• Өнөөдөр 2026-03-06

Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Н.АЛТАНХУЯГИЙГ 36.4 ТЭРБУМЫН ХЭРГЭЭС ХОЁР УДАА ЦАГААТГАСАН ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН ӨМНӨ НЬ Х.БАТТУЛГЫН ӨШТӨН М.ЭНХСАЙХАНД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ

       АНУ-д орогнож буй Ч.Сайханбилэг ярилцлага өгчээ. Тэр хэлэхдээ “Х.Баттулга одоо ч шүүх, шоронгийн маестро хэвээрээ байгаа учраас Монголд очихоос айж байна. Намайг онгоцноос буумагц баривчилна, шүүх хурал хийгээд шоронд хийнэ, тэгээд шоронд хор өгөөд хөнөөчихвөл яах юм бэ” гэжээ. Бас, гурван сарын өмнө С.Баярцогт ярилцлага өгөхдөө “Би шүүх хурлынхаа өглөө Х.Баттулгатай өрөөнд нь уулзсан. Миний зөвлөх бол, эсвэл ялтан бол гэсэн хоёр сонголт надад өгсөн. Би зөвлөх нь болохоос татгалзсан. Тэгээд би тэр өдрөө 10 жилийн ял авсан” гэсэн байдаг.
 
       Өөрөөр бол, Х.Баттулга одоо ч монголын шүүх, шоронг холбож угсарсан хонгилын эзэн хэвээрээ гэж АН-ынхан өөрсдөө ам уралдан яриад, ял авсан хүмүүс нь хүртэл баталж нотлоод байна. Айсандаа Америкад зургаан жил бүгэж байна гэхээр бүр ч бодитой байгаа биз дээ. Тэгэхээр үнэхээр л тийм харанхуй, хүйтэн хонгил байдаг, түлхүүр нь Х.Баттулгын халаасанд байгаа гэсэн үг. 
 
Тэгвэл Х.Баттулга шүүх, шоронг холбосон тэр хонгилоо өштөнүүдээ яллахад ашиглаад зогсохгүй, өөрийнхөө хүмүүсийг ялаас зугтаалгахад бас ашигладаг юм биш үү. Өөрөөр бол, Х.Баттулга хонгилоороо өштөнөө “алж”, өөрийнхөө хүнийг аварч чаддагийг харуулах маш ноцтой жишээ байна. 
 
         Х.Баттулгыг Ерөнхийлөгч ахуйд Ахлах зөвлөхөөр нь ажиллаж, хонгилынх нь тоосгыг зөөлцөж явсан Н.Алтанхуягийн Хөгжлийн банканд 36.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг хоёр удаа цагаатгаад буй СБД-ийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Болдбаатарын Батсайхан гэх залуу бий. Шүүгч Б.Батсайхан нь анх “гудамж”-наас Х.Баттулгын зарлигаар Дорнодын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болж, жилийн дараа мөн л Х.Баттулгын СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болж заларсан нэгэн. Тиймдээ ч шүүгч Б.Батсайхан өдгөө Х.Баттулгын “даалгавар”-аар Н.Алтанхуягийг хоёр удаа цагаатгаж, хэнхэдэг цээжээрээ хамгаалж буй. 
        Тэгвэл Хөгжлийн банкны 36.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Н.Алтанхуягийн хэргийг хоёр удаа цагаатгаад буй СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан 2020 онд Х.Баттулгын “захиалга”-аар, түүний төмөр замын өргөн царигийг эсэргүүцэгч эртний өштөн, “Монголын төмөр зам”-ын захирал асан М.Энхсайханыг төрд 55 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр яллаж, 4.6 жилийн хорих ял оноож шорон руу ачуулж байсан нэгэн. Х.Баттулгын эртний өштөн М.Энхсайханыг төрд 55 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр 4.6 жилээр яллачихаад, Х.Баттулгын ахлах зөвлөх, төрд 36.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгтэй Н.Алтанхуягийг хоёр удаа цагаатгасан нь Х.Баттулгын шүүх, шоронг холбосон хонгил өрөөлд болон өөрсдийнхөндөө хэрхэн ялгавартай ажилладгийг харуулж байгаа биз ээ. 
       Бас нэг ноцтой асуудал нь, 2019 оны зургадугаар сарын 7-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Батсайханыг Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилсон. Гэтэл 2020 оны тавдугаар сарын 7-нд болсон М.Энхсайханы шүүх хуралд Б.Батсайхан СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр оролцож, 4.6 жилийн ял оноосон. Хамгийн ноцтой нь, М.Энхсайханд ял оноосон шүүх хурлаас яг 14 хоногийн дараа буюу 2020 оны тавдугаар сарын 21-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Болдбаатарын Батсайханыг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шилжүүлэн томилох тухай 42 дугаартай зарлиг гаргасан байгаа юм. Өөрөөр бол, Б.Батсайхан нь албан ёсны тушаал, зарлиггүйгээр Дорнодоос СБД-ийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болж ирээд М.Энхсайханд 4.6 жилийг ял оноосон болж таарч байгаа биз. Тэгэхээр Х.Баттулга Б.Батсайханыг Дорнодоос СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болгож авчраад М.Энхсайханд ял өгүүлчихээд, даалгавараа сайн гүйтгэснийг нь үнэлж 14 хоногийн дараа албан ёсоор СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шилжүүлэх зарлигийг нь гаргасан дүр зураг харагдаж байгаа юм. 
Тайлбар: Х.Баттулгын Б.Батсайханыг Дорнодын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчээр томилох зарлиг, 2019 оны зургадугаар сарын 7.
Тайлбар: Х.Баттулгын Б.Батсайханыг Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болгож шилжүүлэх зарлиг, 2020 оны тавдугаар сарын 21
 
Үргэлжлэл бий..
 

Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Н.АЛТАНХУЯГИЙГ 36.4 ТЭРБУМЫН ХЭРГЭЭС ХОЁР УДАА ЦАГААТГАСАН ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН ӨМНӨ НЬ Х.БАТТУЛГЫН ӨШТӨН М.ЭНХСАЙХАНД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188