Монголчуудыг 15 жил хүнцлээр хордуулж, химийн хорт бодис удаа дараа алдаж, гол мөрөн бохирдуулж, аюулын харанга дэгдээсэн хятадын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК дархан эрхтэйгээр дахиад ажиллаад эхэлжээ.
БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-ийн ашиглаж байсан химийн хорт бодис онц их хэмжээгээр алдагдаж, нутгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд аюулд орсон. Бүр газрын хөрсөнд нэвчиж, химийн бодистой холилдсон саарал ус гол болон урссан. Үүнийг нь Монголын хууль, хяналтынхан тогтоож, “Шинь Шинь” ХХК-ийн үйл ажиллагааг гурван жилийн өмнө зогсоосон байдаг. Тодруулбал, холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны есүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд хохирол учруулсан “Шинь Шинь” ХХК-ийг гэм буруутайд тооцож, 150 сая төгрөгөөр торгож, хоёр жилээр уурхайг хаах шийдвэр гаргасан юм.
Тэгвэл тус компани хоёр жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн байна. Энэ талаар Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга н.Батзоригоос тодруулахад “Шинь Шинь” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Бид хэдхэн хоногийн өмнө гурвалсан гэрээгээ хийсэн. Мөн өмнө нь сэтэрсэн гэх далангийн ажилтай танилцсан. Ил харагдах зүйлгүй байна лээ. Би ажлаа аваад удаагүй байна. 2023 онд үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн ч эргээд сэргэсэн. Энэ компани 2005 оноос үйл ажиллагаа явуулж байгаа” гэв.
Эх орны минь зүүн хязгаарт эзэн сууж, хүн, мал, хөрс, усанд санаатайгаар аюул учруулж, Дорнод аймгийн хойд талын таван сумын иргэдийг үхлийн ангал руу түлхэж байгаа хятадын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийг дахин танилцуулах нь зүйтэй болов уу. Тус компани нь 2005 оны арваннэгдүгээр сарын 7-нд Гадаад худалдаа, зураг төсөл, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 2830213 регистрийн дугаараар Дорнод, Хэрлэн, долдугаар баг, 29 дүгээр байрны “Шинь Шинь” төлөөлөгчийн газар хаяг дээр анх бүртгэгджээ. Одоогийн байдлаар Gong Mingshan гэх хүн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Одоогоор ашиглалтын тусгай зургаан зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.
(33)(2).jpg)
Угтаа тус компани үйл ажиллагаагаа хаалгахдаа гурван тусгай зөвшөөрөлтэй байсан ч дөрөв болж үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Тодруулбал, Зангиат толгой MV-010989, Мухар MV-010089, Үрлийн овоо MV-006620, Улаан MV-000247 гэх дөрвөн газарт ашиглалтын лицензтэй олборлолт хийж байна. Тус компанийнхан 2010 оноос баяжуулах үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн байдаг. Монголын газрын баялгийг ор мөргүй авахын тулд хятадууд 20 гаруй жил зүтгэж, зүүн хойд хязгаарыг хүйс тэмтэрсээр байна. Тус компани байгуулагдсанаасаа хойш өнгөтэй, өөдтэй юм дуулгаагүй гэхэд хилсдэхгүй болов уу. Байсхийгээд л уурхайд осол болж, Монгол хүн нас бардаг, иргэд хүнд металлд хордож, эрүүл мэндээрээ хохирдог, малын бэлчээр хомстож, согогтой мал төллөлдөг, хөрс, агаар, ус бохирдож, Монголын зүүн хязгаар химийн хорт бодисын хөндий болгосон 20 гаруй жилийн бараан түүх тэднийг илчилнэ. Хууль хяналтын байгууллага үйл ажиллагааг нь зогсоож, 150 сая төгрөгөөр торгосон ч үл дийлнэ.
(1).jpg)
Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Дашбалбар сум, “Шинь шинь” ХХК-ийн ойролцоох гуу жалга, гол, горхи хөлдөөгүй гэдэг. Идэр есийн хүйтэнд гол ус зайрмагтах ч үгүй, уур манан савсаж, урссаар л байсан талаар нутгийн иргэд ам уралдан ярцгааж байлаа. Өөрөөр хэлбэл, химийн хорт бодис гол болон их хэмжээгээр урсаж, усаар дамжин хүн, малыг хордуулж байж болзошгүй нөхцөл байдал илэрч, шинжээчийн баг газар дээр нь ажилласан байдаг. Өмнө нь ажилласан шинжээчийн баг хуурамч дүгнэлт гаргаж, тус компанийнхантай үгсэн тохиролцсон байсан нь шалгалтын явцад тогтоогдсон.
Дашбалбар сумын нутагт орших “Улааны холимог металлын орд газрыг хамарсан талбайд микро-элементийн тархалт болон хаягдал усны далангийн шүүрлийн талбай”-д байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох ажлын хээрийн судалгаа, хэмжилт, дээжлэлтийг газар дээр нь хийсэн. Тус ажиллагаанд орон нутгийн захиргаа болон иргэд, хөндлөнгийн гэрчийг байлцуулан олон нийтийн оролцоог хангаж, ажилласа. Талбайгаас авсан уч, хөрсний шинжилгээг бүх төлөөллийг байлцуулан битүүмжилж, камераар баримтжуулж, Улаанбаатар хот руу лаборатори шинжилгээнд хамруулсан.
Тодорхой, ойлгомжтой байдлаар хэлбэл, “Шинь Шинь” ХХК 2010 оноос ашиглалтын лицензээ авч, үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Ингэхдээ олборлосон улааны холимог металлаа угааж, бохирдол хадгалах маш том хэмжээтэй шороон далан үүсгэсэн байгаа юм. Хаягдлын далан дотор химийн хортой бодистой усаа хадгалж байсан. Гэтэл химийн хортой бодистой бохир ус хадгалж байсан далан нь шүүрч, их хэмжээний хортой ус газрын гүн рүү алдсан. Ингээд химийн хорт бодистой ус хөрсөнд шингэж, гол, горхи шиг гуу жалгаар урсаж байсан гэсэн үг. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд санаатайгаар заналхийлсэн, байгаль орчны эсрэг гэмт хэрэг гэдгийг Монголын хууль хяналтын байгууллагынхан тогтоосон ч тусыг эс олжээ.
.jpg)
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Батсайханы 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 15 тоот “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоол гаргажээ. Өмнө нь “Шинь Шинь”-ийн уурхайн талбайд ажиллахаар томилогдсон шинжээчдийн баг хээрийн талбайд, уурхайн бүсэд очилгүйгээр Улаанбаатарын хаа нэгтээ, албан өрөөндөө сууж байгаад “Далангаас химийн хортой бодис шүүрээгүй. “Шинь Шинь” ХХК-ийнхан байгаль орчинд хохирол учруулаагүй” гэх дүгнэлт хуурамчаар үйлдсэн байдаг. Тодруулбал, 2014 онд “Шинь Шинь” уурхайн хаягдал усны далан цоорч, их хэмжээний хортой химийн бодис бүхий шингэн газрын хөрсөнд шингэж, байгаль орчинд санаатайгаар их хэмжээний хохирол учруулсан нь батлагдаж байсан. Тухайн үед байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нийт 4.507.341.117 төгрөг ногдуулсан байдаг. “Шинь Шинь” ХХК дээрх торгуулиас ердөө 534.488.547 төгрөгийг нь төлж, үлдэгдэл 3.972.852.570 төгрөгийг төлөөгүй. Байгаль орчныг онц их хэмжээгээр бохирдуулж, хохирол учруулсан уг хэрэгт шинжилгээ хийлгэхээр Байгаль орчны төв лабораторийн Чанарын менежер Б.Алтантуяа, МУИС-ын Газарзүйн тэнхимийн багш, доктор С.Мөнхнаран, Экологийн тэнхимийн багш, доктор Ц.Соёл-Эрдэнэ, ШУТИС-ийн Уурхайн сургуулийн багш, доктор Ш.Халтар, Хөрс судлаач, доктор Ж.Мандах, Байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий “Нуман Алтай” ХХК-ийн захирал докторант А.Цэнд-Аюуш нарыг томилж байжээ. Харамсалтай нь, дээрх нэр дурдагдсан хүмүүс “Шинь Шинь” ХХК-ийн уурхайн бүсэд, газар дээр нь очиж шинжилгээ, судалгааг хийлгүйгээр дүгнэлт гаргаж байсан түүхтэй.
| ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС УДАА ДАРАА АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ДАРХАН ЭРХТЭЙГЭЭР ДАХИАД АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |