Сар шинийн өдрүүдээр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон хэрэг гарлаа. Тодруулбал, М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь гэрт хулгай орж, тодорхой тооны архи, виски, цахилгаан үүсгүүр, мөнгөн аяга кофе чанагч машиныг нь хулгайлж, гэрийг нь сандаачиж, эд хөрөнгийг нь эвдэж, сүйтгэжээ. Тэгвэл бид улстөрчдийн гэрт хулгай орж, дуулиан тарьж байсан өмнөх хэргүүдийг эргэн сануулж байна.
УИХ-ын гишүүний гэрт нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан хэрэг М.Нарантуяа-Нарагийнхаас өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Гүндалайд тохиолдож байлаа. Тэр ч бүү хэл Ц.Нямдорж, Л.Гүндалай нарын гэрийг хоёр ч удаа хулгайчид тоносон байдаг.

БНСУ-ын “зартай” эр сайтар төлөвлөж, судалгаа хийж байгаад Монголын толгой “баячууд”-ын гэрээс алтан бурхан, их хэмжээний үнэт эдлэл хулгайлж, шуугиан дэгдээж байлаа. Тодруулбал, өдийгөөс арав гаруй жилийн өмнө Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт дэвсгэр Нүхтийн аманд байрлах зургаан айлын гэрт хулгай орсон хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүдийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын гэрээс нийт 900 орчим сая төгрөгийн эд зүйл хулгайлсан байдаг. Уг хэргийг Монгол Улсын иргэн Т.Хүрэлжанжин, БНСУ-ын иргэн Бак Жун Хёонг (Bak Jong Yeong) нар үйлдсэн нь тогтоогдож, шүүхээс ял сонссон байдаг.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай хууль хяналтын байгууллагад мэдүүлэхдээ “...Манай эхнэрийн улаан шигтгээтэй ээмэг нэг хос, бөгж нэг ширхэг, алсаас удирддаг түлхүүр, эхнэрийн минь бэлэглэж байсан гурван бугуйн цаг, мөнгөн тоногтой хэт хутга, гурван ширхэг сувдан даруулга, гэрт цуглуулж байсан гадаад улсын мөнгөн дэвсгэртүүд, дөрвөн бурхан, Ариг банкны карт, гоо сайхны жижиг цүнх, эрэгтэй, эмэгтэй хүзүүний гинж, “Bulgariа” гэсэн бичигтэй ээмэг нэг хос, миний эхнэртээ худалдаж авж өгсөн шаргал өнгийн бугуйн цагууд, бугуйвч, ээмэгний хэлтэрхий, дөрвөн буланд улаан, цагаан, ногоон өнгөөр зүү ороож оёсон угалз хээтэй, бор өнгийн даалимба ба дотор талд нь 12.5 см өндөртэй, 7.8 см өргөнтэй, 4.5 см зузаантай, улаан хүрэн өнгийн толгойтой, шаргал өнгийн метал нуухтай, цагаан өнгийн халбагатай, их бие нь цагаан цайвар өнгийн хөөрөг, “Омега” гэсэн бичигтэй, улаан элгэн материалтай уут, дотор нь улаан алаг өнгийн толгойтой, шаргал өнгийн метал нуухтай, цагаан өнгийн халбагатай хөөрөг, зүү ороож оёсон бөөрөнхий хээтэй, хоёр зах болон амсарын хэсэг нь шаргал алаг өнгийн зүү ороож оёсон даалимба, метал нуухтай, шаргал өнгийн метал халбагатай, бор алаг өнгийн хөөрөг, хөөрөгний толгой, цагаан өнгийн сувдан шигтгээтэй шигтгэдэг ээмэг, гурван одны хэлбэртэй цагаан өнгийн жижиг шигтгээтэй ээмэг, А-14 гэж дугаарласан 56 см урттай, цайвар өнгийн нарийхан, төмөр металл зүүлт, “Nikon” зургийн аппарат, бугуйвч, зүүлтний клон, гарын бугуйн эрхи, япон шүрэн ээмэг, алтан бөгж, “channel” брэндийн шаргал өнгийн алтан бөгж, бриллиантан шигтгээтэй цагаан алтан бугуйвч, сваровский бугуйвч, Сваровский урт гинжтэй хүзүүний зүүлт зэргийг алдсан. Эд зүйл таньж олуулах ажиллагаагаар заримыг нь буцааж авсан. Манай эхнэрийн зарим эд зүйл олдоогүй” гэж мэдүүлж байсан түүхтэй.
Тэрбээр ганцхан удаа хулгайн хэргийн хохирогч болоогүй. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын 19-нд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд байрлах гэрт нь хулгай орж, олон тооны мөнгөн аяга, үнэт зүйлсийг нь хулгайлж байлаа. Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Э, Г нар үйлдсэнийг илрүүлж, хуулийн байгууллагаас шалгаж байсан түүхтэй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн гэрт хоёр ч удаа хулгайч нэвтэрч, эд зүйлсийг нь тоносон хэрэг бүртгэгдэж байжээ. Тодруулбал, 2014 онд Ц.Нямдоржийн хаусыг эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэгт оршин суух Б гэх залуу тоносон хэрэг гарсан. Тухай үедээ хулгайч Б нь олон тооны хаус ухаж, 115 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байдаг. Ташрамд дурдахад, Ц.Нямдорж тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байлаа.

Хоёрдугаарт, хэдхэн жилийн өмнө буюу 2022 онд Ц.Нямдоржийн гэрт мөн л хулгайч нэвтэрсэн байдаг. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд цагдаагийн байгууллагад “Зуслангийн байшинд хулгай орж, орон гэр тоносон байна” гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, хэрэг бүртгэл нээн шалгасан. Гэхдээ хэчнээн төгрөгийн эд зүйлсийг, хэн гэгч этгээд тоносон нь тодорхой болоогүй. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдоржийн зуслангийн байшинд сүүлд нэвтэрсэн хулгайч юу авсан, ямар эд хөрөнгө хулгайлсан гэдэг нь тодорхой болооогүй юм.
| УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |