Дорнод аймгийн Булган суманд зам засварын ажил гүйцэтгэж байсан компанийн ажилтнууд цогцос олжээ. Тодруулбал, Хөлөнбуйр сумаас Булган сумын чиглэлийн 20 км автозамыг засварлаж байх үед хүний араг яс олдож, цагдаагийн байгууллагад ханджээ. Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж, бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж.
Энэ талаар Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөгч Д.Дашхүүгийн өгсөн мэдээллээр “Наймдугаар сарын 23-нд Дорнод аймгийн Булган сумын гуравдугаар багийн нутагт зам засварын ажил гүйцэтгэж байсан “Чандмань тал” компанийн менежер Ш гэх хүнээс цогцос олсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Ингэхдээ техникээр шороо малтлага хийж байхад цогцос гарч ирлээ гэсэн. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт ажиллаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шалгалтын явцад он удаан жил болсон, нас бараад удсан, өгөршсөн байсан. Одоогийн байдлаар талийгаачийг хэзээ нас барсан зэрэг нарийн цаг хугацааг тогтоох боломжгүй. ДНК, насыг тогтоох шинжээч томилж, шинжилгээ хийгдэж байна. Хэргийг шалгах, шинжилгээ хийх прокурорын зөвшөөрөл гарсан тул шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Орон нутгийн зарим хэвлэлээр эртний түүхийн булш, хиргэсүүр олдлоо гэх ташаа мэдээлэл гарч байна. Хиргэсүүр биш гэдгийг онцолж хэлье. Цогцсыг шинжилгээний байгууллагад шилжүүлээд байна” гэлээ.
Шүүхийн шинжилгээний хариу 14-21 хоногийн дараа гарна. Холбогдох албаныхан цогцсыг хэн болох, хэдэн настай, хэзээ барсан зэрэг мэдээллийг тодорхой болгосныхоо дараа ар гэрийнхэнд мэдэгдэнэ. Тэгвэл Дорнод аймгийн хэмжээнд сураггүй алга болсон хүмүүсийн бүртгэлийг дахин хийж эхэлжээ.
Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Сураггүй алга болсон хүмүүсийн бүртгэл аймаг, сумын архивт бий. Дорнод аймгийн цагдаагийн газрын нэгдсэн мэдээллийн санд ч тодорхой байгаа. Зам засварын ангийнхны олсон цогцостой холбогдуулан энэ мэдээллийг дахин баталгаажуулж, бүртгэжүүлж байгаа юм билээ. Одоогийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд сураггүй алга болсон хэчнээн хүн байдаг нь тодорхойгүй байгаа” гэв.
Орон нутгийн иргэдийн ярьж буйгаар цогцос олдсон хэсэгт зам тээврийн осол үргэлж гардаг гэнэ. Мөн цогцос олдсон газар нь Дорнод аймгаас Улаанбаатар хот руу явдаг төв зам учраас иргэд талийгаачаа энэ хэсэгт хөдөөлүүлэх боломжгүй гэж үзэж байгаа ажээ. Ийм учраас уг хэргийг сайтар шалгаж, хүн амины ноцтой хэрэг байх вий гэж таамаглаж байгаа гэнэ.
Энэ талаар орон нутгийн иргэн хэлэхдээ “Булган сумаас сураггүй алга болсон хэд хэдэн хүн байдаг. 100 гаруй жилийн түүхтэй сум шүү дээ. Түүнээс гадна төв зам дагуу байдаг учраас хөдөлгөөн ихтэй. Уугуул, суугуул оршин суугч олонтой. Мөн явуулын хүмүүс тасардаггүй. Ийм учраас энэ хэргийг сайтар шалгаж, мэдээлэх хэрэгтэй. Орон нутгийн иргэд айдастай байна. Сумын төвийнх нь төв зам доороос хүний цогцос олдсон шүү дээ” гэсэн юм.
| ДОРНОД АЙМАГТ ЗАМ ЗАСВАРЫНХНЫ ОЛСОН ЦОГЦСЫГ ШИНЖИЛЖ, СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХҮМҮҮСИЙН БҮРТГЭЛИЙГ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |