Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулж, барилгыг нурааж эхэлсэн. Тодруулбал, ажил гүйцэтгэгчээр “Азийн идэр цамхаг” ХХК шалгарч, дахин төлөвлөлтийн ажлыг өнгөрсөн есдүгээр сараас эхлүүлсэн. Тэгвэл 26 дугаар байрыг өнгөрсөн амралтын өдрүүдэд бүрэн нурааж, тохиролцоонд хүрч, гэрээ байгуулаагүй нэг айлыг үлдээжээ. Бид тухайн байрны эзэмшигч Г.Хүрэлсүхтэй ярилцаж, дараах мэдээллийг бэлтгэлээ.
-Танайх 26 дугаар байрны хоёрдугаар давхартаа амьдарч байгаа юу. Ямар учрас орон сууцаа чөлөөлөхгүй байгаа вэ?
-Аравдугаар сарын 1-нд цахилгаан, дулаан салгасан учир ар гэрийнхэн маань нүүсэн. Олон хүүхэдтэй учраас даарч, зутрах асуудал үүссэн. Эхнэр, хүүхдээ түрээсийн байранд оруулж, би өөрөө арванхоёрдугаар сар хүртэл 26 дугаар байрандаа амьдарсан. Гэрийнхээ эд хогшил, хувийн өмчөө хамгаалах шаардлагатай шүү дээ. Ингээд арванхоёрдугаар сард амьдрах аргагүй болоод, өвлийн хэдэн хувцас, бичиг баримт, хөргөгч, хоолны ширээгээ аваад нүүлээ. Тэгээд өчигдөр өглөө босоод ирэхэд гэрийн маань эргэн тойрныг нураасан байсныг мэдлээ. Хувь хүний өмч, хүний эрхийг хамгаалах хууль үйлчлэхгүй байна. Би уг нь ямар ч газартай гэрээ байгуулаагүй, эд хөрөнгөө хүнд шилжүүлээгүй. Энэ талаараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандчихаад хүлээж байлаа. Шүүхийн захирамж ч хүлээлгүй, ийм зүйл болчихлоо.
-Танайх 26 дугаар байранд хэдэн жил амьдарч байгаа вэ?
-Манайх энэ байрыг 2016 онд худалдаж авсан. Амьдраад арван жил болж байна шүү дээ. Гурван өрөө байр байгаа юм. Одоо ч гэрээ нүүлгээгүй, хамаг эд хогшлоо үлдээсэн.
-Оршин суугчид зөвшөөрөөд нүүсэн юм билээ. Танайх ганцаараа гэрээ байгуулаагүй юм уу?
-Өнгөрсөн наймдугаар сараас оршин суугчид нүүж эхэлсэн. Гэхдээ гэрээ байгуулаагүй, тохиролцоогүй байхад иргэдийн байрыг нурааж, аж ахуйн нэгжүүдийг эрсдэлд оруулж, хашаалсан. Ингээд шахалтад орсон иргэд арга буюу нүүж, гурван айлын асуудал үлдсэн. Гурван талт гэрээ байгуулж, тохиролцоонд хүрэх ёстой. Манай байрны гурван айл гэрээгээ гүйцэт байгуулаагүй, дутуу байгаа. Ийм байхад хүртэл бүгдийг нь нураачихлаа. Манайх огт гэрээ байгуулаагүй, хэн нэгэнтэй тохиролцоогүй. Зөвхөн хууль ёсны дагуу ажиллагаа явуулж, санхүүгийн чадамжтай компаниар дахин төлөвлөлтийг хийлгэх хүсэлтэй байгаа. “Азийн идэр цамхаг” ХХК-ндаа ч биш, би зөвхөн хууль ёсны зүйл хүсэж байна.
-Олон оршин суугчийн эрх ашгийг зөрчиж, их хэмжээний мөнгө нэхсэн гэдэг мэдээлэл яваад байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай байранд 53 өрх оршин суудаг байсан. Намайг энэ хүмүүсийн эрх ашгийг зөрчиж, их мөнгө нэхсэн гэдэг худал мэдээлэл тарааж байна. Би хэнээс ч, хаанаас ч мөнгө нэхээгүй. Зөвхөн хууль ёсны л ажил шаардсан. Харин ч энэ ажлыг хариуцаж хийж байгаа хүмүүс надад энд, тэнд байр амлаж, “Одоо эвлэрээд, өөр гэрээ хийе” гэх зэргээр амлалт өгч байна. Би бусад хүмүүсээс өөр гэрээ хийж болохгүй. Харин ч энэ нь эрх ашгийн зөрчил болно. Энэ хүртэл явж, элдэвээрээ хэлүүлсэн юм чинь эцсийг нь үзэх болно.
-Хууль зөрчиж байгаа учраас байраа суллахгүй байгаа гэлээ. Ямар хууль зөрчөөд байгаа юм бэ?
-Би болон манай гэр бүлийнхэн дахин төлөвлөлтийг эсэргүүцээгүй. Харин дахин төлөвлөлтийг хуулийн дагуу хийхийг л шаардаж байгаа. Олон захирамж, тогтоолыг зөрчиж, 16 давхар барилга барих гээд байна шүү дээ. Дахин төлөвлөлтийнхөө хуулийг зөрчиж, гурвалсан гэрээ нь хүртэл хийгдэх боломжгүй. НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр “Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай” 25/110 дугаар тогтоолыг баталж, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт багтах 243.3 га талбайг хотын түүхэн хэсэгт хамааруулан хамгаалах шийдвэр гаргасан. Уг тогтоолд Бага тойрууд шинээр баригдах барилгын өндрийг долоо хүртэл давхар байхаар тогтоож, түүхэн орчныг хадгалан, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотыг “20 минутын хот” болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Бага тойрууд цаашид долоон давхраас өндөр барилга баригдахгүй гэсэн үг. Гэтэл уг компанийхан “Цаашид долоон давхраас дээш барилга баригдах боломжгүй болно. Ийм учраас яаралтай байраа чөлөөлж, орон сууцтай болох хэрэгтэй” гэж суртал ухуулга хийсэн. Энэ бол хууль бус зүйл.
Хоёрдугаарт, дахин төлөвлөлтийн сонгон шалгаруултын хуулиа зөрчсөн. Санхүүгийн чадамжгүй компанийг сонгон шалгаруулж, тендерийг будилуулсан. Дөрвөн байршилд тендерийн сонгон шалгаруулалтыг 2025 оны долдугаар сарын 3-нд зарлаад, өрсөлдөөнгүйгээр өдөрт нь шалгаруулсан. Ийм учраас хуулийн байгууллагад хандаад байгаа. Хууль бус гэрээг хийхгүй.
-Та “Азийн идэр цамхаг” ХХК-ийн удирдлагатай уулзсан уу?
-Хэд хэдэн удаа уулзсан. Уулзах болгонд “Манайх баталгаатай компани учраас ажлаа эхлүүлмээр байна” гэдэг. Хэрэв баталгаатай юм бол санхүүгийн чадамжаа харуулчих гэхээр чаддаггүй. Хэн нэгэн хурган даргын хамаарал бүхий санхүүгийн чадамжгүй компаниар энэ том төслийг хийлгүүлмээргүй байна.
-Танд ямар нэгэн дарамт, шахалт ирж байгаа юу. Одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Дарамт, шахалт үзүүлж, гэмт хэргийн шинж чанартай хэд хэдэн үйлдэл үзүүлсэн учраас хууль бус юм байна гэж эргэлзээд байгаа. Нэгдүгээрт, есдүгээр сард манай орцыг нэг этгээд эвдэж ороод, гэрийн маань хаалгыг эвдэх гэж оролдсон. Тэгээд гэрийн үүд рүү зан үйлийн шинж чанартай будаа, өргөл өргөсөн. Мөн улаан хадаг уяж, орц бохирдуулсан. Энэ үйлдлийг нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл өргөсөн ч сураггүй болсон. Дараа нь, манай орцныхон нүүгээд, манайх ганцаараа үлдчихээд байхад орцны гадаа хутгатай, согтуу этгээд орц руу орох гэж дайрсан. Хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гарахад ийм үйлдэл хийж байгаа юм. Хаашаа орох гэж байгаа юм бэ, энэ орцонд айл байхгүй гэхэд “Танайх руу орно” гэж байгаа юм. Үүнийг нь мөн л цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт өгч, хяналтын камерын бичлэгийг өгсөн.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
| 26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |