Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын татаасаар нийслэлд “шургасан” Ч.Батзориг анх удаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод байгаа. Хотын дарга асан Д.Сумъяабазар 2022 оны нэгдүгээр сарын 1-нд “Улаанбаатар хотын Авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” гээчийг байгуулж, захирлаар нь Ч.Батзоригийг томилсон байдаг. Үнэндээ, Ч.Батзориг Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг “Улаанбаатар эрдэм” дээд сургуульд эрх зүйн багш байхад гарын шавь нь байсан учраас ийм томилгоо “амархан” хийсэн гэсэн үг.
Сонирхолтой нь, Ч.Батзоригийг Хотын даргын зөвлөх, Түгжрэл бууруулах төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхад нь төрсөн дүү Ч.Мөнхбатынх нь эхнэр Г.Жаргалын “Эм Ти Юу” ХХК компани 8.3 тэрбум төгрөгийн тендерт ялж байжээ.
Тодруулбал, 2023 оны гуравдугаар сард Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд “Их багтаамжийн зогсоол шинээр барих” нэртэй 8.3 тэрбум төгрөгийн тендер зарласан. Уг тендерт Ч.Батзоригийн бэр дүү Г.Жаргалын “Эм Ти Юу” ХХК ганцаараа оролцож, шалгарчээ. Ингээд 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд НЗДТГ, “Эм Ти Юу” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээнд долдугаар сарын 1-нд их багтаамжтай зогсоол барих ажлаа эхлүүлж, 2024 оны аравдугаар сарын 21-нд ашиглалтад оруулахаар заасан байдаг ч өнөөдрийг хүртэл өнөөх зогсоол ашиглалтад ороогүй байна.
Угтаа, 2022 онд “Улаанбаатар хотын Авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ээс дээрх тендерийг хоёр ч удаа зарласан. Энэ тендер Ч.Батзоригийн мэдлийнх байсан гэсэн үг. Гэвч Ч.Батзориг хоёр ч удаа тендер зарлаж, бэр дүүгийнхээ компанийг хассан болж харагдуулаад, хүчингүй болсон тендерээ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар руу шилжүүлсэн. Ингэхдээ бэр дүүгийнхээ компанийг шалгаруулах “тохироотой” байсан байж таарна. Учир нь, өөрийнх нь удирдаж байгаа нэгжийн тендерт бэр дүүгийнх нь компани шалгарвал асуудал үүснэ гэж тооцоолсон гэсэн үг л дээ.
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын орон сууцны инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл, барилга угсралтын ажил- 1.8 тэрбум,
-Маршал таун хотхоноос Гэрлүг хотхон хүртэлх авто зам (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)- 552 сая,
-Нарны замаас 31 дүгээр сургуулийн зүүн талаар шинэ төгөл хотхон хүртэлх зам (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо)- 560 сая төгрөгийн тендерт “Эм Ти Юу” ХХК тус тус шалгарсан нь санамсаргүй тохиолдол гэхэд итгэх хүн олдохгүй л болов уу.
Ноцтой нь, бэр нь авсан тендерийнхээ ажлыг гүйцэтгэж амжаагүй байхад нь Ч.Батзориг ажлаа өгч, өдгөө НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.
| ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ТӨСЛӨӨС 8.3 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН БЭР ДҮҮГИЙН ТАНЬ КОМПАНИ ХЭЗЭЭ ЗОГСООЛОО БАРИХ ВЭ, Ч.БАТЗОРИГ ТӨЛӨӨЛӨГЧ ӨӨ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |