Тэгвэл Хэнтий аймгийн Засаг даргаар Дамдинжавын Аюурбунь томилогдсон. Аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаар Засаг даргад Д.Аюурбунь нэр дэвшиж, нэг саналын илүүгээр дэмжигдэж, улмаар албан туүаалдаа томилогдсон. Д.Аюурбунийн хувьд Ерөнхий сайдтай нэг нутгийн, нэг үеийн төгсөгч. Тэрбээр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрж, МУИС-ийг төгссөн. Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарын зөвлөхөөр ажиллаж, улс төрд орсон түүхтэй.
Д.Аюурбунь УИХ-ын гишүүн Ц.Баатархүүтэй дотнын найз, ажлын хамтрагчид. Тэд 2004 онд “Монголын лектор төв”-ийг хамтран үүсгэн байгуулж, 2013 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Эм Эл Си Трейнинг” ХХК болгон удирдаж байгаа. Д.Аюурбунь ерөнхий менежер, Ц.Баатархүү гүйцэтгэх захирлын албан тушаалтай. “Эм Эл Си Трейнинг” ХХК нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 70 сая төгрөгийн төсөвтэй тендерт ялж байсан түүхтэй. Тодруулбал, Олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын Python сертификатын ЕБС-ийн мэдээлэл зүйн 50-аас доошгүй тооны багшид олгох сургалтын тендерт 2023 онд шалгарч байжээ. Энэ нь Ц.Баатархүүг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болохоос нэг жилийн өмнө гэсэн үг.
Ноцтой нь, Д.Аюурбунийн бие нь АН-ынх ч бизнес нь МАН-ынхантай холбогддог. Тодруулбал, Д.Аюурбунь “Магнай трейд” компанийн эзэн Р.Ганзоригийн удирдлага дор таван жил ажилласан нэгэн. Тодруулбал, 2017-2018 онд “Жи-Мобайл” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд “Магнай Трейд” ХХК-ийн Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан дэд захирал, Тос гэрээт борлуулалт хариуцсан захирлаар ажилласан. “Магнай трейд” ХХК-ийн эзэн Р.Ганзориг Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Энэ ч утгаараа Д.Аюурбунийг салбар хариуцсан захирлаараа олон жил ажиллуулсан гэсэн үг.
Түүнчлэн Р.Ганзориг хүү Г.Дашнямыгаа улс төрд 2021 оноос сойж эхэлсэн. Тодруулбал, Г.Дашням 2021 оноос улс төр сонирхох болж, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Дараа нь, 2022 онд “Жи-Мобайл” ХХК-ийнхаа сүлжээг өргөтгөх нэрээр аавынхаа нутаг Хэнтий аймгийг бүтэн тойрч сонгогчдын “тандалт” хийсэн. Энэ бүх хугацаанд Д.Аюурбунь түүнтэй хамт сумдаар тойрсон. Ингээд 2023 онд Г.Дашням Хэнтийг орхиж, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр болоход нь Д.Аюурбунь Хэнтий аймгийн АН-ын даргаар томилогдсон байдаг.
Үүнээс өмнө Д.Аюурбунь “Магнай трейд” ХХК-д ажиллаж байхдаа жижиглэнгийн шатахууны хэд хэдэн компани үүсгэн байгуулж, Хэнтий аймаг болон сумдын төр, захиргааны байгууллагуудад шатахуун “хүч”-ээр нийлүүлж ирсэн байдаг. Тодруулбал, тэрбээр шатахууны жижиглэнгийн худалдааны “Хаан ойл групп”, “Норов ойл” ХХК-ийг ганцаараа үүсгэн байгуулжээ. Д.Аюурбунийн “Норов ойл” ХХК нь Хэнтий аймгийн Батноров сумын ЗДТГ-т хоёр удаа шатахуун нийлүүлэх тендерт хоёр ч удаа шалгарч байжээ.
Мөн тэрбээр “Андууд ойл”, “Андууд констракшн” ХХК-ийг Чингис хотын захирагч Даваажавын Эрдэнэбаатар, Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Амгаланбаатарын Жаргалсайхан, ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн Лхамсүрэнгийн Бат-Октябрь, “Хаан” зочид буудлын эзэн Ганболын Галбадрахтай хамтран эзэмшдэг. “Андууд констракшн” ХХК нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын гудамжны тохижуулалт (зам засвар, гэрэлтүүлэг камержуулалт) хийх 41 сая төгрөгийн төсөвтэй тендерт 2022 онд шалгарч байсан түүхтэй. Эндээс харвал, Д.Аюурбунь МАН-ын “тавиул”, АН-ын тендерчин гэсэн үг. Ташрамд сонирхуулахад, Д.Аюурбунийн эхнэр Энхтуяагийн Хишгээ нь “Дайманд майнд” ХХК-ийг эзэмшдэг. Уг компаниараа дамжуулан Хэнтий аймгийн Бэрх тосгоны уугуул, УИХ-ын гишүүн, шарк Ч.Анараас 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч, сургалтын төв өргөжүүлсэн байдаг. Энэ нь түүнийг МАН-ынхантай нягт холбоотойг хэлэн нэг баримт болох биз ээ.
| МАН-ЫН “ТАВИУЛ”, АН-ЫН ГИШҮҮН ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |