Төрийн албанд хамаатан саднаа “шахдаг”, өөрийн хамаарал бүхий этгээдүүдээ томилдог байдал хэрээс хэтэрсэн. Үүний нэг жишээ нь Эрүүл мэндийн салбар болоод байна. Эцэстээ, халаа сэлгээ нь дийлдэхээ болиод, хууль хяналтын байгууллагад хүртэл шалгагдаж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, түүний зөвлөх Б.Дэмбэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь, дээрх хүмүүс “бүлэглэж”, эрүүл мэндийн салбарт ээлж дараалан халаа сэлгээ хийж, хамаарал бүхий этгээдүүдээ ажилд авсан гэх гомдол, мэдээлэл бүргэгдсэн байна. Үүний дагуу хууль хяналтын байгууллагынхан шалгаж, хэд хэдэн ноцтой зөрчлийг илрүүлжээ.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ албан тушаалд суугаад хэдхэн сар болж байгаа. Өнгөрсөн оноос эрүүл мэндийн салбарыг удирдах болсон гэсэн үг л дээ. Гэхдээ түүнийг сайд болсноос хойш энэ салбар элгээрээ хэвтсэн үү гэхээс “сэхсэнгүй”. Эмнэлгийн хонгилд нялхас дугаарлаж, эмч нар нь цалингаа нэмүүлэх гэж тартагтаа тулсан. Хэлсэн үгнийх нь шүлс ч хатаж амжаагүй шахам байхад эмнэлгийн коридор дүүрч, хүйтэн шалан дээр халуурч, бүлээрсэн хүүхдүүд амь нэхэж, тэвэрсэн эцэг эхчүүд эмнэлгийн байгууллагад хэдэн цагаар дараалалд зогсоод, өнгөрсөн өвлийг хэцүүхэн давлаа. Гэтэл тэрбээр сайдын суудалд суугаад хэдхэн хоноод л халаа, сэлгээ хийж эхэлжээ.
Тодруулбал,
-ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарыг чөлөөлж, өөрийн хамтрагч С.Эрдэнэтуяаг,
-ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М. Наранпүрэвийг,
-Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын даргаар Б.Цэцэгсайханг,
-Эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтын газрын даргаар Д.Отгонбаатарыг,
-Санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргаар Л.Мөнхцэцэгийг,
-Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар Н.Хүрэлбаатарыг,
-Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтсийн даргаар Б.Эрдэнэцэцэг нарыг сонгон шалгаруулалтгүйгээр “хууль бус”-аар томилжээ. Ингээд ч зогсохгүй алба, хэлтсийн дарга нараас гадна эгэл жилийн олон мэргэжилтнийг ажлаас нь халж, хоолноос нь салгасан гомдол хууль хяналтын байгууллагад дурайж байна. Төрийн залгамж гэж байхгүй, улсын эрх ашиг гэж байхгүй мэт аашилжээ, Ж.Чинбүрэн сайд болон түүний хамтрагчид. Эрүүл мэндийн салбарт байгаа цөөн хэдэн боловсон хүчнээ улс төрөөс салгахгүй бол тангараг өргөсөн эмч нараа улс төрийн махны машинд оруулж, үнэгүйдүүлж дууслаа гэсэн үг л дээ. Эзэмшсэн мэргэжлээрээ иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас биш сайд, эсвэл гишүүн болоод эрүүл мэндийн салбарыг хамгаална гэж байхгүй юм байна гэдгийг хангалттай харлаа.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв өнгөрсөн жил “сүйрлээ” зарлах дөхсөн. Эмч, эмнэлгийн ажилтнуудынх нь ёс бус харилцаа, идэж, уусан хөрөнгө, хууль бус үйлдлүүд нь удаа дараа задарч байлаа. Гэхдээ хамгийн ноцтой нь, эгэл жилийн эмч, эмнэлгийн удирдлагатай холбоотой баримт байгаагүй. Гагцхүү шүүхийн шийдвэрээр албадан эмчлүүлж байгаа, Шархадны “хорих анги”-ийг бичлэгийг удаа дараа цацсан. Улсдаа ганцхан байдаг СЭМҮТ-ийг золтой л “шархад”-нд хэвтүүлчихгүйхэн шиг өнгөрсөн жилийг барсан гэсэн үг л дээ. Ингэж, ингэж, СЭМҮТ-ийн даргаар Г.Ууганцэцэг гэгчийг томилсон. Хамгийн ноцтой нь, Г.Ууганцэцэг нь Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн зөвлөх Б.Дэмбэрэлийн ойрын хүн байж болзошгүй мэдээлэл хууль хяналтын байгууллагад мөн л шалгагдаж байна.
Хоёрдугаарт, ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат гэж хэвлэлийн хуудаснаас салахгүй, хууль хяналтын байгууллагаас холдохоо больсон нэг хүн байна. Д.Очирбат эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг хонжоо хайж байгаа нь чих дэлсүүлэх болсон. Улсын эмнэлгийн даргыг 30 хоногт гурван удаа солиод, дампуурлын ирмэгт тулгасан. Захирал нь солигдоод байгаагаас болж зарлах ёстой тендерүүд нь саатаж, тариурын дутагдалд орж, томограф нь ажиллахаа больж, тархины цус харвалттай хүн ирэхэд оношлох аргагүй сууж байгаагаа эмч нар нь учирлаж байлаа. Гол будилаан хутгаад байгаа хүн нь ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гэнэ. Учир нь, Улсын нэгдүгээр төв эмнэлэг бие даасан ТУЗ-тэй, түүгээрээ дамжуулж Ерөнхий захирлаа томилох хуультай. Атал ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ТУЗ-ийн даргаар ирээд заларчихсан, заавал өөрийн найз П.Анхтуяа гэгчийг Ерөнхий захирлаар томилохоор хэт “улайрсан”-аас болж асуудал хүндэрсэн. Д.Очирбатын тухайд, УИХ-ын гишүүн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал байсан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар хоёр дахиа томилогдоод байгаа гэдгээрээ салбартаа сагсалзаж, төрийн том эмнэлгүүдийн томилгоог толгой мэдэн шийддэг болоод буй нь энэ ажээ.
Гуравдугаарт, Улсын хоёрдугаар төв эмнэлэг ч хэцүүдсэн. Тус эмнэлгийн захирлыг мөн л чөлөөлж, хууль бусаар өөрсдийн хамаарал бүхий этгээдээ томилсон гэх. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар томилогдсон Э.Анхбаяр нь Ж.Чинбүрэн, Д.Очирбат нарын ойрын хүн гэнэ. Ийм ч учраас хууль хяналтын байгууллага уг сэжүүрээр шалгаж эхэлж байгаа юм байна.
Дөрөвдүгээрт, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Хавдар судлалын үндэсний төвдөө “хаан”. Тэрбээр амьдралынхаа 20 гаруй жилийг уг эмнэлэгт өнгөрүүлж, мэс заслын эмчээс тасгийн эрхлэгч, эмнэлгийн дарга хүртэл дэвшиж байлаа. Чагнууртай эмч ээ дэмжээрэй гэсээр УИХ-д сонгодсон. Ийм ч учраас хаа байсан төрөх эмнэлгийг удирдаж байсан өөрийн хүн Ц.Батболдыг ХСҮТ-ийн даргаар томилчихсон байгаа.
Хэрээс хэтэрсэн томилгоо, халаа сэлгээний балгаар улсын эмнэлгүүд дампуурлаа зарлахад ойрхон байлаа. Үүний хамгийн том жишээ нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг болсон гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Эрүүл мэндийн яамны ТНБД Д.Очирбат Глобаль сангийн хөрөнгийг хувьдаа завшиж байж болзошгүй байгааг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тус сангийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, удаа дараа гадаад томилолт нэртэйгээр шилжүүлэг хийсэн. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард л гэхэд 18 хүний бүрэлдэхүүнтэй Д.Очирбатын баг Сөүл рүү ниссэн байна. Томилолтын багийн зардлыг Глобаль сангаас гаргаж, 136 сая төгрөгийг “салхинд хийсгэжээ” гэсэн үг. Глобаль сангийн төсөв улайлгах “дархан эрх”-ийг Д.Очирбат өөртөө олгосон гэнэ. Учир нь тэрбээр өөрийн ойрын хүнээ тус сангийн тэргүүнээр томилжээ.
Хамгийн ноцтой нь, ЭМЯ-наас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Харвардын Анагаах ухааны их сургуулийн “Эрүүл мэндийн салбарын манлайлал” нэртэй, 15,900 ам.долларын төлбөртэй нэг жилийн хөтөлбөрт жил бүр 20 эмч, мэргэжилтнийг хамруулж байгаа. Харвардын өндөр төлбөртэй хөтөлбөрт үнэгүй хамруулж байгаа учраас хатуу шалгуураар сонгон шалгаруулдаг. Өнгөрөгч 2025 оны наймдугаар сард Харвардын “Эрүүл мэндийн салбарын манлайлал” хөтөлбөрийн ээлжит сонгон шалгаруулалтыг зарласан. ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат сонгон шалгаруулалтыг гардан зохион байгуулсан. Ингээд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат шалгаруулалтад тэнцүүлсэн 20 хүнээ 2025 оны аравдугаар сарын 22-нд ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэнтэй уулзуулсан. Тэгэхдээ Д.Очирбат “Шалгаруулалт өргөн хүрээтэй боллоо. Орон нутгийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ч оролцож шалгарлаа” гэж тайлагнаж байв. Ингээд тухайн 20 хүн маргааш нь эхний семинартаа суухаар нисэцгээсэн.
Гэтэл Харвардыг зорьсон 20 эмч, мэргэжилтний дунд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын төрсөн ахын хүү О.Гантулга, түүний туслах Н.Энхтуяа нар багтсан байгаа юм. Гол нь, О.Гантулга нь Харвард явах шаардлага хангахгүй, эмч ч биш, эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэн ч биш, тариур, чагнуураас тэс хөндлөн буюу 2016 онд ШУТИС-ийг мэдээллийн системийн менежментийн мэргэжлээр төгссөн. 2016-2018 онд Д.Очирбат ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албан тушаалаа ашиглаж ач дүү О.Гантулгыгаа ЭМЯ-нд мэргэжилтнээр ажиллуулж байсан. 2018 онд Д.Очирбат Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар томилогдохдоо мөн л ач дүү О.Гантулгыгаа эмнэлэгтээ дагуулж очиж, Мэдээллийн технологийн инженерээр ажиллуулж байсан. Ингэж авга ах Д.Очирбатыгаа хормойдож, ЭМЯ, Улсын нэгдүгээр төв эмнэлгээр хэсэж байснаас бусдаар О.Гантулга нь эрүүл мэндийн салбарын хүн биш. Мөн туслах Н.Энхтуяа нь ч мэргэжлийн биш, Д.Очирбатын "цүнх баригч" юм.
Д.Очирбатын балаг ингээд дуусчихгүй. Түүнээс болж олон аж ахуй нэгж дампуурлаа зарлахад бэлэн байгаа гэнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар өч төчнөөн тендер зарлаж, шинээр барилга байгууламж барих, засвар үйлчилгээ хийлгэсэн. Гэвч 2024, 2025 оны эрүүл мэндийн салбарын тендерт шалгарсан компаниуд ажлаа гүйцэтгэсэн ч гүйцэтгэлээ авч чадалгүй саяхныг хүрчээ. ТБНД нь гарын үсэг зурдаггүй нөхцөл байдал өрнөсөн талаар эх сурвалж мэдээлж байна.
| ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |