“Шивээ-Овоо” ТӨХК-д Увсынхан “эзэн” суужээ, Ерөнхий сайд аа. Тендер болгоныг нь монопольдож, цагаан түүхтэй компаниудаараа толгой дараалан авч байгаа баримт байна. Тэгвэл Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын “тавиул”-ууд “Шивээ-Овоо” ТӨХК-д хэрхэн эзэн суусан талаарх мэдээллийг хүргэж байна.

Тайлбар: Увс аймгийн МАН-ын дарга, ИТХ-ын төлөөлөгч Б.Одгэрэл, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар нар, 2016 он
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “Шивээ-Овоо” ТӨХК-ийн дизель түлшний тендерт “Өү Жи Энержи ойл” ХХК шалгарчээ. Уг компанийг судалж үзвэл, Увс аймгийн МАН-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Буянжаргалын Одгэрэлийн нэр дээр бүртгэлтэй. Б.Одгэрэл 2021 онд “Өү Жи Энержи ойл” ХХК-аа үүсгэн байгуулж, Баатархүүгийн Бат-Өлзийг гүйцэтгэх захирлаараа ажиллуулж байгаа. Хамгийн ноцтой нь, 2021 оны тавдугаар сарын 21-нд байгуулагдсан Б.Одгэрэлийн “Өү Жи Энержи ойл” ХХК 2021 оны долдугаар сараас “Шивээ-Овоо” ХХК-ийн тендерт ногоон гэрлээр шалгараад эхэлжээ. Өөрөөр хэлбэл, 60 хоногийн түүхтэй компани төрийн өмчит хувьцаат компанийн тэрбум, тэрбумын төсөвтэй тендерт шалгарсан гэсэн үг.
Увс аймгийн МАН-ын дарга Б.Одгэрэлийн “Өү Жи Энержи ойл” ХХК нь “Шивээ-овоо” ТӨХК-д дизель түлш шахдаг монополь эрхтэй бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаад 100 гаруй тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ.
2021 оны долдугаар сард “Шивээ-Овоо” ХК-д дизель түлш нийлүүлэх 9.4 тэрбум төгрөгийн тендер
2022 оны нэгдүгээр сард “Шивээ-Овоо” ТӨХК-д дизель түлш нийлүүлэх 9.8 тэрбум төгрөгийн тендер
2022 оны нэгдүгээр сард “Шивээ-Овоо” ТӨХК-д дизель түлш нийлүүлэх 8.4 тэрбум төгрөгийн тендер
2022 оны есдүгээр сард “Шивээ-Овоо” ТӨХК-д дизель түлш нийлүүлэх 9.7 тэрбум төгрөгийн тендер
2023 оны гуравдугаар сард “Шивээ-Овоо” ТӨХК-д дизель түлш нийлүүлэх 33.9 тэрбум төгрөгийн тендер
2024 оны хоёрдугаар сард “Шивээ-Овоо” ТӨХК-д дизель түлш нийлүүлэх 26.7 тэрбум төгрөгийн тендер
2024 оны арваннэгдүгээр сард “Шивээ-Овоо” ТӨХК-д дизель түлш нийлүүлэх- 4.0 тэрбум төгрөгийн тендер,
2025 оны хоёрдугаар сард “Шивээ-Овоо” ТӨХК-д дизель түлш нийлүүлэх- 12.8 тэрбум төгрөгийн багц тендерт тус тус шалгарсан байна.
Ч.Хүрэлбаатар Монголын төрд 20 жил “зүтгэсэн”. Зүтгэсэн гэхээсээ илүү “тоносон” гэвэл онож мэдэх юм. Тэрбээр 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын Сангийн сайдаар ажиллаж байсан. Сангийн сайдаар ажиллаж байх үедээ Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэрийг “Шивээ-Овоо” ТӨХК-ийн Санхүү хариуцсан тэргүүн дэд захирлаар томилуулжээ. Өөрөөр хэлбэл, нутгийн залуу, хамаарал бүхий этгээдээ төрийн өмчит компанийн хоёрдугаар хүн болгосон гэсэн үг л дээ. Ингээд “Шивээ-Овоо” ТӨХК-ийн тендерт Увсынхан “эзэн” сууж эхэлсэн байгаа юм.
Ч.Хүрэлбаатар, Э.Цасчихэр, Б.Одгэрэл нар эртний танил, нэг нутаг, хамаарал бүхий этгээдүүд, ойр дотныхон гээд холбогдох гуншин ихтэй.
Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа Э.Цасчихэрийг “Шивээ-Овоо” ТӨХК-ийн Санхүү хариуцсан тэргүүн дэд захирлаар томилуулсан. Э.Цасчихэр нь “Шивээ-Овоо” ТӨХК-ийн тендер шалгаруулалтын үнэлгээний хороог даргалдаг. Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтыг хариуцдаг гэсэн үг. Ингээд 2021 оноос Б.Одгэрэлийн цагаан түүхтэй, 60 хоногийн өмнө байгуулагдсан компанийг “Шивээ-Овоо” ТӨХК-ийн тендерт шалгаруулаад эхэлсэн гэсэн үг. Ташрамд танилцуулахад, Э.Цасчихэр нь 2008-2012 онд Увс аймгийн Засаг даргаар, Увс аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан нэгэн.
УВС АЙМГИЙН МАН-ЫН ДАРГА Б.ОДГЭРЭЛИЙН ТӨРСӨН ЭГЧ Б.ДАРИЙМААГИЙН ХҮҮГИЙН “ЧАНДМАНЬ КРЕДИТ” ХХК “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-ИЙН 28 ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
“Шивээ-Овоо” ТӨХК-ийг Б.Одгэрэл ганцаараа “тонодоггүй”. Төрсөн эгч Б.Дариймаагийнх нь хүү Б.Батболдын “Чандмань Кредит” ХХК ч монополь эрхтэй. Тос тосолгооны 25 тендерт шалгарсан түүх байна. Б.Одгэрэл “Өү Жи Энержи ойл” ХХК-аараа “Шивээ-Овоо” ТӨХК-аас 2021 оноос тендер тоншиж эхэлсэн. Харин үеэл дүү Б.Батболдынх нь “Чандмань Кредит” ХХК 2019 оноос “Шивээ-Овоо” ТӨХК-аас тендер авч эхэлжээ. Энэ хугацаа нь Э.Цасчихэрийг томилогдсны дараагаас байгаа нь тохиолдол уу.
“Чандмань Кредит” ХХК нь 2019 оноос хойш мөн л “Шивээ-Овоо” ТӨХК-ийн тос, тосолгооны материалын 28 тендерт шалгарсан байна.
2019 оны зургадугаар сард Уулын тоног төхөөрөмжийн тос тосолгооны материал- 263 сая төгрөг
2020 оны хоёрдугаар сард Тос тосолгооны материал нийлүүлэх- 146 сая төгрөг,
2022 оны нэгдүгээр сард технологийн автомашины тос нийлүүлэх 1.3 тэрбум төгрөгийн тендер
2023 оны хоёрдугаар сард технологийн автомашины тос нийлүүлэх 1.1 тэрбум төгрөгийн тендер
2024 оны хоёрдугаар сард техникийн тос, тосолгооны материал нийлүүлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр нийт 25 тендерт шалгарсан байна.
| Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ТАВИУЛ”-УУД “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д 100 ТЭРБУМААР ДИЗЕЛЬ ШАХЖЭЭ, Н.УЧРАЛ САЙД АА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |