Би нэг найзындаа очих их дуртай. Гэрийнх үүдэнд очоод хонхыг нь дарж амжаагүй байхад л ногоон, цэнхэр өнгөтэй хоёр тоть нь “жингэнэж” гарна. Гаднаас хүн орж ирэх болгонд “шулганалддаг” юмуу, эсвэл анхаарал татах гэж тэгдэгсэн үү, намайг зочилох бүрт л “элдвийг шулганан, ярилцацгаана”. Энэ удаад би тэднийд “чалчаа хоёрыг судлахаар” очлоо. Үүдэнд очоод хонх даралгүй хэсэг зогслоо. “Үүдэнд хүн ирлээ, хаалгаа онгойлгоорой” гэх шиг жиргэж эхэллээ. Үүдээр ороод харвал “торон дотор нь хөндөлсүүлж тавьсан нарийхан төмөр гишгүүр дээрээ тогтож ядан “Энэ хэн юм бол, яах гэж байгаа юм бол” гэх аятай тонголзоцгоох аж.
Урагшаа, хойшоо чиглэсэн дөрвөн сарвуугаараа гишгүүр төмрөө баттай базсан харагдах бөгөөд эвэр хошуугаа байсхийгээд л нийлүүлнэ. Хүнээр бол үнсэлцэж байгаа бөгөөд амьтныхаар бол бие биенээ халамжилж, хайрлаж байгаагийн илрэл аж. Амьдарч буй хугацааныхаа гуравны хоёрыг шахуу торонд өнгөрүүлж буй тэдний хувьд хэн нэгэн үүрнийх нь жижигхэн хаалгыг онгойлгох мөч юу юунаас эрхэм бололтой. Тэдэнд дөхөж очсон хэнийг ч “Үүдийг минь нээж, намайг нисэхийг хараач” гэх шиг шулганаж, цээжилсэн “он-гойл-го” гэх үгээ давтаж гарах аж. Хүслийг нь биелүүллээ. Биеэр арай жижиг, бас илүүтэй шулганан жиргэгч цэнхэр тоть хаалга руу нөгөөхөө түрүүлэн зүтгэж, эрх чөлөөтэй болуутаа цонхны зүг нисэв. Тавцан дээр буусангүй, цонхоор юуг ч юм харах аятай хэсэг дэвж, эвэр хошуугаараа тонших, мөргөхийн аль нэг нь боллоо. Хэсэг амарсанаа ахиад л дэвэн цонхны цаадах хязгааргүйд дүүлэх аятай аяглав. Харин нөгөөх нь үүрнээсээ гарсан хэр нь ер “догдлохгүй” байгаа бололтой. Ширээн дээрх эмх замбараагүй цаас, ном зэргийн хажуугаар ихэмсэг гэгч “сажилан” бувтнах нь эрийн буурь зааж байгаа юм гэсэн.

Шүүдрийн дусал мэт тунгалаг нүд нь нэг зүйлийг тогтож харна гэж үгүй юм. Эр, эмийн аль нь ч тэр. Торон үүрнээсээ гарахын тулд байдаг арга, авьяасаа үзүүлсэн болоод ч тэр үү тэд өөр өөрийн дуртай газраа удтал байх аж. Хэн нэгэн ойртож очсон ч үүрэндээ байдаг шигээ сэргэлэн цовоо болж, шулганан жиргэхгүй. Сэтгэл нь ханасан байдалтай, үүрд цонхны давцан дээр, номын ширээн дээр байх юм шиг л тайвширчээ.
Шувуудыг үүрэндээ орохыг сануулах тусгай аргатай. Шар будаа шиг жижигхэн ч гадуураа хүрэн хальстай буурцаг гэмээр тэжээлийг хоолных нь саванд асгаж, шувуудыг дууддаг “Жүс жүс” гэх авиагаа эзэн нь хэд дахин давтахад хамгийн түрүүнд их зантай эрэгчин нь үүрнийхээ зүг нисэв. Харин Цэнхэрхэн анзаараагүй мэт “царайлан” цонхоор ширтэж зогссоноо дуртай дургүй дэвэн хаалгаар орлоо. Будаагаа ганц нэгээр тонших нь нэг л урам муутай харагдах.
Цэнхэрхэн онгорхой хаалгаар сүүлээ гаргах дуртай гэнэ. Учир нь хаалгыг түгжүүлэхгүй “саатуулж” байгаад цонх руу буцах сонирхолтойг эзэн нь анзаарсан аж. Гэхдээ тэр үүрэндээ орох бүртээ сүүлээ хаалганы гадна “үлдээдэг” гэсэн шүү. Тэдний гол тэжээл, хоол нь шар будаа шиг хэрнээ гадуураа хальстай тусгай будаа. Мөн ус, шингэн байхуу цай, маш нарийн зорж бэлтгэсэн лууван, байцаа, алим, амттан, за тэгээд өөрсдөө л идэж чадаж байвал бага зэргийн хоол, чихэр өгдөг гэх. Хооллож дуусаад Ногоолин Цэнхэрхэнийг бараадан, эвэр хошуугаа цорвойлгох аятай “царайчлана”. Цэнхэрхэн хэсэгтээ түүнд нүүр өгөхгүй гүрийх нь эрх чөлөөтэй байлгаагүйтэй холбоотой гэдгийг Б.Гэрэл тайлбарлаж байв.

Дэлхийд 86 төрлийн 372 зүйлийн тоть байдаг аж. Түүнийг жинхэнэ тоть, австрали тоть, шинэ зеландын тоть гэсэн гурван овогт хуваадаг байна. Харин Б.Гэрэлийн тэжээж буй тоть нь Австрали тотьны овогт багтддаг Фишер гэх зүйлийнх. Энэ зүйлийн тотьнууд хосоороо л амьдрах чадвартай бөгөөд нэг нь үхвэл нөгөөр нь удалгүй нөгчдөг аж. Үүнийг нь Б.Гэрэл хун шувууны хайрын дуультай холбон тайлбарлаж байсан юм. Учир нь бусад төрлийн тотьноос илүү бие биедээ халамжтай, сэргэлэн цовоо шувуу аж. Б.Гэрэл 1995 оноос хойш амьтан тэжээж байгаа бөгөөд энэ хоёр тотьтойгоо гурав дахь жилдээ амьдарч байгаа юм.
Тэр гурав хийлч Дээгий, Н.Жанцанноров, Ричард Клайдерман нарын аязыг сонсох дуртай. Б.Гэрэл “Би сүүлийн үед өөртөө бус тэдэнд зориулж аяз тавьдаг, дуу дуулдаг болсон. Учир нь тэд дуу сонсохоороо бие биенээ түшээд яг л залуухан хосууд шиг уянгалаг болоод суучихдаг юм. Харин ая дуусахаар сандраад л, ямар нэг юм шулганаж гарна даа. Би яст мэлхий, загас, нохой бас тэднийг тэжээдэг. Гэхдээ тэдэнд илүү анхаарал тавьдаг юм. Учир нь тэд яг л хүн шиг гомдомтгой, бас амархан баярламтгай. Гаднаас орж ирчихээд тэднийг тоохгүй өнгөрвөл гомдчих шиг болдог. Цовоо гэгч нь жиргэж байснаа гэнэт больчихдог юм” гэлээ.

Мөн тэд хамгийн ухаантай амьтдын тоонд зүй ёсоор багтдаг гэнэ. Учир нь тэд хүний заасан үг, яриа, ая, дуу, үйлдлийг маш чадамгай сурдгаас гадна эзнийгээ гунигтай байх үед нь гунигаас нь хуваалцах аятай толгойгоо гудайлган чимээгүйхэн суудаг гэнэ. Гэхдээ эр нь эмэгчнээ хайрлаж, халамжилахаа огтхон ч мартдаггүй бөгөөд ихэвчлэн аясыг нь дагаж амьдардаг аж. Тоть хамгийн уртдаа 110 жил амьдардаг бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал бусад зүйлээс шалтгаалан хамгийн ихдээ 80 гаруй насалж байгаа аж.
Эрх чөлөөг нь хассанд гомдоллоод уцаарлангуй байсан Цэнхэрхэн нөгөөхийнхөө халамжинд аль хэдийнэ уярчээ. Жижигхэн ч гэсэн тохилог үүрэндээ хөөцөлдөн тоглож, хошуугаа байсхийгээд л нийлүүлэн жиргэх тотьнуудын намуухан аяз сонсож “дурсамжаа сэргээдэг” цаг эхлэв. Тэдний энэ сайхан цагаас хумслахыг хүссэнгүй. Чимээгүйхэн гарч, хаалгыг зөөлөн хаалаа. Тэдний жиргээ сонсогдсонгүй. Чшшш.
| Тэр хоёр |
|
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
2026-04-06 17:00:00
Казахстан Улсын ҮОХ-ны төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочлов
2026-04-06 15:15:50
Х.Билгүүнсайхан дэлхийн аварга М.Сабырханыг яллаа
2026-04-06 14:42:46
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
2026-04-06 14:00:00
С.Жамбалжамц Европ тивд Монголынхоо нэрийг дуурсгаж явна
2026-04-06 12:45:03
“Амьдралд хайртай” уран сайхны кино энэ сарын 10-нд нээнэ
2026-04-06 11:19:12
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
2026-04-06 10:05:46
2026-04-06 08:58:55
2026-04-06 08:52:14
Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-04-06 08:36:49
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
2026-04-06 07:54:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛСЭН Ч ХЭРЭГ НЬ ЗАМХАРЧИХЛАА
2026-04-06 07:03:12
ТУУЛ ГОЛД ҮХСЭН БУГЫГ ХОРДООГҮЙ ГЭДГИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖ, ХАМРААРАА МОД ХАТГАСНЫ УЛМААС ЭРСЭДСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-04-06 07:00:44
ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД
2026-04-06 07:00:00
“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
2026-04-06 07:00:00
Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА
2026-04-06 07:00:00
МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ
2026-04-06 07:00:00
Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй
2026-04-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |