Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Ц.Ганболд ОХУ-д саатуулагдсан тухай мэдээлэл цацагдсан. Монгол Улсын иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэж, Чита мужийн цагдан хорих байранд сарын хугацаатай саатуулсан гэх. Бид энэ хэргийн эргэн тойронд дараах эх сурвалжуудтай холбогдож, мэдээлэл бэлтгэлээ.
Ц.Ганболд эхнэрийн хамт Баян-Уул сумаас 50 км-ийн зайд байрлах Ульхан боомтод ажиллаж, амьдардаг. Мал маллахын сацуу цахилгааны монтёроор ажиллаад жил гаран болж байгаа. Ульхан боомтоор долоо хоног бүр шахуу гарч, хэрэглээний хүнс, эд зүйлсээ худалдан авдаг. Үүний адилаар сар шинэдээ бэлдэхээр хоёрдугаар сарын 10-даар хил гарч явахдаа ОХУ-ын хууль хяналтын байгууллагынханд саатуулагджээ. Ингээд сураг алдрахаар нь ар гэрийнхэн нь араас нь явсан ч Чита хотын цагдан хорих ангид саатуулагдсан тухай мэдээлэл авсан байна. Ц.Ганболдын ар гэрийнхэнд ОХУ-ын хууль хяналтынхан “Тагнуулын хийсэн байж болзошгүй зүйл ангиар шалгаж байна. Сарын хугацаанд саатуулж шалгана” гэсэн мэдээллийг өгчээ. Ингээд ар гэрийнхэн нь шинийн дөрвөнд хилээр нэвтэрч, сум орон нутгийн удирдлагадаа хандсан байна. Мөн Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газраар дамжуулан Гадаад харилцааны яаманд ханджээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, ирэх сарын дундуур цагдан хорионы хугацаа дуусна гэнэ. Иймд албаныхан болон ар гэрийнхэн нь хүлээлтийн байдалтай байгаа ажээ.
Энэ асуудлын талаар бид Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга М.Баттулгатай холбогдож тодрууллаа. Ц.Ганболдын хувьд Баян-Уул сумын уугуул, ах, дүү, хүүхдүүд нь сумандаа амьдардаг ажээ.
М.Баттулга “Манай сумын иргэнийг ОХУ-д явж байхад нь тагнуул хийсэн хэргээр баривчилсан. Ингээд Чита хотын хорих ангид хорьжээ. Энэ иргэн төрд ажиллаж үзээгүй, суманд цахилгааны монтёр л хийдэг хүн. Цагаан сарын өмнө л саатуулсан юм байна. Ар гэрийнхэн нь ОХУ-д очоод мөрдөн байцаагчтай нь уулзсан юм билээ. Гэхдээ тагнуулын хэрэг гээд байгаа л болохоос ямар тагнуул, юу болсон гэдгийг нь огт хэлээгүй гэсэн. Ар гэрийнхэн нь Гадаад харилцааны яаманд хандсан байгаа. Эндээс нарийн мэдээллийг тодруулах нь зүйтэй болов уу. Хэдийгээр манай сумын хүн, бид хүнийхээ араас явах ёстой ар гэрийнхэн нь мэдээллийг нууцлахыг хүссэн. Мөн буруу, ташаа мэдээлэл цацагдаад, ОХУ-ын талд хүрчихвэл тус биш, ус болно гэж болгоомжилж байгаа” гэлээ.
Энэ асуудлыг Баян-Уул сумын Засаг даргаас гадна Дорнод аймгийн ЗДТГ-ын удирдлагууд хэлэлцэж, ар гэрийнхэнтэй холбогдож, шаардлагатай арга хэмжээг авч байгаа гэнэ.
ОХУ-ын Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газраар дамжуулан Гадаад харилцааны яамныхан Ц.Ганболдын асуудалд анхаарал хандуулж байгаа гэнэ. Мөн шаардлагатай албан бичиг, мэдээллийг хүргүүлжээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамны мэргэжилтэнгээс тодруулахад “Ар гэрийнхэн нь хувь хүний нууцтай холбоотойгоор мэдээллийг нууцлахыг хүссэн. Бид шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Ямартай ч манай улсын иргэн саатуулагдсан, шалгагдаж байгаа нь үнэн” гэлээ.
Үргэлжлүүлэн бид ОХУ-ын талд саатуулагдаад байгаа Ц.Ганболдын охинтой холбогдож, энэ талаар тодруулахад “Энэ бол буруу ташаа ойлгогдсон мэдээлэл. Худал мэдээлэл тарааж байгааг хууль хяналтын байгууллагад өгнө. Буруу, ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүмүүсээс хүсэж байна. Хувь хүний нууц, эмзэг мэдээлэл шүү дээ. Энэ бүхний ард ар гэрийнхэнд нь хэцүү байна” хэмээлээ.
| ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |