• Өнөөдөр 2026-07-04

“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ

2026-03-25,   1616

      “Гэрэгэ тауэр”-т санаархагчдын бүхэл бүтэн арми бий болоод удаж байна. Сүүлийн өдрүүдэд “Гэрэгэ тауэр”-ын 14, 15 дугаар давхрыг “Херо энтертайнмент групп”-ын Б.Баатар дээрэмдэж, Т.Дүүрэн, П.Хишигбаяр нарыг хууль хүчний байгууллагаар айлган сүрдүүлж, хүчээр хорьж, хэрэг “тохсон” гэх мэдээлэл салхи шиг тархлаа. Ойлгомжтой байх үүднээс “хэрэг”-ийг эхнээс тайлбарлая.

 “Герман стандарт” ХХК нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Гэрэгэ тауэр”-ыг 2014 онд барьж, ашиглалтад оруулсан. Уг тауэрын газар нь иргэн Д.Сүхбаатарын нэр дээр бүртэлтэй, 2039 он хүртэл эзэмших эрхтэй. “Герман стандарт” ХХК-ийг БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан О.Амартүвшин, Д.Баттулга нар хамтран эзэмшдэг, эцсийн өмчлөгчид нь юм. Сонирхуулахад, тус компанийн ТУЗ-ын даргаар О.Амартүвшин, гүйцэтгэх захирлаар нь Д.Баттулга ажилладаг.

       Хууль хяналтын байгууллага Б.Баатарыг шалгаад удаж байна. Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өгсөн өргөдөл, гомдлын дагуу давхар шалгаж буй. Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сард “Гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгуулах тухай” мэдээллийг хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, Б.Баатар “Гэрэгэ тауэр”-ын 14, 15 дугаар давхрыг хууль бусаар авч, хүч түрэмгийлэн дээрэмдсэн байж болзошгүй гэх гомдол, мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагынхан таван сар ажиллаж байгаа гэсэн үг.

     Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд, “Герман стандарт” ХХК-ийн хувь эзэмшигч Н.Цэрэнбат, О.Амартүвшин, Д.Баттулга, нягтлан бодогч Д.Цэрэннадмид, Худалдаа үйлдвэрлэлийн танхимын  ерөнхийлөгч асан Т.Дүүрэн, “Грийнпинус” ХХК-ийн захирал Б.Сугарсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн Б.Насан-Эрдэнэ, тус компанийн хувьцаа эзэмшигч А.Хадбаатар тэргүүтэй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авчээ. Ингээд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлсэн байна. “Грийнпинус” ХХК-ийнхан уг хэрэгт хэрхэн холбогдож буйг дор тайлбарлах болно.

      Хамгийн сонирхолтой нь, “Херо энтертайнмент групп” ХХК нь “Гэрэгэ тауэр”-ын 15 дугаар давхрыг 2017 оны арваннэгдүгээр сарын 22-нд 1.5 тэрбум төгрөгөөр “Герман стандарт” ХХК-аас худалдан авчээ. Ингэхдээ энэ өдрөөс сар орчмын дараа буюу арванхоёрдугаар сард нэг тэрбумыг нь бэлнээр төлж, үлдэгдэл 500 сая төгрөгийг нь реклам, зар сурталчилгаа хийх нөхцөлтэйгөөр бартерын гэрээ байгуулсан байна. Ингээд 500 сая төгрөгийг төлөөгүй үлдээсэн гэдэг. “Герман стандарт” ХХК-д “Херо энтертайнмент групп” ХХК-ийн бэлнээр төлсөн гэх нэг тэрбумын гүйлгээний эх үүсвэрийг ч хууль хяналтынхан судалж үзсэн бололтой. Судалгааны хүрээнд, “Херо энтертайнмент групп” ХХК “Нэйшнл ньюс корпорэйшн” ХХК нь 2017 оны арванхоёрдугаар сард видео бүтээх, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээний дүн нэг тэрбум төгрөг. Гэрээний төлбөрийг тухайн үеийн “Нэйшнл ньюс корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Долгион бэлнээр олгож, гарын үсэг зурсан байж болзошгүй баримтыг ч хууль хяналтынхан шалгаж байгаа гэнэ.

         Түүнчлэн “Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатар нь 2021 онд “Герман стандарт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Амартүвшинтэй тохиролцож, “Гэрэгэ тауэр”-ын 14 дүгээр давхрыг худалдахаар болжээ. Ингэхдээ Б.Амартүвшин “Гэрэгэ тауэр”-ын 14 дүгээр давхрын оффисын талбайг Херо Б.Баатарт худалдах, төлбөр мөнгийг “Герман стандарт” ХХК-ийн дансанд төвлөрүүлэх ажлыг Худалдаа аж үйлдвэрлэлийн ерөнхийлөгч асан Т.Дүүрэнд хариуцуулжээ. Ноцтой нь, Т.Дүүрэн уг ажлыг танил болох Д.Хишигбаярт хариуцуулж, даалгасан байна. Эндээс Т.Дүүрэн, Д.Хишигбаяр нар “Гэрэгэ тауэр”-ын “эзэн” болж, хэлмэгдэж хоригдсон тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, “Герман стандарт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Амартүвшиний даалгасан ажлыг хийх явцдаа тэд “Гэрэгэ тауэр”-ын эзэн болохыг санаархсан байж болзошгүй аж.

Т.Дүүрэн, Д.Хишигбаяр нар цагдан хоригдсон. Т.Дүүрэн энэ тухайгаа “Гэрэгэ тауэр"-ын 14, 15 давхарыг Херо энтертайнмент худалдаж авах гэрээний асуудлыг би зохицуулж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар тодорхой мэдээлэл алга байнаБи хэлсэн ярьсандаа л чимээгүй байж ирсэн. Гэвч одоо ил гараад ирлээ. Найз нөхөд минь намайг дахин хаялаа" хэмээн мэдэгдсэн байдаг.

Харин Д.Хишигбаяр “2021 оны арваннэгдүгээр сард “Гэрэгэ” тауэрын 14 давхрыг манай компани шилжүүлж авч байсан. Улмаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын эзэмшлийн “Херо” энтертайнмент компанид нэг сая ам.доллароор худалдах гэрээ хийн тус барилгад оруулж байсан. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд ямар ч төлбөр хийлгүй ашиглаж ирсэн. 2025 оны нэгдүгээр сард надад гэнэт хэрэг тохож, 19 хоног цагдан хориулж, тэр хугацаандаа 14 давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан. Ямар ч мөнгө төлөөгүй. Гэтэл энэ талаарх мэдээлэл олон нийтэд ил болж, бид уг асуудлыг “Энэ бол дээрэм” гэдгийг зарлах үед тэд ичсэндээ 1.5 тэрбум төгрөгийг манай компанийн данс руу хийсэн байсан" хэмээн мэдэгдсэн юм.

             Гэтэл “Гэрэгэ тауэр”-ыг барьсан, “Герман стандарт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Амартүвшин дээрх мэдээллүүдийг хэд хэдэн удаа үгүйсгэсэн тайлбар хийгээд байгаа юм. Тодруулбал, тэрбээр “Б.Баатартай 2002 оноос буюу Маркетингийн салбарт анх ажиллаж байх үеэс танилцаж, нөхөрлөж байна. Манай барилгын компани 2014 онд “Гэрэгэ”-г барьж ашиглалтад оруулсан. Анх найман жилийн өмнө буюу 2017 онд бид хоёр ярьж хөөрөөд, нөхцлөө тохироод тухайн үеийн зах зээлийн ханшаар 15 давхрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж борлуулсан. Дараа нь дахиад нэмж, нэг давхрыг авах болоод мөн л үнэ болоод төлбөрийн нөхцөлөө ярьж тохироод л авч өгөлцсөн. Энэ нь байдаг л хэвийн бизнесийн харилцаа. Үүнд аль нэг талын нөлөөлөл, дарамт шахалт огтоос байгаагүй” гэжээ.

      Өөр нэг зүйл нь, “Герман стандарт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Амартүвшин “Херо” Б.Баатарт “Гэрэгэ тауэр”-ын 14 дүгээр давхрыг шилжүүлэн өгөх ажлыг найз Т.Дүүрэнд хариуцуулсан боловч Т.Дүүрэн нь танил Д.Хишигбаярт даалгаснаар асуудал эхэлсэн гэдгийг эх сурвалжууд онцолж буй. “Гэрэгэ тауэр”-ын 14 дүгээр давхрыг Д.Хишигбаярын хадмуудын эзэмшдэг “Грийнпинус” ХХК 2021 онд худалдан авсан. Ингэхдээ 700 сая төгрөгөөр нэр дээрээ шилжүүлж, Грийнпинус” компанийн гүйцэтгэх захирал А.Сугарсүрэн, “Герман стандарт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттулга нар гэрээ байгуулсан байна. Ингээд төлбөрийг хэд хэдэн удаа хувааж, бэлнээр төлсөн гэж мэдүүлжээ.  

       “Грийнпинус” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Аюурзанын Хадбаатар, Баянмөнхийн Сугарсүрэн бүртгэлтэй. Үүсгэн байгуулагч нь Х.Баямөнх аж. Хувьцаа эзэмшигч А.Хадбаатар нь “Гэрэгэ тауэр”-ын 14 дүгээр давхрын өмчлөлийн хэрэгт холбогдож, цагдан хоригдсон гэх Д.Хишигбаярын хадам дүү ажээ. Д.Хишигбаярын эхнэр Б.Нандин-Эрдэнийн дүү Б.Насан-Эрдэнэ “Грийнпинус” ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг.

      "Грийнпинус” ХХК нь “Герман стандарт” ХХК-аас худалдаж авсан “Гэрэгэ тауэр”-ийн 14 давхрыг Б.Баатарт худалдахаар 2025 онд нэгдүгээр сарын 9-нд гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Ингэхдээ оффисын төлбөрийг 1.5 тэрбум байхаар тохиролцжээ. Гэрээ байгуулсан өдрөөс 16 хоногийн дараа “Херо энтертайнмент групп”-ын Б.Баатар Хас банкнаас үл хөдлөх хөрөнгө барьцаалах зээл авч, “Грийнпинус” ХХК-ийн дугаар тоотын дансанд шилжүүлсэн нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ. “Херо энтертайнмент групп”-ын шилжүүлсэн 1.5 тэрбумыг “Грийнпинус” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Сугарсүрэн бэлнээр гаргуулж авсан байна.

Гэвч Д.Хишигбаяр, хадам дүү Б.Насан-Эрдэнэ нар хууль хяналтын байгууллагад “Дээрх шилжүүлсэн мөнгө нь түрээсийн төлбөр байсан” гэж мэдүүлээд байгаа юм байна.

САЙД АСАН Н.ЦЭРЭНБАТ ЗӨВЛӨХ Т.ДҮҮРЭН, П.ХИШИГБАЯР НАРЫН 2.1 ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ ГЭРЭЭ, 1.1 ТЭРБУМЫН МӨНГӨ УГААЛТ

Дээр нэр дурдагдсан хүмүүс хэн болох, ямар хамааралтай, ямар хэрэгт холбогдсон байгааг энэ хэсэгт тайлбарлаж хүргэе.

       Сайд асан Н.Цэрэнбатын “Герман стандарт” ХХК нь Зайсангийн амны 3.8 га газар дээр 96 айлын орон сууц, 28 айлын таун хаус, 14 айлын амины хаус бүхий “Гэрэгэ вилла” хотхоныг барьж худалдсан. Жаргалантын амны 2.0 га газар дээр 23 айлын тансаг зэрэглэлийн “Edelweiss jargalant villa” хотхоныг барьж худалдсан. Мөн Хийморийн овооны хойно, Туул голын эрэг дээр 135 айлын гурван блок орон сууц бүхий “Туул гарден” хотхоныг барьж худалдсан. “Ханбүргэдэй” их дэлгүүрийн ард 160 айлын “GS Four Sesson” хотхоныг барьж худалдсан, барилгын “акул”.

Холбогдсон хэргийн тухайд, Н.Цэрэнбат Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх Т.Дүүрэн, П.Хишигбаяр нартай хамтарч “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслөөр мөнгө угаасан хэрэгт холбогджээ. Тодруулбал, тухайн үед Т.Дүүрэн Н.Цэрэнбат сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Харин П.Хишигбаяр туршилтын төслийн бичиг баримтыг бүрдүүлж, тендерийн будилааны гол хамжигчаар ажиллаж байжээ.

            Н.Цэрэнбат, Т.Дүүрэн, П.Хишигбаяр нар “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлэх тоног, төхөөрөмж худалдан авах 3.5 тэрбумын төсөвтэй гэрээг ХБНГУ-ын “B2 Bio To Power Gmbh” ХХК-тай шууд байгуулсан байдаг. Ингэхдээ тус компанийн санхүүгийн чадвар, гүйцэтгэх чадварыг харгалзан үзэлгүйгээр гэрээ байгуулах эрх олгож, Н.Цэрэнбат сайд баталсан хэрэгт холбогдсон юм.

            Хамгийн ноцтой нь, “B2 Bio To Power Gmbh” ХХК-д гэрээний урьдчилгаа болох 2.1 тэрбум төгрөгийг 2019 оны аравдугаар сард шилжүүлсэн. Н.Цэрэнбат сайдын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, Байгаль орчны яаманд их хэмжээний хохирол учруулсан хэргийг Т.Дүүрэн, П.Хишигбаяр нар үргэлжлүүлсэн байдаг. Учир нь, “B2 Bio To Power Gmbh” ХХК-д 2.1 тэрбум төгрөг шилжсэн даруйд Т.Дүүрэн, П.Хишигбаяр нар тус компанийн данснаас 1.1 тэрбумын төгрөгийг бэлнээр гаргуулж, хувьдаа завшсан гэх. Ингээд улс тоног төхөөрөмж ч үгүй, тендер ч үгүй, ариун цэврийн байгууламж ч үгүй үлджээ. Т.Дүүрэн, П.Хишигбаяр нарыг 1.1 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан, Н.Цэрэнбат давуу байдал олгосон гэдгийг нь хууль хяналтын байгууллага тогтоогоод, шүүхэд шилжүүлээд нэг жил болж байгаа юм.

Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН ХАДГАЛАМЖИЙГ П.ХИШИГБАЯРЫН ЭХНЭР Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНСААР ДАМЖУУЛСАН ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙН НЭР ДЭЭР КОЙН АВЧЭЭ

      Дуулианы эзэн П.Хишигбаяр 2017 оноос Т.Дүүрэн, Н.Цэрэнбат нартай хамтарч ажиллаж эхэлсэн. П.Хишигбаяр “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр “Био тү повер” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж эхэлсэн байдаг. Т.Дүүрэн, П.Хишигбаяр нар Н.Цэрэнбатаар дамжуулан танилцаж, өнөөдрийг хүртэл хамт яваа гэсэн үг.

      Т.Дүүрэн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Тодруулбал, МҮХАҮТ-ын Капитал банканд байршиж байсан хадгаламжийг 2021 оны аравдугаар сард цуцалж, 2.8 тэрбум төгрөгийг бэлнээр авчээ. Хамгийн ноцтой нь, уг мөнгөө хамтрагч П.Хишигбаярын эхнэр болох Б.Нандин-Эрдэнийн данс руу шилжүүлсэн гэнэ. Ингээд Б.Нандин-Эрдэнийн дансаар дамжуулан Б, У, М, А гэх хүмүүсийн данс руу шилжүүлсэн нь тогтоогдоод байгаа аж. Бүр ноцтой нь, Б.Нандин-Эрдэнийн данснаас шилжүүлсэн мөнгийг түүний төрсөн дүү Бямбажавын Насан-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй, “Nest Services Limited” компанийн 11.3 ширхэг биткойн худалдан авчээ. Ийм хэрэгт холбогдуулан Т.Дүүрэнг шалгаж байна.

П.Хишигбаярын эхнэр Б.Нандин-Эрдэнийн тухайд 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 38-д нэр дэвшжээ. Тэрбээр НАМЗХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Залуучуудын бизнесийн зөвлөлийн гишүүн юм. Мөн "Ой партнерс" ХХК-ийн захирал, “Капра” брэндийн үүсгэн байгуулагч аж.

Дээрх хүмүүс ийм хэрэгт холбогдон, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, "Гэрэгэ" тауэрын асуудал холбоотой бус гэсэн үг. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Залуучуудын бизнесийн зөвлөлийнхөн.

 

 

 


“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-25 18:24:04
    Зочин: DYYDLGR TAICHNA MASSAJLI80955877TSAG XUCHINDEED
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-25 18:04:10
    .: Өөө хөөрхий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-25 11:37:31
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-25 11:37:30
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-25 11:37:29
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-25 11:31:09
    хаха: шазайтал шалгаад хэрэг чадвал тохоод энхбаяр өөрийн өс хонзонд хуулийн байгууллага ашиглаж байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-25 10:04:43
    Зрчин: Эргэлтийнхэн энэ удаа илт хэрээ талыг барьжээ, хишигбаяр 14 давхрыг хуулийн дагуу авсаар байхад хүний болсон юмыг Амартү.шин яахаараа мэддэг юм, бас Хишигбаях Херо хрёрын наймааг бүдгэрүүлж хаа хамаагүй хүмүүсийн хэрэгт хамаагүй хэрэг намтарруу ороод далийгаад алга болж, төлбөртэй захиалгатай тархи угаалт бололтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-24 18:15:52
    Зочин: VANXANDI UILCHLN MASSAJLI SEKSEER TAICHNA BIEE UNELLEED BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEKSDEED ANUSDAAD XUCHINDEX ERCHUUDN ANUSN NUX XELEERE GOE DOLOOJ80955877SADARTLA SEKSYGEER
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188