
С.Ганбаатар Төрийн ордонд 10 дахь намартаа “амьдарч”, гурав дахь удаагаа УИХ-д залраад байгаа нэгэн. Энэ хугацаанд санаачилсан хуулиас илүү хуралдаа суугаагүй, тойрогтоо ажиллагаагүй өдрүүд түүнд олон бий. С.Ганбаатар гишүүний санаачилсан хууль гээд гайхуулах хууль түүнд ховор. Тэрбээр хамгийн сүүлд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хамтран оролцжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн нэг жилийн хугацаанд түүний санаачилсан хуулийн намтар байхгүй. Ганцхан өнгөрсөн жил ч гэлтгүй өнгөрсөн дөрвөн жилд ч байхгүй. Харин 2021 онд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль (бие даасан хууль) санаачлагчаар оролцож, батлагдсан байдаг юм билээ. Үүнээс өөрөөр 2021 оноос өмнөх санаачилсан хуулийн түүх нь албан ёсны вэб сайтад байршаагүй байна. Хууль санаачлахаас илүүтэйгээр хэл ам, хэрүүл тэмцлийг тэр бишгүй дээ л хийсэн. Хэрүүлийг автороо болготлоо ажиллаж, амьдарлаа. Харин хэдэд нь ялж, ялагдсаныг тэр өөрөө мэдэж байгаа биз ээ.

С.Ганбаатар гишүүнийг сонгож, түүнд итгэж саналаа өгсөн тойргийнх нь гишүүд л өрөвдөлтэй байна. Тэрбээр 2012 онд Дархан-Уул аймагт нэр дэвшихдээ сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “Сайн хүү” гэдэг дууг хип хоп хамтлагаар дуулуулж, өөрөө клипэнд тоглоод, сүйд болж байлаа. Шинэ дуугаа аавынхаа нэрээр нэрлэж, дүрс бичлэгт нь өөрөө тоглосон нь дарханчуудыг уяраасан хэрэг л дээ. Ингээд үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-ын босго давсан. Дөрвөн жил хийрхэж, цэцэрхэж, хэрүүл тэмцэл хийсээр байгаад тойрогтоо ажиллаагүй, тойргийнхоо иргэдийн төлөө зүтгэсэн ч “юм”-гүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан түүхтэй. Ингээд дарханчууд дахиад түүнийг сонгохгүйг мэдэж, өөртөө дүгнэлт хийсэн даруйдаа дараагийн сонгуулийн усалгаагаа Баянзүрх дүүрэгт хийж эхэлсэн. 2016 оны дөн өвлөөс зуны дэлгэр цаг хүртэл “Би баянзүрхчүүдийн төлөө тэмцэнэ. Эх орны баялгийг иргэдэд хүртээнэ” гэж хашхирсан ч харамсалтай нь өвдөг шороодсон. УИХ-ын босгыг намхан гэж эндүүрч, чанга орилж, чарлаж чадвал дахиад сонгогдоно гэсэн түүний мөрөөдөл эндүүрэл болж хувирсан байдаг. Дөрвөн жил лааз өшиглөж, гудамжинд орилж, уул уурхайн компаниудыг “гөрөөлж”, улс төрд дахин орох бэлтгэлээ базааж байгаад 2020 онд тэрбээр “Та бидний эвсэл” намаас Орхон аймагт нэр дэвшсэн. Орхончууд түүнтэй юугаараа холбогдож, хэнээрээ хамаатдагийг мэдэхгүй. Баянхонгорт төрсөн, Дарханд өссөн, Баянзүрх дүүрэгт амьдардаг гэдгээрээ эдгээр тойрогт улс төрийн усалгаагаа хийж, нэр дэвшсэн гэдгийг нь ойлгож болох ч Орхоны аймгийг хэрхэн олзолсныг ойлгох хүн ховор юм билээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төлөвлөгөө, зурлага ч байж мэдэх юм. Ямартай ч тэрбээр төрөөгүй, өсөөгүй, амьдраагүй Орхон аймагт нэр дэвшээд, дахин Саарал ордон орж ирж чадсан байдаг. Орхончууд “Одоо л бидний төлөө дуугарах хүнтэй боллоо. Чанга дуугарч, чангахан шиг ажиллах нь” гэж дөрвөн жил яс горьдсон нохой шиг харуулдсан. Үнэндээ, тэр орхончуудын төлөө бус, “МАНАН бүлэглэлтэй үзнэ” гэж баахан хашхирч, төрөөс тендер, төслөөс хөрөнгө завшиж, халаасаа түнтийлгэж байгаад буусан. Ингээд дөрвөн жилийнхээ бүрэн хугацааг дуусгаад, төрлөх нутаг Баянхонгор руугаа гүйсэн түүхтэй. Дарханчуудын үлгэрийг хаяа залган 200 км-ийн зайд байрлах орхончууд үргэлжлүүлсэн гэсэн үг.
МАХН-аас гарсан С.Ганбаатар АН-д элсээд, өнгөрсөн сонгуулиар УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшсэн. Ингэхдээ тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “заавар”-аар Баянхонгорт усалгаа хийж, Орхон аймгийн тойргоо түүнд өгсөн ч гэх юм билээ. Гэхдээ С.Ганбаатар Орхон аймаг буюу хойд бүсэд нэр дэвшсэн бол хэзээ ч сонгогдохгүй байсан нь тодорхой билээ. Учир нь, түүнд хэлэх үг, хэлэлцүүлэх амлалт, хийсэн ажил байхгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатар Дархан-Уул, Орхон аймгаас, Хангайн бүсээс нэг, нэг удаа УИХ-д залраад байгаа гэсэн үг. Ирэх сонгуулиар хангайн бүсийн иргэд ч хаягдана. Тэр магадгүй АН-аас гараад, бие даан нэр дэвшихээр Баянзүрх дүүргийг бараадаж ч байж мэднэ.
ХУДАЛ АМЛАЛТЫН ЦУГЛУУЛГА
Тойрог сэлгэж, тохой нийлүүлсэн гишүүдээсээ удаа дараа урваж, улс төрийн нам, эвсэл болгоныг дамжиж яваа түүнээс юу хүлээх вэ, иргэд. УИХ-ын гишүүн С.Ганбаатар дарханчуудад юу амлаж, юу бүтээж, юуг тэдний төлөө хийсэн бэ гэдэг нь одоо ч хариултгүй. Орхончуудын төлөө хийх ажлаа ч тэр ор тас мартчихсан аахилж яваа. Одоо хамаагүй, ахиж очихгүй, дахиж дэвшихгүй гэдэг нь түүний имиж. Баянхонгор, Өвөрхангай, Архангай гишүүд ч түүнд хамаагүй. Тэртээ тэргүй дараагийн сонгуулиар хангайн бүсэд дэвшихгүй нь тодорхой учраас тойрог нь түүнд хамаагүй биз ээ.
Дөрвөн жилийн ажлаа дүгнүүлэхгүй, худал амлалт өгсөөр, сонгуулийн сурталчилгааны ганц сард үзэгдээд өнгөрдөг болоод тэр удлаа. Гурван ч сонгуулийн түүх нь ийм байгаа нь түүнийг худал амлалтын цуглуулга болсныг итгэж байгаа хэрэг. Түүнд ажил хийх, хууль санаачлах, тойргийнхоо иргэдийн төлөө ажиллах сонирхол бүү хэл хүсэл ч байхгүй. Тэртээ, тэргүй тойргоо сэлгэх нь тодорхой, тооцоолол нь тийм учраас тэр тойргийн иргэд ч гэж мэддэггүй биз ээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “орилох” тоолонд нь улсаараа “шүтэж” явсан он жилүүд монголчуудад бий. Нээрээ л “Эх орны баялгийг эздэд нь хүртээх юм байна. Одоо л бидний төлөө ажиллах тэмцэгч сонгогдлоо” гэж баярлаж явсан түүх ч бий. Харин одоо иргэдийн итгэл алдарч, С.Ганбаатарыг чанга хашхирах тусам эргэлздэг болжээ. Чарлаад эхлэхээр нь бүүр эгдүүцдэг болжээ. С.Ганбаатар гишүүн ээ, хийрхэл, хийдүүлэлт чинь хэрээс хэтэрлээ. Халаас чинь түнтийж болсон бол тойргийнхоо хэдэн бор сонгогчдын амьдралыг сайжруулах хууль санаачилж, хэлсэн амлалтаа хэрэгжүүлнэ үү. Ирэх сонгуулиар тойргоо сэлгээд, хангайн бүсийнхнийг хаяна, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзээд, УИХ-ыг мартана гэж бодож байвал эндүүрэл шүү. Иргэд уншдаг, мэддэг, хэн худал хэлж, хууран мэхэлж байгааг хэзэээнээсээ гярхай анзаардаг, дүгнэлт хийдэг болсныг таны зөвлөхүүд тань мэдэж байгаа биз ээ. Гэхдээ ирэх сонгууль хүртэл хол байна даа. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хууль бус “хэрэг” чинь ч бүрхэг байна.
| УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАРЫГ ЧАНГА ХАШХИРВАЛ ЭРГЭЛЗЭЖ, ЧАРЛАВАЛ ЭГДҮҮЦЭХ ЦАГ ИРЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |