Гэр бүлийн гурван хүн угаартаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 13-14 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .. хорооны дугаар тоотод хүн угаартсан байна гэх дуудлага Яаралтай түргэн тусламжийн төвд иржээ. Дуудлагын дагуу очиход 40 настай эрэгтэй амьсгал хурааж, 41 настай эмэгтэй, 13 настай охины биеийн байдал хүнд байсан байна. Ээж, охин хоёрыг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас баржээ. Талийгаач нар хэрэг гардаг өдөр бороо орсон учир өрхөө бүтээж хоносон гэнэ.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Талийгаач нар Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас Улаанбаатар хотод нүүж ирээд байсан. Талийгаач Т.О, С.О нар нь 13 настай охинтойгоо цуг бурхан болчихлоо. Хүмүүсийг очиход гэртээ угаартчихсан байсан гэсэн” гэв.
Талийгаачдын төрөл төрөгсөд гүн эмгэнэл илэрхийлье.
| Гэр бүлийн гурван хүн угаартаж, нас баржээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |