Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хулгай нүүрлэж, удирдлагууд нь хууль бусаар хөлжиж, холбооны хөрөнгийг тоносон ноцтой баримтыг Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс цувралаар хүргэж байна. Бид энэ удаад МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Буянжаргалын холбооны хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй ноцтой баримтыг хүргэхээр зэхлээ.
МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Х.Буянжаргалыг хэн бэ гэдгийг нь эхлээд танилцуулах нь зүйтэй болов уу. Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн, Дархан-Уул аймгийн Хүнсний комбинатын чихрийн үйлдвэрт нормчиноор ажиллаж эхэлсэн байдаг. Ингээд 2000 оноос Дархан хотын ДЦС-ын орон тооны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 16 жил ажиллаж, Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга болж тушаал дэвшжээ. Ингээд түүний хулгай эхэлжээ. Улсад 33 жил ажилласан түүнийг С.Эрдэнэбат МҮЭХ-ны Ерөнхийлөгч болсон даруйдаа Ерөнхий нарийн бичгийн дарга болгож, дэргэдээ авсан байна. Ингээд түүний хулгай томорч эхэлжээ.
Х.Буянжаргал МҮЭХ-нд шургалсан даруйдаа л их, бага хэмжээгээр хулгай хийж, холбооны хөрөнгөнөөс завшиж ирсэн бололтой. Х.Буянжаргал хоёр жилийн хугацаанд МҮЭХ-ноос 197 сая төгрөгийг цалингийн зээл нэрээр авчээ. Хамгийн ноцтой нь, хэзээ төлөх нь тодорхойгүй, хүүгүй, хугацаагүй, гэрээгүйгээр өөрийнхөө данс руу авсан баримт нь байна. Тодруулбал, тэрбээр татвар төлөгчдөөс төвлөрүүлсэн 197.250.000 төгрөгийг цалингийн зээл болгож авсан гэсэн үг. Хамгийн хоржоонтой нь, Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны данснаас өдөр болгон шахуу “Х.Буянжаргал дарга цалингийн зээл” гэсэн утгатай гүйлгээ гарсан байна. Өөрөөр хэлбэл, Х.Буянжаргал хүссэн цагтаа хувийнхаа данс руу цалингийн зээл хэмээн холбооны данснаас мөнгө авч идсэн гэсэн үг л дээ. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сарын 4-нд 11 сая, гуравдугаар сарын 23-нд 13 сая төгрөг, есдүгээр сарын 12-нд 17.5 сая төгрөг, үүнээс ердөө нэг хоногийн дараа есдүгээр сарын 13-нд мөн л 17.5 сая төгрөгийг цалингийн зээл гэж өөрийнхөө Голомт банкны данс руу шилжүүлсэн баримт байна. Мөн үүнээс гадна өдрийн хоолны цагаар 100, 400, 500 мянган төгрөгийг тогтмол шилжүүлж байжээ.

Энэ талаар эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Х.Буянжаргал дарга туйлсан. Татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшиж, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, цалингийн зээл болгож авсан нь хууль хяналтын байгууллагад ч шалгагдаж байсан. Гэвч энэ хэрэг хэрхсэн, хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй. Хууль хяналтын байгууллагаас удаа дараа МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн байдаг юм билээ. Сүүлд гэхэд л 2024 оны намар зөрчил арилгуулж, Х.Буянжаргалын цалингийн зээл нэрээр хувьдаа завшсан татвар төлөгчдийн хөрөнгийг буцаан төлүүлж, хохиролгүй болгохыг шаардсан гэнэ лээ. Гэвч С.Эрдэнэбат энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, УИХ-ын гишүүн болсон учраас тоохгүй өнгөрсөн байх магадлалтай. Ерөөсөө л Х.Буянжаргалын энэ хулгайг тухайн үеийн МҮЭХ-ны Ерөнхийлөгч, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат мэдсэн байх ёстой. Ингээд тэд үгсэн тохиролцож, хулгайгаагаа хамтарч хийсэн ч байж болзошгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгах л ёстой сэжүүр” гэлээ.

Х.Буянжаргалын хулгай цалингийн зээлийн 197.250.000 төгрөгөөр дуусахгүй. Тодруулбал, тэрбээр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байхдаа ч санхүүгийн зөрчил гаргасан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдож байсан ноцтой баримт байна. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо бол асар их хөрөнгө эргэлддэг газар. Энэ холбоог Х.Буянжаргал даргалж байхдаа өөртөө өчнөөн урамшуулал олгожээ. Тодруулбал,
Балансын урамшуулал
-2020.01.10- 7.2 сая төгрөг
-2020.12.22- 6.6 сая төгрөг
-2021.12.24 – 7.3 сая төгрөг
-2021.12.24 – 7.3 сая төгрөгийг урамшуулал болгож авчээ. Үнэндээ, тэрбээр Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны хөрөнгийг хувийн дансаараа авч, завшиж байжээ. Дуртай цагтаа цалингийн зээл авч, дуртай цагтаа өөрөө урамшуулал олгосон гэсэн үг л дээ.
Мөн тэрбээр хамгийн сүүлд, МҮЭХ-ны Ерөнхий нарий бичгийн даргаар томилогдох үедээ буюу 2022 оны хоёрдугаар сарын 9-нд Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны данснаас өөрийнхөө данс руу 16.2 сая төгрөгийг “Буцалтгүй тусламж” гэж шилжүүлжээ.
Х.Буянжаргал МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ч Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоог атгаж байжээ. Ах, дүү, амраг садангаа ажиллуулахаас гадна өөрийн хүн Д.Долгорыг өөрийнхөө албан тушаалд томилчихоод “Холбооны тамга надад байна. Би энэ холбоог удирдаж байна” гэж томорч байсныг гэрчлэх хүн олон байна.
Үүнээс гадна, хамгийн ноцтой нь Х.Буянжаргалын төрсөн дүү Х.Отгонжаргал Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хөрөнгөнөөөс цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байжээ. Жилийн хугацаанд холбооны хөрөнгийг ах, дүү хоёр завшсан гэсэн үг л дээ.
Бид дараагийн дугаартаа Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга асан Х.Буянжаргалын тансаглалыг үргэлжлүүлэхээс гадна Д.Долгор, А.Дагвадорж, Б.Рагчаа, О.Баярхүү, Н.Ариунболд, Ц.Ганболд, А.Ариунбаатар нарын хууль бус баримтыг хүргэх болно.
| МҮЭХ-НД НҮҮРЛЭСЭН ХУЛГАЙ: НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Х.БУЯНЖАРГАЛЫН ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ТАНСАГЛАЛ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |