• Өнөөдөр 2025-10-19

ТАНИЛЦ: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТЭРБУМ ДАВСАН ОРЛОГОТОЙ ЗАХИРЛУУД

2025-08-07,   6505

     Өчигдөр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл “Төрийн өмчийн компанийн захирлууд 20-30 сая төгрөгийн цалин авч байна” гэх мэдээлэл хийж, хариуд нь Ерөнхий сайд Г.Занданшатар “Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулна” гэж мэдэгдсэн. 
 
Төрийн өмчит компанийн захирлуудын сарын цалин буюу 30 сая төгрөг өнөөгийн нийгэмд хэр их мөнгө вэ гэдгийг маш энгийн жишээгээр тайлбарлъя. Манайхны нийтлэг хэрэглээ буюу 2015 онд үйлдвэрлэгдсэн, 2025 онд орж ирсэн Toyota Prius 30 автомашин одоо 30 сая төгрөгийн үнэтэй байна. Энэ автомашиныг ихэнх монголчууд 3-4 сая төгрөгийн урьдчилгаатай, 2.5 хувийн хүүтэй, 2-3 жилийн хугацаатай лизингээр арай гэж өөрийн болгодог. Харин төрийн өмчийн компанийн захирал бол энэ автомашиныг ердөө ганцхан сарын цалингаараа л шууд худалдаад авах боломжтой гэсэн үг. 
 
         Иймд жилд хамгийн их орлоготой захирлуудыг жагсааж үзлээ. Хувьдаа компанитай буюу цалингаас гадуур орлоготой захирлуудаас 1.4 тэрбум төгрөгийн орлогоороо “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан тэргүүлж буй бол, хувьдаа нэг ч компанигүй буюу зөвхөн цалингийн орлогоороо “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал Г.Ёндон тэргүүлж байна. 
 
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Төрмөнхийн Пүрэвхатан
 
Түүний жилийн орлого 1.4 тэрбум төгрөг. Төрийн өмчийн компанийн захирлуудыг зөвхөн орлогоороо тэргүүлээд зогсохгүй, 5.7 тэрбум төгрөгийн гурван орон сууц, 480 сая төгрөгийн Lexus 570, Lexus RX 350 загварын хоёр жийп зэргээрээ ч тэргүүлж байна. Түүний цалингаас гадуурх орлогын хувьд, өмгөөллийн “Партнерс консалтинг” фирмийн 50 хувь, “Девелопмент роуд ложистик” ХХК-ийн 15 хувийг эзэмшдэг. Түүний хувьд, 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд угсраа унасан. Улмаар АН-ынхан нь түүнийг гудамжинд үлдээхгүйн тулд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлаар томилсон байдаг. 
 
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Дашийн Бямбасүрэн
 
Түүний жилийн орлого 1.1 тэрбум төгрөг. Түүнээс гадна 4.7 тэрбум төгрөгийн гурван орон сууц, 2.3 тэрбум төгрөгийн хадгаламж, 1.7 тэрбум төгрөгийн авлагатай зэргээрээ төрийн өмчит компанийн захирлууддаа зиндаархдаг. Хувьдаа “Тэнгэр апат” ХХК, “Та финанс” ББСБ, “Ойн хөндий” ХХК, “Тайгын хөндий” ХХК-тай. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн ангийн найз бөгөөд түүний татаасаар “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар  томилогдсон байдаг. 
 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал Гэлэнгийн Ёндон
 
Нэр дээрээ нэг ч бизнесгүй, нядлаад зарах ч малгүй атлаа хамгийн их орлого олдог төрийн өмчит компанийн захирлаар Г.Ёндон тодров. Түүний жилийн орлого 620 сая төгрөг. Хувьдаа бизнесгүй учраас энэ 620 сая төгрөг нь зөвхөн цалингийнх буюу сард 51.6 сая төгрөгийн цалин авдаг гэсэн үг. Тэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал болохоосоо өмнө жилд 31 сая төгрөгийн орлоготой байсныг дурдах нь зүйтэй болов уу. 
 
“УБТЗ” ХНН-ийн дарга Хишигжаргалын Хэрлэн
 
Түүний жилийн орлого 610 сая төгрөг. Сард 50.8 сая төгрөг олдог гэсэн үг. Мөн тэрбээр 792 сая төгрөгийн хоёр орон сууц, 650 сая төгрөгийн Mercedes Benz G500, 1.7 тэрбум төгрөгийн хадгаламж зэргээрээ төрийн өмчит компанийн захирлуудыг толгойлдог. Хувьдаа “Эйч Ти Эм” ХХК, “Герман цонх” ХХК-иудыг эзэмшдэг гэх боловч ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус. 
 
Төрийн банкны гүйцэтгэх захирал Өлзийгийн Гантөр
 
Түүний жилийн орлого 493 сая төгрөг. Тэгэхээр сард 41 сая төгрөг олдог гэсэн үг. Тэр хувьдаа компанигүй, харин “Тэтгэврийн ууган сан” ХХК-ийн 1 хувь, “Мандал ассет менежмент” ХХК-ийн 0.02 хувийн хувьцааг эзэмшдэг. 
 
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Отгоны Батчулуун
 
Түүний жилийн орлого 408 сая төгрөг. Хувьдаа “МТС” ХХК, “Чаргайт” ХХК гэх хоёр компанитай. 
 
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын захирал Махбалын Түмэнжаргал
 
Түүний жилийн орлого 383 сая төгрөг. Нэр дээрээ компанигүй. Сард 31.9 сая төгрөг олдог гэсэн үг. 
 
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Хүүгийн Мөнхжаргал
 
Түүний жилийн орлого 343 сая төгрөг. Хувьдаа компанигүй. Тэгэхээр энэ 343 сая төгрөг нь зөвхөн цалингийн орлого буюу сард 28.5 сая төгрөг авдаг гэсэн үг. “Эрдэнэс тавантолгой”-н өмнөх гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сард 28 сая төгрөгийн цалинтай гэгддэг байсан. Ямартай ч Х.Мөнхжаргал өмнөх гүйцэтгэх захирал Б.Ганхуягтайгаа адилхан цалин авч буй ажээ. 
 
“Диспетчерийн үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Гомборагчаагийн Балжинням
 
Түүний жилийн орлого 289 сая төгрөг. Хувьдаа компанигүй. Тэгэхээр сард 24 сая төгрөг авдаг болж таарч байна. 
 
“Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Гэрэлтийн Тэлмэн
 
Түүний жилийн орлого 252 сая төгрөг. Хувьдаа компанигүй. Тэгэхээр сард 21 сая төгрөг авдаг болж таарч байна. 
 
 
 
 

ТАНИЛЦ: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТЭРБУМ ДАВСАН ОРЛОГОТОЙ ЗАХИРЛУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 39
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-14 04:08:36
    Irgen: iim tsalin ugch baigaa sangiin saidiig ogtsruul.hugjliin berhsheeltei zaluus ajillaj baival iim tsalin ugdug bolii.tetgever ba ajilchdiin tsaling ene hemjeend hagalttai amidrahaar uguuch hulgaich huivaldagch naraa..........
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-11 21:14:47
    Авилгаас сал: Наад 1 эрчим хүчний авилгач нараа солиочээ. Байгууллага дотроо бүүр ураг төрөл болцон бгаа шдээ.Шинэ хүн ажилд авахдаа бүүр тогтцон ханштай. Бүх мэрнэжилтнүүүд нь хамаатан садан үг хэлж засаж чадахаа больчихсон заваан шдээ тэр Дүт, Эхүт 2 л лав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-11 21:14:20
    Авилгаас сал: Наад 1 эрчим хүчний авилгач нараа солиочээ. Байгууллага дотроо бүүр ураг төрөл болцон бгаа шдээ.Шинэ хүн ажилд авахдаа бүүр тогтцон ханштай. Бүх мэрнэжилтнүүүд нь хамаатан садан үг хэлж засаж чадахаа больчихсон заваан шдээ тэр Дүт, Эхүт 2 л лав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-11 10:08:06
    Өндөр цалинтай байх нь зөв. : Бүх захирлуудын мэдлэг ур чадвар, ажлын туршлагыг нь харгалзаж Хувьцаа эзэмшигчид тогтоох ёстой. Бүгд тайрчихсан юм шиг нэг цалинтай, тэгээд бүүр бага цалинтай байвал төрд сайн менежер ажиллахгүй, дээр нь авлига авах нөхцөлийг бүрдүүлнэ. Жоохон эрүүл ухаанаар бодож үзээсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-10 21:08:56
    Доржхүү: Цалинг нь 1 сая төг болго. Эсвэл татан буулгах. Ашигтай ажилласан нөхцөлд цалинг нь ашгаас нь хамаарч хувь тэнцүүлж олго. Өмнө алдагдалтай ажилласан бол цалинг нь буцаан төлүүл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-10 16:11:23
    Цогтбаяр: Бүгдийн цалинг 1.5 аас 2.5 аар тогтоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-10 15:08:28
    Зочин: SAWI8095T877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-10 13:48:35
    Зочин Ж.: Олж буй хэдэн төгрөгөө ҮЙЛДВЭРҮҮДЭЭ СЭРГЭЭХ ШИНЭЧЛЭХ ,ОРЧИН ЦАГИЙН ХЭРЭГЦЭЭТ ҮЙЛДВЭРҮҮД БАЙГУУЛЖ иргэдээ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ болгож ажил хийх хүсэл эрмэлзэл төрүүлэх идэвх санаачлагаа давалгаануулыг бий болгож УЛСЫН ХӨГЖЛӨӨ АХИУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ . СУДАЛГАА БАЙДАГ БИЗ : ГАДААД ДОТООДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧИД - АЖЛЫН БАЙР КОЛЛЕЖ ,ТЕХНИККУМ ТӨГСӨГЧИД - АЖЛЫН БАЙР 9,12 ТӨГСӨГЧДӨӨС ДЭВШИН СУРАЛЦДАГ ,ЗАВСАРДДАГ ,АЖИЛ ҮЙЛДВЭРЛЭЛД ОЧСОН ТҮҮНИЙ ҮР ДҮН НӨЛӨӨ ГМ САЛБАРУУДААР ГАРГАЖ АВЧ ҮЗЭЭД ЗОРИЛТОО ӨӨРЧЛӨН ХЭРЭГЖҮҮЛЭЭД ШУУРХАЙЛААД АЖИЛЛААЧЭЭ ??!!!!! ЭЦСИЙН ЗОРИЛОГО : ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛЖ ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГОХ ...ҮҮНИЙ ҮР ДҮНД УЛСЫН ХӨГЖИЛД АХИЦ ГАРГАНА. ХЭЛЭН ДАРГА НАРЫН ЦАЛИНГ - 50%- с ДООШГҮЙ ТАНАЖ ХАСАХ НЬ ЗҮЙТЭЙ . УЛСЫН ХЭМЖЭЭНД ОРУУЛЖ БУЙ ҮР АШИГ УЛСЫН ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН АХИЦ ӨӨРЧЛӨЛТ ҮР НӨЛӨӨГ ХАРГАЛЗААД ТОГТООХ НЬ ЗҮЙТЭЙ . "ТАНСАГЛАЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧЭЭ "
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-10 13:30:09
    Зочин Ж .: Арай дэндүү аж ахуй амьдралын зөрүү гаргаж Улсын олсон хэдэн төгрөгийг ашигтай зүйлд зарцуулахгүй хэдэн нөхдүүд хуваагаад дуусч байна . Амьжиргааны түвшинтэй нийцүүлж шатлалтай Цалингийн систем тогтоож хэрэгжүүлээч .ХНХХ Яам юу хийж ийм үндэслэлээр тогтоож Хяналт тавьдаг АТГ юу хийж байдаг байнаа .Санхүүгийн зохицуулах хороо.Сангийн яам,Эдийн засгийн хөгжлийн ЯАМДУУД ЯАЖ АЖИЛЛААД байдаг байна.Улсынхаа төлөө АЖИЛЛАЖ чадахгүй ууж идэх донТОЙ эсрэг тэсрэг үзэлтнүүдийг байх байранд нь тавьж ӨӨРЧЛӨӨЧ .АЖЛЫН ҮР ДҮН - 6- 12 сараар авч үзээд л болх шүү дээ ?!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-10 12:41:17
    Монгол: Ман н бузарууд сайн хулгайлж л дэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-10 12:20:28
    Зочин: 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 22:27:12
    Зочин: SAWI809T587
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 22:25:44
    Т: Аль эрт хийх байсийм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 22:25:43
    Т: Аль эрт хийх байсийм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 21:48:16
    Зочин: Төрийн албанд орох их өрсөлдөөн байдаг нь энэ өндөр цалингаас гадна цүнх баргчидаа ашигтай ажлын байранд томилж нууц сүлжээ байгуулан өндөр үнэтэй тендер нэртэй хуувилдаан тухайн байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй хэрэгцээгүй бараа материал өндөр үнээр тухайн ААН-л шахаж дураараа аашлах явдал юм. Иймд төрийн байгууллагуудын цалинг нэг түвшинд оруулж орон тоог цомхон чадварлаг мэргэжилийн бүрэлдэхүүнээр шинэчилж санхүүгийн сахилга батыг чанд сахиулж хөндлөнгийн иргэдийн хяналт тогтоох нь чухал. Санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын хяналт биш, хөндлөнгийн иргэдийн хяналт тогтоох шаардлагатай. Аудитийн байгууллага шантаажны байгууллага болсон байх магадлалтай. Аудитын байгууллагуудад санхүүгийн шалгалт оруулж удирдлагын багийнхан ХО-ын мэдүүлгийг нийтэд ил болгох цаг болсон б.а. Ер нь хяналтын байгууллагууд эрх мэдлээ тухайн байгууллагын нууцыг мэдэж шантаажлан баяжих хэрэгсэлээ болгосон байгаа юм шиг санагддаг. Тухайн байгууллагуудын үйлчилгээний хөлсний хязгаарыг хуулиар тогтоож өгч албан журмаар Санхүүгийн Тайланд Аудит хийдгийг болиулах нь зөв шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 21:42:29
    Зочин: SEKSEER VANXANDI80955877BOOW XXNO
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 20:50:00
    Золбин авилгачид: Намдаа авилгалын мөнгөөр санхүүжилт босгодог ёндон, хэрлэн, мөнхжаргал, батчулуун мэтийн хулгаруудыг шоронд хийсэн цагт энэ ТӨҮГ -ууд ашигтаы ажиллана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 15:08:52
    Зочин: Сайн ажиллаж бвал яахав вэ зарим нь бизнес болгож бна шүү дээ шудрага хүн бол алга даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 15:08:49
    Зочин: Сайн ажиллаж бвал яахав вэ зарим нь бизнес болгож бна шүү дээ шудрага хүн бол алга даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 15:08:49
    Зочин: Сайн ажиллаж бвал яахав вэ зарим нь бизнес болгож бна шүү дээ шудрага хүн бол алга даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 11:28:07
    Зочин: Аа яа яа, Төрийн өмчит компануудын захиралууд гэхэд арай л өндөр цалин авч байна шүү. Ингэхлээр чинь яаж авилга, хээл хахууль буурхав дээ. Ер нь хэн ч гэсэн өгөх юмыг нь өгч, танил тал, арын хаалга бүх зүйлээ ашиглаад л эдгээр команиудын захирал болохыг оролдоно шүү дээ. За яахав өндөр цалин авлаа гэхэд ядаж л дундаж давхаргын ард иргэдийн цалингаас 2-3 дахин их байж болох л байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 10:55:09
    Уншигч: УЛСЫН МӨНГӨӨР ТАНСАГЛАСАН СЭТГЭЛ НЬ ЗОВДОГГҮЙ СОНИН ДАРГА НАР ЦАЛИНГИЙ НЬ ӨНДӨР ТОГТООСОН ХҮМҮҮС НЬ ЯМАР ХҮМҮҮС ГЭДГИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 10:55:07
    Уншигч: УЛСЫН МӨНГӨӨР ТАНСАГЛАСАН СЭТГЭЛ НЬ ЗОВДОГГҮЙ СОНИН ДАРГА НАР ЦАЛИНГИЙ НЬ ӨНДӨР ТОГТООСОН ХҮМҮҮС НЬ ЯМАР ХҮМҮҮС ГЭДГИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 10:55:06
    Уншигч: УЛСЫН МӨНГӨӨР ТАНСАГЛАСАН СЭТГЭЛ НЬ ЗОВДОГГҮЙ СОНИН ДАРГА НАР ЦАЛИНГИЙ НЬ ӨНДӨР ТОГТООСОН ХҮМҮҮС НЬ ЯМАР ХҮМҮҮС ГЭДГИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 10:55:05
    Уншигч: УЛСЫН МӨНГӨӨР ТАНСАГЛАСАН СЭТГЭЛ НЬ ЗОВДОГГҮЙ СОНИН ДАРГА НАР ЦАЛИНГИЙ НЬ ӨНДӨР ТОГТООСОН ХҮМҮҮС НЬ ЯМАР ХҮМҮҮС ГЭДГИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 10:55:03
    Уншигч: УЛСЫН МӨНГӨӨР ТАНСАГЛАСАН СЭТГЭЛ НЬ ЗОВДОГГҮЙ СОНИН ДАРГА НАР ЦАЛИНГИЙ НЬ ӨНДӨР ТОГТООСОН ХҮМҮҮС НЬ ЯМАР ХҮМҮҮС ГЭДГИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 10:54:52
    Уншигч: УЛСЫН МӨНГӨӨР ТАНСАГЛАСАН СЭТГЭЛ НЬ ЗОВДОГГҮЙ СОНИН ДАРГА НАР ЦАЛИНГИЙ НЬ ӨНДӨР ТОГТООСОН ХҮМҮҮС НЬ ЯМАР ХҮМҮҮС ГЭДГИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 07:55:19
    Зочин: Энэ компаниуд яг ямар ашигтай ажиллав. Жил бүр ашиггүй ажилладаг. Хэт тансаг бас ямар ч хариуцлага байхгүй Төрөөс авсан татаас нь бүгд тансаглалд явдаг. Одоо эрчим хүчний үйлдвэрүүд ялгаагүй өндөр хэрэглээ тэй ашиггүй . Ийм л данхар төр ард түмнээ амьдрах боломжгүй болтол туйлдуулж байгаадаа ичээсэй . Авлига бол ахалсан. Хяналт байхгүй . Энэ бүхнээ ил тод болгож төрөө бүх шатандаа цэгцлэхгүй бол нэг л өдөр ард түмэн тэсэрч Шриланк болох бий. Үгүй гэх газаргүй болж бгаа .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-09 07:53:12
    Зочин: Энэ компаниуд яг ямар ашигтай ажиллав. Жил бүр ашиггүй ажилладаг. Хэт тансаг бас ямар ч хариуцлага байхгүй Төрөөс авсан татаас нь бүгд тансаглалд явдаг. Одоо эрчим хүчний үйлдвэрүүд ялгаагүй өндөр хэрэглээ тэй ашиггүй . Ийм л данхар төр ард түмнээ амьдрах боломжгүй болтол туйлдуулж байгаадаа ичээсэй . Авлига бол ахалсан. Хяналт байхгүй . Энэ бүхнээ ил тод болгож төрөө бүх шатандаа цэгцлэхгүй бол нэг л өдөр ард түмэн тэсэрч Шриланк болох бий. Үгүй гэх газаргүй болж бгаа .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-08 17:51:40
    Татвар төлмөөргүй бна.: Би ждү эрхэлдэг. 12 хүний цалин өгдөг. Түүн дээр татвар, ндш өгдөг. Сүүлийн 2 жил, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж орлого буурсан. Гэөэн ч ажилчдынхаа цалин, татварыг үлгэн салган өгөөд л явж бна. Гэтэл эдгээр ажил хийдэггүй дарганцрууд нь, бид нарын хуруу хумсаа хугалан байн төлж буй татварын мөнгөөр хийрхтлээ цалинжаад бж бдг нь шударга бус. Ядахд тэд нар нь авсан цалин шигээ хангалттай сайн ажилдаг бол энэ улс хөгжлөөрөө тасардаггүй юмаа гэхэд арай л танагтай байх байх. Гэвч хэддүгээр зуунд хэдэн оны галт тэргээр хэдэн жил явж байна даа. Өнөөхийг нь хөгжлөөр тасарчихсан улсаас ирээд баларсан үеийнхээ кино зурагт ашиглаж бдг. Бүхэл бүтэн улсын ганц төмөр замын вокзалыг нь хар. Муу хэлээд бдг хятадын захын эрээн хотын вокзалыг хар. Эрчим хүчний станцуудаа хар, эхнээсээ дэлбэрээд эхэллээ. Төсөв мөнгө байхгүй нэрийдлээр цахилгааны үнийг нэмж иргэдийн амьралд ачаа үрүүлсэн. Гэвч өөрсдөө гахтал цалин аваад , дээр нь орон тоо нэмж бий болгоод цалинжуулаад байж байдаг. Үүнтэй нь тэмцдэг гишүүн ч гэж алга даа. Бид нар, эдгээр хүмүүсийг гэр бүл үр хүүхэдтэй нь хэдэн үеэр нь хэдий болтол тэжээх ёстой юм бэ. Сонгууль өгөөд ч нэмэр алга даа. Монголд бизнес хийх үнэхээр хэцүү. Иргэдийн боловсрол ч нимгэн бна. Энэ төр барьж буй хэд нь ч хөгийн юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-08 14:18:51
    Эрдэнэбат : Энэ цалин багцаатай болгох нь зүйтэй гэхдээ монгол улс хөгжлийн бодлого баримтлах хэрэгтэй байна шүү эргэж буцаад хэдэн компани уудаар л оролдоод байх юмаа үйлдвэр барих хэрэгтэй байна шүү монгол хүнс хятадын зах зээл дээр үнэтэй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-08 13:02:22
    Zochin: Tusviin mungu ideel ter bumtan boloo biz muuhai humuus um
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-08 12:03:41
    Ганхуяг цэвээн сайнаа: Би арван жил онц сурсан , 85400699 намайг захирал болгоорой заавал ...........
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-08 12:01:10
    Жаргал: Өөрөө ч ийм цалин авдаг юм байж давхар захирал хийдэг эхнэр нууц амраг ах дүү нар нь ямар хангамж эдэлдэг вэ.бараг бүгд өмнөөс нь захирал хийгээд явдаг ш дээ монголд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-08 11:57:43
    Ганхуяг цэвээн сайнаа: 85400699 намайг захирал болгоорой , амьжиргааны зардал .......маш чухал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-08 11:56:24
    Ганхуяг цэвээн сайнаа: Намайг захирал болгоорой заавал ........би арван жил онц сурсан , диплом кауфман хумбольд .........маш ухаантай залуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-08 11:10:39
    ЗОЧИН: ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ!!! 30 САЯ ТӨГРӨГНИЙ ЦАЛИН АВНА ГЭДЭГ ЧИНЬ?? ЭНЭ ЧИНЬ ЛУЙВАР ШД!! ЭРГҮҮЛЭН ТӨЛ!! НОВШНУУДАА??? ОДООНООС ЭХЛЭЭД МИНИЙ ХУУЛИАР ЯВНА ОЙЛГОВ УУ??? ХУДАЛ ХЭЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ!! ХУЛГАЙ ХИЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ!! ХҮН АЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ!! ХҮНИЙ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭД ЗАНАЛХИЙЛЖ ТОГЛОЖ БОЛОХГҮЙ ЭЭ!! ЛУЙВАР ХИЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ!!! ЗАЛИЛАН ХИЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ!! ХҮНИЙ ЭД ХӨРӨНГИЙГ ЭЗЭНД МЭДЭГДЭХГҮЙ ХУЛГАЙЛАН АВЧ БОЛОХГҮЙ ЭЭ?? ХҮН БА ХҮҮХДЭД ХҮНД ГЭМТЭЛ УЧРУУЛЖ ЗОДОЖ НҮДЭЖ БОЛОХГҮЙ ЭЭ?? НАСАНД ХҮРЭЭГҮЙ БАЛЧИР ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ?? ЭДГЭЭР ГЭМТ ХЭРГҮҮДЭД ОНООХ ЯЛ ШИЙТГЭЛ НЬ ЦААЗЫН ЯЛ БУЮУ ТОЛГОЙГОО ТАСЛУУЛАХ БОЛНО ОО!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-07 17:00:13
    Зочин : Нам даган долоож, пялдагдаад төрийн албаны дарга, захирал болж өндөр цалинтай албан тушаалд тухлан сууж яг л бөөс хувалзнууд адил шимэгчлэн амьдрагсад! харахаас сэжгийн юмнууд!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-07 09:34:56
    Oyun: Herleen ter galt tergendee uuruu neg suuj uzdee arai arai hugjil alga heddugeer zuun bilee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188