• Өнөөдөр 2025-03-12

ГАЦСАН ТӨСЛИЙН “АВТОР”-УУД

2025-02-17,   5452

       Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн баруун халаасанд том төсөл гацаагчдын овог нэр, он сарыг дурайтал бичсэн жагсаалт бий. Тэр өөрөө тэгж хэлдэг. Бас түүнийгээ “дургүй хүргэвэл зарлана” гэдэг. Өөрөөр бол, Засгийн газрынх нь “амь даатгал”, эсвэл ах нараа айлгах “нууц хөзөр” нь ч гэж хэлж болмоор. 
 
Ялангуяа сүүлийн үед өнөөх төсөл гацаагчдын жагсаалтаа байн, байн сануулах болов. Илүү хөдөлгөөн хийвэл иргэдэд ил болгоно шүү л гээд байна. Арга ч үгүй байх. Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын төсөл болон Ураны төслөө эхлүүлж байгаа учраас “сурцтай гацаагчид”-даа сануулга өгч буй нь тэр байх. 
 
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэр жагсаалтад хэдэн хүний нэр байгаа вэ. Тус жагсаалтыг лавтай толгойлсон байж болох дөрвөн хүнийг танилцуулж байна. 
 
“Эгийн гол дээр усан цахилгаан станц баривал эргийнх нь дагуух ой мод усанд автаж, загасны нүүдэл тасарна”
Ч.Хүрэлбаатар
 
     Ч.Хүрэлбаатар 2007-2008 онд С.Баярын Засгийн газарт Түлш, эрчим хүчний сайдаар ганцхан жил ажилласан. Хорлонтой нь, ганц жил ажиллахдаа ганц байгуулсан “гавьяа” нь Эгийн голын усан цахилгаан станцыг гацаасан явдал байв. 
 
Тодруулбал, 2006 оны арванхоёрдугаар сард Засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станцыг төслийг БНХАУ-ын 300 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар 2007 оны дөрөвдүгээр сард Эгийн голын усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг шалгаруулах анхны тендер зарлагдаж “Синамаче-Камке консерциум” шалгарч байв. Ийнхүү олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитоор амь орж, ажил хэрэг болоход бэлэн болоод байв. 
 
Гэтэл 2007 оны арванхоёрдугаар сард Түлш, эрчим хүчний сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдов. Улмаар 2008 оны хоёрдугаар сард Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар Эгийн голын усан цахилгаан станцыг барих шаарлагагүй гэсэн шийдвэрийг Засгийн газраар гаргуулсан. Засгийн газраас энэхүү шийдвэрийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж, зөвшилцөхийг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосон. Ингээд 2008 оны дөрөвдүгээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төслөөс татгалзсан Засгийн газрын шийдвэрийг хэлэлцэж, дэмжсэн. 
 
Хуралдааны дараа Эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг хориглож чадлаа. Үүнд маш их баяртай байна. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих нь ямар ч ашиггүй. Ашигтай гэж бодож байгаа хувийн компаниуд хүсвэл бариг л дээ. Тэрний оронд төвийн бүсдээ дулаан, цахилгааны станц барих ёстой. Тэгээд ч нэгдүгээрт, Эгийн гол маш үзэсгэлэнтэй газар. Хоёрдугаарт, усан цахилгаан станцын далан барьчихвал эрэг дагуух 14 мянган га ой мод усанд автаж устана. Гуравдугаарт, усан цахилгаан станц барьчихвал загасны нүүдэл тасарч, улмаар мөхөх аюулд орно. Тиймээс усан цахилгаан станц барьж болохгүй” гэж мэдэгдэл хийж байв. 
 
Сүүлд, 2023 онд Ч.Хүрэлбаатар Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа ч “Эгийн голын усан цахилгаан станцын асуудал дээр ОХУ-аас зөвшөөрөл авах ёстой” гэж мэдэгдэж байлаа. 
 
“Хэрлэн гол хэрчигдэх ёсгүй”
Б.Бат-Эрдэнэ
 
      Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар говийн бүсэд нэр дэвшигчид “Говь нутгаа устай болгоно. Хангайгаас говь руу ус татна” гэх ам өчиг өгч гарч ирцгээсэн. Хамтарсан Засгийн газрын ирэх оноос хэрэгжүүлж эхлэх 14 мега төсөл дотор ч хангайгаас говь руу ус татах Хэрлэн-Тооно, Орхон-Онги нэртэй ус дамжуулах шугамын төсөл бий. Өөрөөр бол, уруул чийглэх усгүй болж буй говийг устай болгох нь манайдаа мега төсөл болчихоод буй. 
 
Тэгвэл говь усгүй болж байгааг одоо л ойлгож байгаа юм биш, бас хангайгаас говь руу ус татах аргыг одоо л нээж олж байгаа юм биш. Тэртээ 2007 онд говийн аймгаас сонгогдсон Ц.Шаравдорж тэргүүтэй гишүүд “Хэрлэн говь” төслийг санаачилж, УИХ-д өргөн барьж байв. Агуулга нь, Хэрлэн голоос 540 км урттай хоолой татаж, говийн бүсийг усаар хангах байсан. Гэвч тухайн үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хэрлэн гол хэрчигдэх ёсгүй” гэх алдарт нийтлэлээ бичиж, “Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл Хэрлэн гол хатана, ширгэнэ” гэх агуулгаар Хэнтийн иргэдийг жагстал нь “турхирч”, улмаар “Хэрлэн говь” төслийг гацаасан түүхтэй. Ингээд тус төсөл 17 жилийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтан дахин амь орж байна. 
 
Хоржоонтой нь, Б.Бат-Эрдэнэ сүүлийн хоёр жил гэмээ гэнэт ухаарсан уу, “Би Засгийн газрын говийг устай болгох бодлогыг дэмждэг шүү” гэж тоть шиг давтсаар тэтгэвэртээ суусан байдаг. 
 
“Төмөр замыг нарийн царигаар барьвал Хятадаас танк орж ирнэ”
Х.Баттулга
 
      Гашуунсухайтын гацсан төмөр замын төслийн “автор” нь Х.Баттулга. Уг нь ухсан нүүрсээ урагш нь төмөр замаар зөөдөг болох Гашуунсухайтын төмөр замын төслийн ТЭЗҮ-г 2008 онд “Энержи ресурс” ХХК нарийн царигтай байхаар боловсруулж байв. Гэвч түүнээс хойш Х.Баттулгын өргөн царигийн “хүсэл”-ээс болж энэ төсөл хэрхэн гацсаныг, овоолсон шороо гэгдэж олон жил яригдсаныг бүгд мэдэх тул нурших илүүц биз. Хожим нь, Х.Баттулга 2020-2022 онд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг найз Д.Баясгалангийнхаа “Бодь интернэйшнл” ХХК-аар өргөн царигаар бариулж, хүслээ гүйцээсэн. Хятадын тал цаанаасаа Ганцмод хүртэлх төмөр замаа нарийн царигаар тавьчихсан атал бид өөдөөс нь Гашуунсухайт хүртэлх төмөр замаа өргөн царигаар тавьсан “ухаан”-ыг одоог хүртэл хэн ч тайлж ойлгоогүй байгаа. Үр дүнд нь, өдгөө Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам говийн нар, салхинд зэврэхээ хүлээгээд “хэвтэж” буй. Нэгэнт, нэг тэрбум ам.доллар зарцуулж барьсан учраас хээр хөсөр хаялтай биш, Ганцмодны төмөр замтай яаж ийгээд холбохын тулд Хятадын талыг царайчилж буй. 
 
      Экс ерөнхийлөгч Х.Баттулга ингэж экспортын төмөр замыг гацааснаас болж бид эдийн засгаараа хохирсон. Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа “Гашуусухайтын төмөр замыг гацаасан хүн бол тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Алдагдсан боломжийн өртөг нь 80-90 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Үүнийг түүнээс нэхэмжлэх ёстой” гэж байсныг сануулах нь зүйтэй. 
 
Харамсалтай нь, Х.Баттулга төмөр замын төслийг гацаасандаа одоо ч гэмшдэггүй. Хэдхэн хоногийн өмнө Х.Баттулга “Хэрвээ нарийн царигаар төмөр зам тавьсан бол бид газар нутгаа 100 жилээр алдах байсан. Эдийн засгийн бодлого ярихаасаа илүү тусгаар тогтнолоо ярих ёстой. Газрын баялгаа, газар нутагтайгаа 10 жилээр алдах байсныг зогсоосноороо би бахархдаг. Цаашдаа ч зогсооно” гэх ярилцлага өгсөн. 

“Хятадууд манайд өндөр хүчин чадалтай станц барих гээд байсан учраас эсэргүүцсэн”

Ц.Даваасүрэн

      2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, БНХАУ-ын “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанийн гүйцэтгэх захирал Ван Шөүхэ нар “Багануурын цахилгаан станц” төслийг концессоор хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэн зурж байв. Энэ хүрээнд “Багануурын цахилгаан станц”-ыг “Багануур пауэр” ХХК-аар гүйцэтгүүлэхээр болсон. 
 
Энэ концессын хүрээнд Хятадын тал Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын цахилгаан станцыг 1.2 тэрбум ам.доллараар барьж, 25 жилийн дараа манай талд үнэ төлбөргүй шилжүүлж өгөх ёстой байв. Уг төсөл нь 3.5 жилийн хугацаанд баригдаж, төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдох ёстой байв. 
 
     Гэтэл 2017 онд Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсон. Улмаар Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдын ажлаа авмагцаа Багануурын цахилгаан станцын төслийг гоочилж эхэлсэн. Тодруулбал, 2018 оны гуравдугаар сард Ц.Даваасүрэн “Би л байсан бол Багануурын цахилгаан станцын төслийн оронд Тавдугаар цахилгаан станцыг төслийг зүтгүүлэх байсан” гэснээр Багануурын цахилгаан станцыг төслийг ад үзэж буйгаа анхлан илэрхийлсэн. Үргэлжлүүлэн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Энэ компани манай системд тохирохгүй өндөр хүчин чадалтай турбин генератор тавих гээд байгаа юм. Манайд 240МВт-аас илүү турбин генератор тавьж болохгүй. Энийг тооцохгүйгээр энэ гэрээг байгуулсан байсан. Тиймээс хөрөнгө оруулагчдад манайд тохирсон 150МВт хүчин чадалтай цахилгаан станц барь гэдэг шаардлага тавьсан” гэж байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газартай 700 МВт-ын цахилгаан станц барих концессын гэрээ байгуулаад, нэгэнт ажлаа эхлүүлчихсэн хөрөнгө оруулагчдын өөдөөс Ц.Даваасүрэн “Та нар манайд маш өндөр хүчин чадалтай цахилгаан станц барих гээд байна. Бага хүчин чадалтай станц баривал барь, үгүй бол үгүй” гээд гэдийчихсэн. 
 
    Бүр ноцтой нь, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг ийнхүү хэвлэл бүрээр Багануурын цахилгаан станцыг төслийг миалж, гоочилж ярилцлага өгч байхтай яг зэрэгцээд буюу 2018 оны гуравдугаар сараас “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн, өдгөө тагнуулын хэргээр ял эдэлж буй Ч.Мөнхбаяр гэнэт гарч ирж “Хятад компани Багануурт цахилгаан станц бариад эхэлбэл 5000 хятад оруулж ирж, бүхэл бүтэн тосгон байгуулна. Бас Багануурын цахилгаан станц хэтэрхий өндөр хүчин чадалтай учраас манай улсын цахилгааны хэрэглээний 70 хувийг дангаараа хангана. Тэгвэл ТЭЦ3, ТЭЦ4 станцууд ажиллах шаардлагагүй болж, хаалгаа барина. Ингэхээр 3000 хүн шууд ажилгүй болно. Багануурын цахилгаан станц бол цахилгаанаар дамжуулж эзлэх гэсэн бодлого. Тиймээс зогсоох ёстой” хэмээн хэвлэлийн хурал хийж, жагсаал зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, Багануурын цахилгаан станцын төслийг зогсооход Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд “Нэгдсэн монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр хүч нэмж “хавсайдсан” гэсэн үг. 
 
   Ийнхүү Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Багануурын цахилгаан станцыг тасралтгүй гоочилсоор байсан тул 2018 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Багануурын цахилгаан станцын төслийн хүчин чадлыг багасгах, хөрөнгө оруулагч талтай шинээр гэрээ хийхийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд даалгасан. Ингээд Багануурын цахилгаан станцын төсөл албан ёсоор гацсан түүхтэй. 
 
Сонирхуулахад, Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн онд албан ёсны твиттер хаягтаа “Английн “М Повер” компани Шивээ овоогийн уурхайг түшиглэн 2017-2020 онд 750 МВт-ын цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгөө босгож, гэрээнд гарын үсэг зурах дутуу байх үед Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болж, энэ төслийг гацаасан. Яагаад гэж таван жил асуугаад хариулт авч чадаагүй байна” гэж жиргэсэн байдаг. 
 
Хоржоонтой нь, Ц.Даваасүрэн Барилга, хот байгуулалтын сайд болсныхоо дараа буюу өнгөрөгч 2023 онд “Бид алт, зэс, нүүрсний мөнгөөрөө бид юм хийхгүй байна. Эрчим хүчний сайд байхдаа би эрчим хүчний салбартаа анхаарахгүй бол 2024 он гэхэд балрана шүү гэдгийг зөндөө хэлсэн. Улс орон чинь балрах гээд байгааг бодох хэрэгтэй улс төрчид өө. Том цахилгаан станц баръя гэхээр мөнгө гаргадаггүй” гэж попорч байв.
 
 

ГАЦСАН ТӨСЛИЙН “АВТОР”-УУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 39
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-18 16:00:22
    Гэрэлмаа: Энэ 4 ийг дэмжиж бна. Зөв шүүдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-18 15:17:10
    Зөнч: Энэ урвагч 4 хулгайчийг нухацтай санаж авцгаа.Эдний үр хүүхдээс Төрийн ажилд ойртуулж ч болохгүй!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-18 00:49:19
    Зочин: Төсөл болгон зөв байх албагүй. Хэрлэн голыг тайван орхи новшуудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-17 23:17:09
    Зохиолч Л.Пүрэвдорж: Эрхэм Цогтбаяр аа, "Автор" гэдэг монгол хэлннд байхгүй. Эрдэм боловсорлоо Та жаахан ахиулууштай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-17 21:48:12
    Ганаа: НҮҮРСНИЙ НАМЫН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД АЖИЛАА ЭХЭЛЛЭЭ ДЭЭ ТӨМӨР ЗАМЫГ НҮҮРСНИЙ НАМЫХАН ЗОГСООСОН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-17 18:22:13
    Хужааг алнаа: Хар хужаа Монголын нефтийг хулгайлаад тоноод дуусч байна одоо хужаа данх Монголын нvvрсийг хар хужаад маш хямдаар бэлэглэчихлээ ацных нь Монголд ашиг байх вэ??????хулгайч хужаад л маш их ашигтай гэрээ болчихлоо.Одоо Монголчууд Таван Толгойгоос ноогдол ашиг хэзээ ч авахгvй яагаад гэвэл золбин хужаа алт нvvрсийг нь маш хямдаар хулгайлаад тоноод дуусгана маш 0ямд vнээр 20 жил Монгол дуусжээ хар хужаагийн залгидас боллоо одоо говиос хар хужаануудыг устгаад говио авармаар байна Монголчуудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-17 18:16:33
    Хужаа зайл: Дандаа золбин хужаагийн Монголыг залгих урхи шаах юмаа дандаа хулгайч хужаа орж ирж хулгай хийж Монголыг тонох луйвар байхаар Монгол яаж дэвжих вэ??????? дээ тэгээд бодит vнэнийг нь хэлэхээр гацаагч болгоод хар хужаагийн тархи маажилт уу шаана биз ер нь хог хужаа Монголын баялгийг тасралтгvй тонож байна бид ямар хар хужаад шулуулж байх алба уу??????? Хар хужаа Монголыг залгихаар айсуй харин бид алалцахад бэлэн vv???????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-17 17:25:59
    Зочин: Хорлогчид. Эднээсээ хагацахсан. Дагаж намирдаг балайрсан улсууд бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-17 15:25:52
    хэрлэн: энэ 4 өөс 2 нь улс төрөөс зайлсан одоо 2 нь зайлчуул яг монгол улс хөгжих гээд бна шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-17 15:19:59
    Злчин: Ёстой новшууд бна даа Өөрсдөө хулгайлж бвал болоо юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-17 14:31:55
    Монгол Улсын иргэн : Тэгээд эд нарт хариуцлага тооцож, улсад учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлээд, тэгж чадах уу, Ерөнхий сайд гуай. Чадахгүй бол огцорсон нь л дээр дээ. Чаддаг юм бол нэрийг чинь зарлана гэж шантаажласныхаа хариуд тэд нараас юу авч байгаагаа иргэддээ тайлбарла, Оюун-Эрдэнэ ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-17 14:05:15
    Зочин: Үхэж далд орцгоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-17 12:52:40
    Зочин: UILCHLI MASSAJLI80955877SEXSYGEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-17 12:13:28
    Ш: МАЛ ШИГ ХБАТТУЛГАД УЛС ТӨР ЗОХИХГҮЙ ХОЛ БАЙЛГАСАН НЬ АРД ТҮМЭН БИДЭНД ӨЛЗИЙТЭЙШҮҮ!!!! ӨӨР ӨЧНӨӨН Л УХААНТАЙ ХҮМҮҮС БНШД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 12:45:06
    зочин: ийм эргүү нөхдүүд өөрсдийгөө ухаантан гээд итгэчихсэн, өөрсдөөс нь илүү хүн байхгүй гэдэгт бүр итгэсэн жинхэнэ мангар гарууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-09 08:21:22
    Иргэн : Батэрдэнэ,Хүрэлбаатар 2 чинь төрөөс тэтгэмж хүссэн байсан даа шударга эх орончид л доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-09 08:19:22
    Иргэн : Наадуул чинь бүгд гарамгай эх орончид биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-06 11:38:09
    Иргэн : Шоронд хийх хэрэгтэй новшнуудыг гадаадын гар хөл бологсод худраггүй новшнууд Тэмцдэггүй ард түмэн мөхдөг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-06 09:19:49
    Иргэн: хариуцлага ярих хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-06 08:49:15
    зочин: Тавантолгойн станцын төслийг гацаагч нь Хүрэлбаатар, Даваасүрэн нардаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-06 08:02:02
    Зочин: Бүгдэд нь хариуцлага тооцох хэрэгтэй ... Монгол Улсын дайснууд .. .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-04 09:24:09
    Зочин: SEKSEER TAICHNA80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-29 10:38:36
    S: SHAALGYYLI XUSNEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 19:50:35
    Zochin: Urwagchid bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 11:58:38
    ард: Цаазын ял сэргээх цаг нь болсон өлөн тураалууд даварч гүйцлээ Монгол Улсыг хөгжүүлэх биш самарч дууслаа Шаар нууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 10:55:20
    Zochin: Ard tumend ashig ugduggui Huvi hun Hulgaichdin gart orson ene olon uurhainuud bugd gunii us hereglej baihad GANTS gobi ch bish Mongol nutag gunii usni homsdold orj urgamal nogoo ni urgahaa bolij nuur us ni hataj buh nutag oron maani tsuljij bnaa. Ard tumendee ashgaa ugch uls ornoo nuruun deeree uurch yavaa heden uurhaigaa uldeegeed HUVI HUN BOLON HULGAICHDAD ALDSAN ENE OLON UURHAIGAA BUTSAAJ ABAAD HAACHIHBAL NUTAG ORNI GOL US SERGEJ BAIGAL EH BAYARLAH BOLNOO. GUNII USIG ENE OLON UURHAINUUD CHINI HAIR GAMGUI HULGAIGAAR ASHIGLAJ BGAA SHUU...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 09:36:17
    zochin: Churelbaatar ysnii chorlon suitgegech ! , odoo buschuuchan dald oruul !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 04:28:29
    иргэн: Хоёр ЦС зогсоосон нь үнэхээр хорлонтой. Төмөр замыг бол Нямдорж л шороон далан гэж нэрлээд гацаах ажлыг жинхэнэ удирдсандаа. Аварга бол байгаль хамгаалах талаар нь үзсэн болтой. Цаг хугацаа нотолно. Говь жилээс жилд цөл болон хувирч байна. Болох судлах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 02:59:06
    Би: Даанч надад наалдахгүй юм даа.зүгээр л тайван амгалан, тохитой, эрүүл, хангалуун амьдармаар байна. Хүндээ хүндэтгэлтэй хандсан хамгийн сайхан орчинг л хүсч байна. Үүнийг л бүрдүүлээд, хянаад байх үүрэг хүлээдэг, хариуцдаг нэгж бүтэц байна уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 23:46:10
    Зочин: Энэ дунд Ц.Нямдоржийн зураг бас байх ёстой шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 19:28:57
    ард: Цаазын ял сэргээх цаг нь болсон өлөн тураалууд даварч гүйцлээ Монгол Улсыг хөгжүүлэх биш самарч дууслаа Шаар нууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 17:36:02
    Ариунаа: Оюунэрдэнэ сайд ийм том алдаа гаргасан байхад яагаад их хуралд нэр дэвшүүлээд байдөг юм бээ.Даваасүрэнг нишүүнээс нь татъя.Баттулгыг ч бас атг.ээр шалгуулъя
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 16:32:21
    Зочин: Урвагч Хурэлбаатар хамгийн новш нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 16:12:54
    Мкр: Даваасүрэн гэж энэ хулгайчдыг үгүй хийхгүй бол ард иргэд хохирсоор л бх болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 16:12:54
    Мкр: Даваасүрэн гэж энэ хулгайчдыг үгүй хийхгүй бол ард иргэд хохирсоор л бх болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 15:57:58
    Настан: Женко,Хүрэлбаатар,Даваасүрэн гуравтай хэзээ нэгэн цагт тооцоо хийх болно. Сэцэн ханы Доржпалам царайлсан новшнууд,өөрт нь ашиггүй бол Даваасүрэн хөдлөхгүй,шантаажилна.Муу атийсан лалар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 13:44:35
    S: ANUSDI80955877SEKSEER VANXANDI80955877BOOBN XOXI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 09:18:43
    иргэн: эа орноо бүгд л хорлох атгаг санаатангууд, асуудал нь зөвхөн мөнгө, сүүлийн 8,9 жил улс орноо унагаж сүйрүүлж бгайгаа хулгай нарийг бичдэггүй юм уу, сэтгүүл зүй нь хүртэл бүрэн худалдагдсан ийм орон боллоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 09:03:38
    алдар: аваргын ажил ч бас ч болох ёстой зүйлээ...бусад нь бол хорлогчид бн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188