүхнийг өөрийн хүслээр хийдэг хотын даргын охин, айлын амьдралыг үймүүлдэг шийдсэн эмэгтэйн дүрд ажилласан нь үзэгчдэд мөн өөр Одноог харуулсан. Ингэж “Гэрлэн дохио” олон ангит киноны ааштай ч ажил хэрэгч эхнэрийн дүр, “Насан туршдаа” киноны дурлалт эмэгтэй зэрэг дүрээс гадна Одноогийнх гэж тамгалж үлдээсэн хэдэн бүтээлд ажилласан нь дээр дурдсан бүтээлүүд юм.
Ийм л нэгэн сэргэлэн цовоо, урлагийн төлөө үнэнч сэтгэлтэй залуу уран бүтээлч Монголын урлагт өөрийнхөөрөө хийж, бүтээж, хичээж, үзэгчдэдээ хайрлагдсаар байна.

| ЭРХЭМСЭГ ОДНОО |
|
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |