• Өнөөдөр 2025-01-19

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД АСАН Д.ОЮУНХОРОЛЫН НӨХӨР Г.ЖАРГАЛСАЙХАН “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ААС СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ 55.2 ТЭРБУМ ТӨГРӨГ АВЧЭЭ

2025-01-15,   2105

      Улаанбаатарын утааг “ялах” зорилгоор Засгийн газраас зургаан жилийн өмнө байгуулсан “Тавантолгой түлш” ХХК улс төрчдийн, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн түрийвчийг түнтийлгэх “үүрэгтэй” компани болж хувирсан. Хотын дарга Х.Нямбаатар ч өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ “Тавантолгой түлш” ХХК-ийг тойроод барьцалдуулагчийн, шуудайны, тээврийн бизнес цэцэглэснийг цухуйлгасан. Цаг алдалгүй цэгцлэхгүй бол тун удахгүй олон хүн “дээлээ нөмөрч” мэдэхийг ч бусдадаа битүүхэн сануулж харагдсан. 
 
      Тэгвэл “Улаанбаатарын утааг бууруулна” гэж иргэдийн итгэж хэрэглэдэг сайжруулсан шахмал түлш ердөө хоёрхон орцтой. Сайжруулсан шахмал түлшний 95 хувь мидлинг буюу баяжуулсан нүүрс, үлдсэн 5 хувь нь барьцалдуулагчаас бүрддэг. Мидлинг, барьцалдуулагч хоёрыг хольж зуураад, шахаж хэвлээд, түүнийгээ сайжруулсан шахмал түлш гэж худалддаг гэсэн үг. Тэгвэл мидлингийг нь “MCS”-ийн харьяа “Энержи ресурс” ХХК дангаараа хангадаг. Харин “Тавантолгой түлш” ХХК-ийг барьцалдуулагч бодисоор хангадаг монопол компани нь “Гарааны баргил тех” ХХК гэж бий. Эзнийг нь одоо дэлгэрэнгүй танилцуулъя. 
УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, Байгаль орчны сайдаар хоёр удаа томилогдож, төрийн ордонд 16 жил тухалсан Д.Оюунхоролыг танихгүй хүн үгүй байх. Бас тэр төрийн ордонд тухтай гэгч нь “нойрсож” чаддагаараа илүү танигдсан нэгэн. 
 
      Харин УИХ-ын гишүүн асан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан Д.Оюунхоролын нөхөр нь Гүндэгмаагийн Жаргалсайхан гэж хүн бий. Г.Жаргалсайхан нь гэр бүлийнхээ “Отгонтэнгэр” их сургуулийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад 2010 оноос эхнэр Д.Оюунхоролынхоо “татаас”-аар Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын даргаар тус тус ажиллаж, хамгийн сүүлд 2019-2023 онд Хонконгод Ерөнхий консулаар томилогдож ажилласан нэгэн. Өдгөө Г.Жаргалсайхан эргээд гэр бүлийнхээ эзэмшлийн “Отгонтэнгэр” их сургуулийн ТУЗ-ийн даргаар ажиллаж буй. 
      Тэгвэл Г.Жаргалсайхан нь “Гарааны баргил тех” ХХК-ийг Батаагийн Энхбаяр, Бүрэнгийн Очир гэх хоёр залуутай хамтран эзэмшдэг. Эцсийн өмчлөгчөөр нь Г.Жаргалсайхан өөрөө бүртгэлтэй байдаг бөгөөд эзэн нь гэсэн үг. 
Тайлбар: Г.Жаргалсайхан, Б.Энхбаяр, Б.Очир
Ноцтой нь, Г.Жаргалсайханы “Гарааны баргил тех” ХХК нь сайжруулсан шахмал түлшний орц болох барьцалдуулагч бодисоор “Тавантолгой түлш” ХХК-ийг хангадаг. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс “Манайх жилд 25 мянган тонн барьцалдуулагч бодис хэрэглэдэг. Үүнийхээ 50 хувийг Хятадаас, үлдсэн 50 хувийг дотоодын компаниас авдаг” гэж тайлбарладаг. Тэгвэл дотоодын компани гэдэг нь Байгал орчны сайд асан Д.Оюнхоролын нөхөр Г.Жаргалсайханы “Гарааны баргил тех” ХХК юм. 
 
      Судалж үзвэл, “Тавантолгой түлш” ХХК-ийн данснаас сар тутам багадаа 500 сая, ихдээ 10 тэрбум төгрөгийг Г.Жаргалсайханы “Гарааны баргил тех” ХХК-ийн данс руу “Барьцалдуулагчийн төлбөр” утгаар шилжүүлдэг ажээ. Сүүлийн хоёр жилд нийт 55.2 тэрбум төгрөгийг “Тавантолгой түлш” ХХК-аас “Гарааны баргил тех” ХХК руу шилжүүлсэн байна.
 
Тухайлбал, 2023 онд
  • Нэгдүгээр сард- 1.2 тэрбум төгрөг
  • Хоёрдугаар сард- 600 сая төгрөг
  • Гуравдугаар сард- 650 сая төгрөг, 1.3 тэрбум төгрөг, 1.5 тэрбум төгрөг
  • Дөрөвдүгээр сард- 702 сая төгрөг, 500 сая төгрөг
  • Тавдугаар сард- 1.1 тэрбум төгрөг
  • Зургадугаар сард- 500 сая төгрөг, 682 сая төгрөг, 2.7 тэрбум төгрөг
  • Наймдугаар сард- 2.0 тэрбум төгрөг, 1.5 тэрбум төгрөг
  • Есдүгээр сард- 3.0 тэрбум төгрөг
  • Аравдугаар сард- 2.0 тэрбум төгрөг
  • Арваннэгдүгээр сард- 3.0 тэрбум төгрөг, 3.0 тэрбум төгрөг
  • Арванхоёрдугаар сард- 2.0 тэрбум төгрөг, 2.0 тэрбум төгрөг, 2.0 тэрбум төгрөг, 191 сая төгрөг 2.5 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөг
Нийт: 36.825.000.000 төгрөг 
 
2024 онд
  • Нэгдүгээр сард- 3.0 тэрбум төгрөг
  • Хоёрдугаар сард- 555.6 сая төгрөг
  • Гуравдугаар сард- 3.0 тэрбум төгрөг
  • Дөрөвдүгээр сард- 2.0 тэрбум төгрөг, 2.0 тэрбум төгрөг
  • Тавдугаар сард- 1.5 тэрбум төгрөг, 2.7 тэрбум төгрөг
  • Аравдугаар сард- 1.4 тэрбум төгрөг
  • Арваннэгдүгээр сард- 1.0 тэрбум төгрөг, 1.3 тэрбум төгрөг 
Нийт: 18.455.600.000 төгрөг 
       
      Франц хэлний багш мэргэжилтэй, “Отгонтэнгэр” их сургуулийн ТУЗ-ийн дарга Г.Жаргалсайхан ийнхүү барьцалдуулагч бодис үйлдвэрлэгч болчихсон, “Гарааны баргил тех” ХХК-аараа хоёрхон жилийн дотор “Тавантолгой түлш” ХХК-аас 55.2 тэрбум төгрөг авчихсан байна.
 
Ноцтой нь, Засгийн газраас 2018 оны дөрөвдүгээр сард “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж байх үед Г.Жаргалсайханы эхнэр Д.Оюунхорол УИХ-ын гишүүн байсан. Тэгэхээр Д.Оюунхорол тэр үед мэдээлэлд ойрхон УИХ-ын гишүүн байсны хувьд “Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхийн тулд барьцалдуулагч хэрэгтэй, барьцалдуулагчийг нь нийлүүлвэл асар их ашиг олж болно” гэдэг санааг анх олсон байх боломжтой. Улмаар “Гарааны баргил тех” ХХК нь “Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч бодис нийлүүлж эхлэх үед буюу 2021 онд Г.Жаргалсайхан өөрөө Хонконгод Ерөнхий консул, эхнэр Д.Оюунхорол нь Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч байсан. Тэгэхээр Д.Оюунхорол, Г.Жаргалсайхан гэх эхнэр, нөхөр хоёр энэ эрх мэдлээ ашиглан “Гарааны баргил тех” ХХК-аа “Тавантолгой түлш” ХХК-ийн барьцалдуулагчийн гол нийлүүлэгч болгосон байж болзошгүй гэж хардах үндэслэлтэй байгаа юм. 
 

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД АСАН Д.ОЮУНХОРОЛЫН НӨХӨР Г.ЖАРГАЛСАЙХАН “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ААС СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ 55.2 ТЭРБУМ ТӨГРӨГ АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 31
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 12:39:34
    S: XUSNEER80955877SEKSDEED XUCHINDUULI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 12:07:09
    Зочин: Ойгүй шуналтй авгай!!! Сум хөгжүүлэх сангаас овоо юм цохидог байсан гэдэг ах дүү нар нь түүнийг нь хүүтэй зээлүүлж өсгөж өгдөг, ЖДҮ-с ч хувь хүртсэн, УБ-н иргэд утаан дунд байгаа гол учир нь энэ өлөн авгайн нөхрийн нийлүүлсэн хулх барцалдуулагч юм байна л даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 11:18:26
    Зочин: Шорондоо орж үхэцгээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 11:07:31
    Зочин: Шалгаад арга хэмжээ авахгүй болохоороо байдал яг хэвээрээ байгаад байдаг, хууль, шүүх гэж дампуу байна. ЕК гадуур хэсэхээс өөр ажилгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-16 18:33:58
    Нийслэлийн иргэд: Завханы шуналтай хар авгай нөхөр сүүдэртэйгээ 1,500000 хүнийг хордуулж их нүгэл үйлдэж байгаа юм байна. Шунал нь дэндсэн шулам үйлийн үрээ эдэлнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-15 22:06:48
    S: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-15 11:04:26
    Zochin: Bugdiig ni shalgaachee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-15 09:29:28
    Шүг: Жайжгар энхтүвшинг нь авчирч хамтад нь хорь. Мэдээж тэр л замыг нь тавьсан байж таараа!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-15 07:37:00
    ХҮРЭЛСҮХЭД: ТЭТГЭВЭРийг хөгшчүүлээ элчин сайдаар явуулдагаа болих хэрэгтэй. ЭХ орноо бодоод иймэрхүү томилгоог бүү хийгээч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-14 19:16:51
    Иргүн: Оюунхорол гээд нэр нь хүртэл хорчин гээд оноод нэрлэжээ. Элчин энэ тэр болж Монгол улсыг минь бүү гутаагаарай гэртээ тэр барьцалдуулагчийн үнэрээ хам үнэрлээд байж бай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-13 14:23:28
    Зочин: SADARLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-12 22:04:35
    Иргэн: Монгол төр энэ чавганцад ӨРГҮЙ байх,Харин МАН өртэй юм байх даа.Оюунхорол Шонхор шувууг хайр найргүй Зарсан гэдэг.Үнэн бол Нүгэл хаалга андуурдаггүй гэдэг Хэцүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-12 18:11:01
    би: ТАМД ТАВТАЙ МОРИЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-12 18:11:01
    би: ТАМД ТАВТАЙ МОРИЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-12 17:16:12
    Zochin: 2 laa shunaltan bna.Sgalgaachee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-12 11:52:23
    зочин: Одоо элчин сайдаар явах гэж байгаа гэсэн байхаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-12 11:01:43
    Zochin: Пээээээ. Энэ балиар утааны чинь гол эзэн нь энэ балиар Оюунхорол авгай юм байнаш дээ. Монголд үхсэнийх нь барьцалдуулагч бодис байх вэ дээ. Хог хаягдал нийлүүлдэг л гэсэн үг юм байна. Эмэгтэй хүн байж, Байгаль орчны сайд байсан байж яаж ийм муухай утаагаар хүн ардаа, улс орныхоо ирээдүй болсон бяцхан зүрхнүүдийг хордуулж чадаж байнаа. Нүгэлээ дийлэх л юм байхдаа энэ улсууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 21:26:33
    Зочин: Хязгааргүй шунал, Монголд Оюунхоролыг хэнч дийлэхгүй байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 21:10:03
    ГАЙХАХГҮЙ. БИДНИЙ сонголт: ЭРЧИМ аүчний эх үүсвэр нэмэх санаагүй ерөнхий сайд нараар 30 жил удирдуулсан бидэнд өөр гайхах зүйл байхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 20:05:26
    ЗОЧИН : МАН--ын гишүүд бүгдээрээ Монголын өнгөтэй өөдтй юмыг эзэмджээ. Жирийн иргэн энэ хавьд байхч үгүй. Тэгээд ба с ижилгараа мараа ардчилал гэж солирно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 18:41:44
    VVV: POOH AA YA YA
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 17:48:59
    Зочин : Оюунхорол авгай аймаар шуналтай юмаа! Гахай шиг идээд л өмхий баасаа таван чөлөөгүй гоожуулдаг байхдаа?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 15:25:28
    Зочин: Ямар их шунал вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 12:13:12
    ergelt mundag: Ergelt uneheer mundag medeelluudig dandaa barimttai garah gartsgui boltol n delgeh yumaa6n jinhene eren survaljlah setguul zui.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 10:55:20
    зочин: ханаж цаддагүй бирдүүд Оюунхорол гэж эигэн шулам байнаа одоо бас элчин сайд болох гэж байгаа гэлүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 10:34:25
    зочин: Яасан ханаж цаддаггүй өлөнгүүд вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 09:53:50
    ард: Цаазын ялыг сэргээхгүй бол энэ өлөн тураалууд Монголыг маань самарч сүйрүүлж дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 09:53:33
    ард: Цаазын ялыг сэргээхгүй бол энэ өлөн тураалууд Монголыг маань самарч сүйрүүлж дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 09:01:24
    0: Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 08:27:21
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-11 08:13:33
    зочин: ийм новшнуудыг буудаач
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188